loading...
Өнгөрөгч амралтын өдрүүдээр дэлхийн өнцөг булан бүрт ирэх жил анх удаа Африк тивд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд явагдлаа. Эхний удаад та бүхэндээ Европын хэсгийн тоглолтуудын талаар мэдээ хүргэе. Өмнөд Африк зохион байгуулагчийн хувиар шууд орж, хар тивээс оролцогчдын тоог 6 болгосон тул хөгшин тивээс нэг эрх хасагдсан билээ. 9 хэсгийн 2-р байр эзэлсэн багуудаас хамгийн муу амжилттай нь плэй оффт өрсөлдөх эрхгүй болж, нөгөө 8 багаас хожсон 4 нь хэсгээ тэргүүлсэн багууд дээрээ нэмэгдээд нийт 13 баг оролцох болсон нь өрсөлдөөнийг улам ч ширүүсгэж байна. 5 багтай ганц хэсгийн буюу 9-р хэсгийн 2-оор гарсан баг болох Норвеги одоогоор хасагдах хамгийн өндөр магадлалтай байгаа. Хэдий нөгөө 8 хэсгийн 2-оор гарсан багуудын тухайн хэсэгтээ хамгийн сүүлийн байр эзэлсэн багтай хийсэн 2 тоглолтын үр дүнг хасч тооцох ч Норвеги ердөө 10 оноотой байгаа нь тэдний боломжийг нэлээн багасгаж байгаа.
1-р хэсэг
Дани Шведийн эсрэг маш чухал хожлыг авснаар дэлхийн аваргад 4 дэх удаагаа оролцох болов. Тэд өмнө нь 1986, 1998, 2002 онуудад оролцож байсан аж. Хэд хэдэн “амьдаа” нарыг багтаасан энэ багийн хожлын буюу цорын ганц гоолыг Поулсен цаг дуусахаас 10 гаруй минутын өмнө хийжээ. Гэхдээ Ювентусын Поулсен биш, нутагтаа тоглодог Якоб нь хийжээ. Ийнхүү тэд 101 дахь Скандинавын дербид хожсоноор 1981 оноос хойш дэлхийн аваргын урьдчилсан шатанд талбай дээрээ хожигдож байгаагүй түүхэн буухиагаа үргэлжлүүллээ. Шведийн хувьд өмнө Данид талбай дээрээ хожигдож байсан хариугаа талбайгаас нь авахаар зодог тайлаад байсан Ларссоноо дагуулж ирсэн ч чадсангүй. Тэд олон жилийн турш том тэмцээнд тогтмол оролцсоор ирсэн юм. Энэ удаад тэд шувтаргын хэр лүү хөрш орныхоо эсрэг 2 бүтэлгүй тоглолт хийсэн нь тэдний боломжийг эрс багасгалаа. Нөгөө талд Португал хожсон тул тэд 2-р байраа тэдэнд алдчихсан. Гэхдээ энэ баг өмнөх олон жилүүдийнх шигээ итгэл төгс баг биш болсон байлаа. Мальтаг ердөө 1-0-оор хожсон гэхээр л тэд хэчнээн сул байгааг илтгэнэ.
Португал харин хэдий Роналдогоо алдсан ч плэй оффын эрхээ бараг л халаасалсан гэхэд болно. Унгарын шаггүй багийг тэд 3 гоолоор төвөггүйхэн буулгаж авав. Симао дабл хийгээд, үлдсэн нэгийг нь довтлогчийн мухардалд орсон энэ том гүрэнд туслахаар Бразилаас зорин ирсэн Спортингийн Лиедсон хийсэн. Швейцарыг тэд нэгэнт гүйцэхээс өнгөрсөн тул одоо Шведэд байраа алдахгүйг мэдээж хичээнэ. Гэхдээ тэд хэсгийн хомоол хамж байгаа багтай талбайдаа тоглох тул 2-р байр баараггүй гэж хэлж болно.
