Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Top 10, Түүх, баримт » ДАШТ-ийг өнжсөн топ 10 тохиолдол

GD Star Rating
loading...

_45816934_maldiniwc19942010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны сүүлийн тоглолтууд ирэх мягмар, лхагва гаригуудад явагдана. Хүнд байдалд ороод байсан Аргентин, Португалын багууд ДАШТ-д оролцоход ойрхон ирсэн бол Златан Ибрагимoвич тэргүүтэй Шведүүд тэмцээнийг өнжих аюултай болоод байна. Ингээд та бүхэнд хөлбөмбөгийн их баяр наадмыг өнжсөн томоохон тохиолдлуудаас танилцуулья.

Англи 1974

1970-аас 1980 оныг хүртэл оныг Английн хөлбөмбөгийн ”хар үе” гэж нэрлэдэг. Баруун Германд зохиогдсон ДАШТ-ий урьдчилсан шатанд тэд Польш, Уэльсийн багуудтай нэг хэсэг багтсан бөгөөд хэсгээсээ нэгээр гарсан баг дэлхийн аваргын эрхээ халааслах ёстой байсан юм. Өнөөгийн 6, 6 багтай Европын сонгон шалгаруулалтын хэсгийн хажууд инээд хүрмээр энэ амархан шатыг тэд харин давж чадалгүй хөгжөөн дэмжигчдээ гомдоож байжээ. Ялангуяа талбайдаа хийсэн хамгийн сүүлийн тоглолтонд Польшийг баралгүй 1 : 1-ээр тэнцэж дасгалжуулагч Сер Альф Рамэй ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй болсон юм.

Недерланд 1986

1978 оны дэлхийн аваргад Голландчууд түүхэндээ анх удаа алтан дагина хүртэх дөхсөн ч Мариа Кемпес тэдэнд саад болсон билээ. Үүнээс хойш ”Улбар шар’-ууд бүрэлдэхүүн сулраагүй ч хоёр ч дэлхийн аваргад дараалан оролцож чадаагүй гунигт түүх бий. Нэн ялангуяа алдарт гурвал буюу Рууд Гуллит, Марко ван Бастен, Франк Райкаард нарын ид гарч байсан үед 1986 оны ДАШТ-д оролцож чадаагүй нь үнэхээр харамсалтай. Тэд урьдчилсан шатанд хэсэгтээ 2-р байр эзэлж Бельгитэй халз тоглож хэн нь Мексикийг зорихоо шийдэх шаардлагатай болсон юм. Энэ хариуцлагатай тоглолтонд”Улбар шарууд” талбай дээрээ 2 : 1-ээр ялагдаж (Жоржес Гран сүүлийн мөчид гоол оруулсан) дөрвөн жил хүлээх хэрэгтэй болсон юм.

ЗХУ 1978

Олег Блохин тэргүүтэй Динамо Киевчуудын Европын цомтой багуудын цомын тэмцээнд магнайлж ид мандаж байхад харин шигшээ баг нь дэлхийн аваргын урьдчилсан шатыг ч давж чадсангүй. Унгар, Грек гэсэн дундаж багуудтай нэг хэсэгт багтсан ч 2 хожиж, 2 ялагдан дэлхийн аваргыг тэд зурагтаар л үзэх хэрэгтэй болсон юм.

Итали 1958

Зарим мэргэжилтнүүд Италичуудын 1958 оны ДАШТ-ыг өнжсөн нь 1949  оны “Туриний онгоцны осол”-той холбоотой гэж үздэг. Тухайн үедээ шилдэг багуудын нэгэнд тооцогдож байсан Торино багийн 18 тоглогч, 5 албаны хүмүүс энэхүү онгоцны ослоор нас барсан юм. Италийн шигшээн хэд хэдэн гол тоглогчид энэ ослоор нас барсан ч Азурри нарын ДАШТ-д оролцох найдвар тасраагүй байсан юм. Гэтэл тэд Португал, Хойд Ирландад дараалан 3 : 0-ээр ”хусуулж” ямар ч найдваргүй болсон юм.