Миний таамаг: 1. Дани 2. Португал
2-р хэсэг
Швейцар өмнө нь Люксембургт 2-1-ээр хожигдсон нь маш том шуугиан тарьсан. Гэвч тэд хариугаа сайн авч 3-0-оор хожсоноор хэсгээсээ шууд гарах эрхээ авахад яг хаяанд нь очоод байна. Тоглолт эхлээд ердөө 5 минут л болж байхад Швейцарын хамгаалагч Сэндэрос мөргөж тэргүүлж эхэлсэн. Үүнээс 2-хон минутын дараа тэр дахин мөргөсөн нь тоглолтын хувь заяаг бүрэн шийдсэн гэж болно. Нөгөө нэг гоолыг нь Бенямин Хуггел хийсэн. Гэхдээ энэ гоол бол түүхэн гоол байлаа. Шигшээгийн 696 дахь тоглолтод орсон энэ гоол багийн 1000 дахь гоолоор тэмдэглэгдэж, алтан үсгээр бичигдсэн. Тэд одоо 20 оноотой хэсгээ тэргүүлж байгаа ба Израилтай гэртээ хийх тоглолтод тэнцэхэд л Өмнөд Африкийг зорих бүрэн эрхтэй болно.
Нөгөө тоглолт харин маш сонирхолтой болсон. Тоглолт эхлүүт Гекас хийсэн ч Латвиас Вэрпаковскис даблдаад грекчүүдийг нуман тулгуурт хийлээ. Евро 2004-ийн аварга Отто Гэхагел паузаар тоглогчиддоо алтан үгс шивнэсэн бололтой. 2-р хагаст тэд тоглолтыг орвонгоор нь эргүүлж, 4 гоол хийгээд өрсөлдөгчөө бут ниргэлээ. Үүний 3-ыг мөнөөх Гекас, 1-ийг нь Селтикийн Самарас хийсэн. Одоо үлдсэн тоглолтод Люксембургын эсрэг тэнцэхэд л плэй оффт орох эрхтэй үлдэнэ. Хэрэв тэд хожоод, нөгөө талд Швейцар хожигдвол гоолын зөрүүгээр Грек бүр шууд эрхээ авахаар ч нөхцөл үүсэх болно.
Миний таамаг: 1. Швейцар 2. Грек
3-р хэсэг
Тоглолтын өмнө Словак хэсгээсээ нэгээр гарах нь бараг л ойлгомжтой мэт болоод байлаа. Тэд арын нэхэгчээсээ бүтэн 5 оноогоор илүү, тэгээд энэ тоглолтыг гэртээ хийж байгаа тул ердөө тэнцэхэд л бүх юм бат болох байв. Гэтэл байдал эсрэгээр эргэж словенчүүд тэднийг 2-0-оор хожих нь тэр. Словен одоо хомоол хамагч Сан Мариногийн эсрэг гоолын баяр хийгээд, нөгөө талд Словак Польшт очоод бүдэрвэл бүр хэсгээ тэргүүлэх ч боломжтой. Тэднийг ердөө 2 оноо зааглаж байгаа. Гэхдээ Словен Сан Мариног хожиж чадахгүй бол Чехэд гүйцэгдэх аюултай. Тэд Польшийг 2-0-оор хожсон байгаа, ард нь мөн 2 онооны зөрүүтэй хүрээд ирсэн. Энэ хэсэг л жинхэнэ утгаараа үхлийн хэсэг болох шиг боллоо доо. Умард Ирланд, Польш гэсэн багууд ч гэсэн эцсээ хүртэл ойрхон өрсөлдлөө.
Миний таамаг: 1. Словак 2. Словен
4-р хэсэг
Оросын хувьд бүх зүйл өөрсдийнх нь гарт байсан ч төгсгөлөө хийж чадахгүй байснаар боломжоо өөрсдөө салхинд хийсгэчихэв. Гэхдээ Германы хаалгач Адлер үнэхээр сайн хаасныг заавал хэлэх хэрэгтэй. Тэр эхлээд Быстровын нэгийн эсрэг нэг нөхцөлд ялагчаар тодорсон. Энэ хэрэв гоол болсон бол тоглолтын хувь заяа өөрөөр эргэж мэдэхээр л байсан байх. Дараа нь тэр Аршавины 2 ч осолтой цохилт, Зыряновын бас нэг цохилтыг гайхамшигтайгаар хаасан. Германы багаас мөн Өзилийг онцлох хэрэгтэй. Тэр Подолскитой хослон нэгэндээ пасслаад эцэст нь Клозэд хожлын гоолны дамжуулалтыг өгсөн. Мөн нэг удаа гучаад метрээс хөндлөвч оносон юм. Гэхдээ тоглолтын турш илүүрхсэн баг нь талбайн эзэд байсан. Сүүлд мөн Быстровыг унагахад яахын аргагүй 11м байсан ч шүүгч Бусакка өгсөнгүй. Тэр мөн Аршавин Баллакыг нүүрэн дундуур нь цохиход улаан өгөх үйлдлийг хийгээгүй. Хөлбөмбөгийн машинууд гэгддэг германчууд ингээд англичуудын алдаанаас санаа авч, хянамгай тоглосноор шууд орох боллоо. Орос 2-оор гарах нь тодорхой болсон.
Энэ хэсгийн нөгөө тоглолт нь Финлянд Уэльсийн дунд өрнөж, финчүүд 2-1-ээр хожсон. Уэльсийн гоолыг Манчестер сити багт тоглодог Бэллами хийжээ. Хүүпиа тэргүүтэй скандинавчууд ирэх 3 дахид Германы эсрэг зүгээр сайхан тоглоод өнгөрөөхийг л илүүд үзэх биз ээ.
5-р хэсэг
Баяртай түргүүд. Тэд шийдвэрлэх тоглолтод Мпензагийн даблдсан гоолын эсрэг юу ч хийж чадсангүй. Тэднийг ийнхүү Бельгид хожигдож байх хооронд нөгөө талд босничууд Эстоныг гэрт нь мөн л 2-0-оор хожиж байлаа. Гоолуудыг нь Жеко, Ибишевич нар хийсэн. 2 гоолыг Жекогийн клубын анд Мисимович үлгэр жишээч бэлтгэсэн. Ингэснээр Босни плэй оффт гарах нь баттай болж, одоо Арменийг Б багаараа 2-1-ээр хожсон Испаний эсрэг шандсаа нэг удаа сорино. Гэхдээ энэ нь тэдэнд маш том хичээл болох болно. Учир нь хэд хоногийн өмнө ФИФА-гаас плэй оффын 8 багийг ФИФА ранкингаас харж байгаад сайн 4-ийг нь пот нэг рүү оруулахаар шийдвэрлэсэн билээ. Тэгэхээр Босни пот 2-оос босох тул нэг том багтай таарч магадгүй. Испаний эсрэг тоглолт чухам үүний л эсрэг чиглэгдэх байх. Монгол мэтийн олон жижиг улсын саналыг авч, аль болох олон жижиг улсыг дэлхийн аваргад оруулна хэмээн амлан сонгуульд ялсан Блаттерын ам мэх ингээд илэрсэн нь жижиг багуудын дургүйцлийг нэлээд хүргээд байгаа.