Португал 1998

Луйш Фигү, Руй Кошта, Жоао Пинто нараар хүч нэмсэн Португалчуудыг тэмцээний өмнө 1966 оноос хойшхи хамгийн хүчтэй бүрэлдэхүүн гэж магтаж байв. Дээрээс нь 1990, 1994 оны ДАШТ-ыг өнжсөн болохоор ч тэр үү энэ удаагийн тэмцээнд тэдэнд найдвар тавих үндэс байсан юм. Германыг эс тооцвол тэдний хэсэгт хүчтэй багууд цөөхөн байсан ч хэрэггүй олон тэнцээ хийснийхээ ”шанд” Франц руу нисэх тийзээ Украйнд бэлэглэж байжээ.

Англи 1994

Английн шигшээн менежер Грахам Тайлор Евро 92-оос хасагдсан буруугаа 1994 онд цайруулах ёстой байлаа. Гэтэл сонгон шалгаруулалтын эхнээс бутниргүүлж эхэлсэн Сан Мариночууд тэдний замд саад болно гэдгийг хэн ч тааварлаагүй байх. Сонгон шалгаруулалтын сүүлийн тойрог өндөрлөхөөс өмнөх Европын бүсийн 2-р хэсэгт Норвег, Голланд, Англи гэсэн гурван баг аль аль нь хэсгээсээ гарах боломжтой байлаа. Гэхдээ Англи өөрсдөө ялж,  Голланд  ялагдсан тохиолдолд гэсэн хатуу шаардлагын дор тоглосон. Будант Албиончууд ч өөрийн зүгээс шаардлагатай бүхнийг хийж Сан Мариног 7 : 1-ээр бутниргэсэн ч Голланд Польшийг ялсан тул 3-р байртайгаа эвлэрэхээс өөр аргагүй болсон юм.

Югослав 1994

Англитай адилхан хувь заяаг Югославчууд мөн 1994 онд амссан. Гэхдээ тэд сонгон шалгаруулалтад ч орж чадалгүй хасагдсан нь огт өөр шалтгаантай. Тухайн үед дэгдээд байсан Югославын дайн ФИФА-гаас тэдэнд хориг тавихаас өөр аргагүй байдалд хүргэсэн гэдэг. Энэ бүхнээс мэдээж тамирчид, хөгжөөн дэмжигчид л хохирсон. Драган Стойкович, Звонимир Бобан, Деяан Савичевич, Синиса Михайлович нарын шилдэг тоглогчидтой Югославын баг хэрвээ орсон бол дор хаяж шөвгийн 16 хүртэл явах байсан гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд баталдаг.”


Шотланд 1970

Шотландын хөлбөмбөгт уналтын үе байсан шиг сэргэн мандалтын үе ч байсан. 1960 оны сүүлээр тэднээс бүх Европ даяараа эмээж байлаа. Селтик, Рэйнжерс багууд 5 жилийн зайтай Европын цомтой багуудын цомд магнайлж Жимми Жонстоун, Жон Крэйг нарын ур чадвар гайхагдаж байсан үе. Хэсгээсээ зөвхөн нэг баг гарах болзолтой байсан ул тэд яаж ч хичээгээд Баруун Германы хүчирхэг багийг ”барж идэж” чадаагүй юм. Гамбургт болсон энэ хоёр багийн тоглолтыг (Герман 3 : 2 Шотланд) одоо ч хүмүүс ярьдаг.