6-р хэсэг
Азгүй хорватчууд л гэж хэлье дээ. Тэд Украиныг Англитай зөвхөн тэнцэхийг л хүлээсэн. Гэтэл шар өмсгөлтөнгүүд Гурван арсланг хожчих нь тэр. Английн хаалгач Роб Грин тоглолт эхлээд удалгүй талбайгаас хөөгдөж, пеналтиг Андрей Шевченко цохисон ч шон оночихсон. Гэвч Назаренко талбайд орж ирсэн Жэймсийн хаалгыг мялаасан нь хожлын төдийгүй онцгой чухал гоол байлаа. Тэд ингээд тоглолтгүй өнжсөн Хорватын өмнө нэг оноогоор илүү 2-р байранд бичигдэж эхэллээ. Үлдсэн тоглолтоо оноогүй яваа Андорратай хийнэ гэхээр бүх юм ойлгомжтой болжээ гэж хэлж болно. Казахстантай тоглох хорватчуудад зөвхөн бурхандаа л залбирах үлдсэн. Тэд эрхээ Украинд алдаад зогсохгүй дотроо ч гэсэн хагаралтай байна. Тоглолтгүй тул дасгалжуулагч Билич цэргүүдээ 5 дахийн шөнийн 2 цаг хүртэл амрахыг зөвшөөрсөн байна. Гэтэл Симунич Кризанач нар өглөөгүүр халамцуу орж иржээ. Тэгээд хоорондоо муудалцаж, гар зөрүүлсэн нь Биличэд таалагдсангүй. Аль аль нь шигшээгээс тэр дороо хөөгдсөн байна.
Нэг юм сонирхуулахад Английн тоглолтыг зөвхөн Англид л гэхэд 500 мянган хүн интернэтээр үзжээ. Учир нь шигшээгийн түүхэнд анх удаа багийнх нь тоглолт үнэгүй телевизээр дамжуулагдаагүй байна. Спортын Кентаро агентлаг Сетанта телевизэд уг нь эрхээ зарсан боловч Сетанта шаардлага хангаагүйн улмаас Кентарод энэ эрх буцаж иржээ. Кентаро бусад тв-тэй холбоо барьсан ч тохиролцож чадаагүйн улмаас өөр арга эрэлхийлжээ. Эцэст нь тэд интернетээр үзүүлэхээр шийдэж, хандлага бүрт 5,5 евроны төлбөр авахаар болжээ. 250 мянган хүн энэ эрхийг авсан ч зарим нь 13 еврогоор авчээ. Учир нь Кентаро тоглолт дөхөх тусам үнийг нь хөөрөгдөж байсан байна. Тоглолтын хайлайтсыг BBC орой нь товчилж гаргажээ.
Миний таамаг: 2. Украин
7-р хэсэг
Бямба гаригийн шөнө Сербийн түүхэнд түүхэнд байгаагүй гайхамшигтай шөнө болон өнгөрчээ. 2006 онд Монтенегрогоос салсны дараа дангаараа анх удаа дэлхийн аваргад орох болсон багаа дэмжсэн фэнүүд гудамжаар нэг баярлалдан, сигналдсан машинууд хотын хөдөлгөөнийг үүр цайтал чимсэн гэнэ. Румын бол уг нь нэлээн хүчирхэг баг. Гэтэл тэд Румыныг 5-0-оор уншчихжээ. Румыны Киву тоглолт дуусах хэрд улаан авсан байна. Ингэснээр тэд Францад гүйцэгдэхээсээ нэгэнт өнгөрсөн. Урьдчилсан шатыг бүтэлгүй эхлүүлж дэгэнцэж явсаар Франц 2-р байранд орлоо. Фарерын сулхан багт уураа гаргаж, бас л 5-0-оор хожжээ. Франц ийнхүү нэмэлт тулаанд онцгой анхааралтай тоглох ёстой боллоо.
8-р хэсэг
Италичуудад ганц л оноо хэрэгтэй байсан. Түүнийгээ Жилардиногийн хүчээр авлаа. Италийн шигшээг 2004 онд хөөддөг Трапоттонигийн удирдсан ирландчууд тоглолт эхлээд удалгүй хошуучилж эхэлсэн ч Каморенази тэнцүүлж дөнгөсөн байна. Цаг дуусахын өмнөхөн Ирланд хожлын гоолыг хийж, бултаараа баярлалдан байтал бүх юм дуусаагүй байжээ. Жила тэдэнд хэрэгтэй байсан 1 оноог авчирч чадсан байна. Болгарын эсрэг тоглосон шигээ Андреа Пирло довтлогчдын ард найруулагчаар тоглосон байна. Миланд тэр цэвэрлэгчийн байран дээр тоглодог билээ. Тоглолтын дараа дасгалжуулагч Липпи 1982 болон 2006 онд бид цагаасаа өмнө эрхээ авч байсан, энэ удаа бас тэглээ, энэ бол сайны дохио гэж хэлсэн байна. Траппоттинид харин энэ 1 оноо нь тэднийг плэй оффт тоглох боломжийг нь авчирчээ.
loading...




i’m first
yahavdee pirtugal argentina 2 orj bval l boloo doo. cro9 gemtdeg joohon tiim l yum bolj.gehdee suuliin medeegeer ter 2 7 honogiin daraa talbaid garahaar bolson gene shuu all. bas nemj helehed nani odoo togloh togloltondoo zaaval goal hiine gej am aldsan baina. harj l baiya daa.
loading...
neeree odoo 3 dahid togloh champions league iin togloltond ac milan real iig hojij chadval tedniig suuliin heden jildee talbai deer ni hojij chadaagui tsuvraalaa zogsooh yum baina. gehdee chadahgui l bolov uu daa
loading...
angli horvataas ushuuuguu avjiin te
loading...
hezee neg bukh shildeguud huran tsuglasan DASHT boldogiim boldoo. tiim yum hezee ch boldoggui bhoo. Argentina maani l garchuul busad ni ch yamaa. Play off-n toglolt ch hetsuu dee. Portugal, France, Ukraine, Russia, Greek geed l udahgui jinhene gogo tulaanuud bolno doo
loading...
Turkey multarsan geheer bas uur hureed bhiin. ug ni bas l goyo bag shde
loading...
Todorhoy baguud todorhoy bhaa hehehe
loading...
Nihat huurhiy bas l delhiy avargad orlotsoj chadahgui ni uul n dajgui nairuulagch, bagiyn ahlagch sh te. Bi ch bas haramsaj bn gehdee odoo yahav dee Bosni bas tiym muu bag bishee
loading...
tEhh Turk bna bas Cheh ntr suraggui bolson geheer ontsgui l bna Shwed ch bas “(
loading...
Азгүй Хорват гэхээсээ илүү Англи Хорватаас Евро 2008 ын өшөөгөө Украйнд албаар хожигдож авч байхгүй юу.
loading...
өшөө aвaxaa ?! yamar Mafia bish de t1tdeg bna shd
loading...
Peter Chehiygee harj chadahgui gedeg bas l haramsmaar shuu. Yer n hun turulhtuniy bayar naadmiyn chansaatay ene agua temtseend oroltsoj bgaag n harchihmaar olon toglogch bnaa. Daanch zarim n bolomjgui bolchihood bn da. Gehde Chehiyn shigshee Plyei Off-d garaad ireh viy dee hehehe tegvel ch saihan shuu
loading...
Шведгүй, Хорватгүй, Туркгүй, Чехгүй дэлхийн аврага болох нь дээ.Харамсалтай
Энэ словян, словак, сэрби, босний энэ тэр одоо юу вэ, хэзийдээ ийм аймаар болчвоо .
Бас дани, швейцар, грек, ирланд энэ тэр яаж яваад ийм гайгүй дээгүүр гараад ирвээ, нэг л бишээ, уур хүрэв
loading...
Хайран ч франц, фортугал дараагийн даваанд яан даа хөөрхий, үйлээ үзнэ дээ
loading...
CFC on October 12th, 2009 9:25 am
Мєнгє олох жишээ
» Та нэг єдєрт 10 сурталчилгаан дээр дарна = $0.10
»20 зуучлуулагч тус бvр єдєрт 10 сурталчилгаан дээр дарна = $2.00
» Таны єдрийн ашиг = $2.10
» Таны долоо хоногийн ашиг = $14.70
» Таны сарын орлого = $63.00
» Таны жилийн орлого = $756.00 болж байгаан энэ хооронд таны 20гишүүн 100ч болж мэднэ мөн өдөрт гарах суртчилгааны тоо ч хамгийн багаар тооцсон тэгэхээр багаадаа л 756$ гэж бодох хэрэгтэй.
Хэрвээ та олон гишүүн элсүүлэх юм бол улам л нэмэгдэнэ. За одоо тэгвэл хэрхэн гишүүнээр элсэх талаар бичье.
Мeнгee яаж хийх вэ !
Эхлээд бvртгvvлэх хэрэгтэй. Дараа нь login хийж ороорой ! Орснийхаа дараа Surf Ads гэж ороод vзэх ёстой сайтаа vзнэ. Өдөрт доод тал нь арван хэдэн сайт байдаг. Зарим үед хорь илүү гараад гуч дөхдөг.
Та олон хvнд зуучилж чадвал eглee сэрэхэд чинь тэр ч байтугай ОО-д бие засаж байхад чинь хvртэл орлого тань нэмэгдэх болно.
Би eнeeдрийнхee vзэх ёстой сайтаа vзсэн бол улаанаар зурсан байх болно. Та энэ сайтуудыг нэг нэгээр нь vзэх ёстой бeгeeд дээр нь 30 секунд гvйнэ тэрийг Done болтол хvлээгээд зөв гэсэн тэмдэг гарч ирсэн хойно уг цонхыг хаана.
Bux.to-д Бvртгvvлэх заавар :
Энд дарж bux.to- д бүргүүлэх хэрэгтэй оронгуут дээд хэсэгт login, register гэж байгаа тэгэхээр Register дарах хэрэгтэй.бүртгүүлэхдээ
Username: өөрийн нууц нэр (энэ нэрээрээ bux.to-д орходоо ашиглана 3-15 үсэгтэй байна)
Password: нууц үг буюу тоо байж болно (үүгээр bux.to-д ороход ашиглана 6-с дээш тэмдэгт байна)
Confirm password: нууц үгийг баталгаажуулна
Email address: мэйл хаягаа оруулна
Confirm Email address: мэйлийг баталгаажуулна
Alert or YourBuxCard Email address for Payments-ийг бөлгөхийн тулд доорхи хашилтан дахь зааврыг дагна уу.
{Alertpay-д бүртгүүлэх: та мөнгөө авахын тулд эхлээд alertpay-д бүртгүүлэх хэрэгтэй үүгээр дамжуулж та bux.to дэх дансныхаа мөнгийг өөрийн visa master cart-руу шилжүүлэх боломжтой.
Бүртгүүлэх заавар:
Эхлээд alertpay.com-руу орно.
Sign up : ийшээ орж бүртгүүлнэ (баруун дээд буланд нь байгаа)
Personal starter: идэвхжүүлээд next дарна уу
First name: нэрээ бичнэ
Last name: овгоо бичнэ
Address line 1,address line 2: гэрийн хаяг бичнэ
City/town: оршин суугаа хот/аймаг
Country: оршин суугаа улс
Region: сум/дүүрэг
Postal code: улсын код (976-г бичнэ)
Country of citizenship: ямар улсын иргэн гэдгээ оруулна
Home phone: гэрийн утас
Work phone: ажлын утас
Mobile phone: гар утас exit: бичих албагүй
Occupation: өөрт тохирох ангилалыг сонго
Date of birth: төрсөн он сар өдрөө оруулна
Тэгээд next дарна.
Email address: өөрийн мэйл хаягаа оруулна
Re-enter email address: хаягаа