Недерланд 2002

Дахиад л Голландыг жагсаалтдаа багтаах  хэрэгтэй болох нь. 1986 онтой харьцуулахад тэдэнд Эдгар Дэвидс, Рууд ван Нистелрой, Кларенс Зеедорф, Марк Овермарс Яп Стам нар байсан ч, бас Луй ван Галь удирдаж байсан ч дахиад л хөлбөмбөг сонирхогчдийн их баяр наадамд оролцож чадсангүй. Тэднийг мулталсан Португал, Хойд Ирландын багууд ч ДАШТ-д амжилт гаргаагүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Франц 1994

Францчууд урьдчилсан шатны 10 тоглолтоос 6 ялалт 1 тэнцээ 3 ялагдал амссан. Сүүлийн тойрогт Болгарт 2 : 1-ээр ялагдсанаар тэдний дэлхий аваргад орох найдвар  тасарсан юм. Манчестер Юнайтедад гялалаж байсан Эрик Кантона ч , Олимпик Марселийг авч явдаг байсан Дидье Дешам ч, АС Миланы амин зүрх Марсель Десайи ч багаа ялагдлаас аварч чадсангүй. Парис хотноо явагдсан энэ тоглолтын дараа Франц даяараа гашуудаж байсан ч 4 жилийн дараа ялалтын уухайд дарагдан гэдгээ мэдээгүй болов уу.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. KAPMELO says:

    ene tuuhiig odoo aweden davtah ni gehdee sweden tim ch huchtei bag bhaa bolison loo
    argentina orohod oirhon bgaadaaa
    3dahid yu ch bolj medne
    haroin portugal oroh ni todorhoibh

    GD Star Rating
    loading...
  2. davka says:

    herwee ene jil argentin orj chadkui bol ene jagsaaltiin ngd shuud orj ireh baihdaa odoogiin argentinii bureldehuun yu we dowtlogchid n yu we aan dan gyalalzsan oduud aan…sweden ch yahude tiim huchte bish bga

    GD Star Rating
    loading...
  3. Batu says:

    98ond ukraine Dasht-d oroltsoj bsiimu. bi law sanahgui bna

    GD Star Rating
    loading...
  4. Ganaa says:

    Argentinchuud ene jagsaaltand orohgui bhaa uund itgej bolno. Harin Portugal yah bol doo ted nemelt togloltond ai daa hetsuu dee hediy dundaj bagatay taarah ch gesen yerunhiyduu l hetsuu shu ingehed Portugaliyn chansaa tiym sain bish bgaa bha tiym uu? tegvel bur ch hundren dee ain

    GD Star Rating
    loading...
  5. buya says:

    orosuud bas nemelt togololtooo huleegeed suuj bgaa!!!! tednii odoogiin bureldhuun barag orosiin tuuhend bgaagui shahuu!! huchtei bureldhuuntei gej oorsdoo yariad bgaa!!! golland er irsenees hoish oorsdiigoo jinhene bag bolson gej uzej bgaa. gevch ireh togololiig az l medeh bhdaaa

    GD Star Rating
    loading...
  6. Недерланд 2002 says:

    Naizaa ter ued bas Klyuvert, Berhgamp, ah duu Bur id uedee baisniig bodoltsvol Holland uud oroj chadaagui ni unen haramsaltai

    GD Star Rating
    loading...
  7. 911 says:

    nemelted oroh baguudad france bgaa shde. por-fra gej taarwal yaana.sugladag biluu yaadag bilee

    GD Star Rating
    loading...
  8. Ganaa says:

    Orosuud nemelt toglolt hiyh barag shaardlagagui bolchihoj baih shig bn duu. Ted onoo undurtye uchir barag shuud erhee avchih yum shig bn ashgui dee gej.

    GD Star Rating
    loading...
  9. bilgee says:

    98 ond ukrain oroogvishdee hu
    bas orsuud xamgiin sain onootoi bolxoor SHUD erxee awna geedl bsan xudlaa bsiishdee hu

    GD Star Rating
    loading...
  10. Tulgaa says:

    Ene Oros odo multarch magadgui bdald orod bgada. Ter 1 goaliig aldagui bsan bol taivshirch boloh l bsan daan ch suuld slovani aztai bsan. Delhin avargad oros orvol ym duulganadaa….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: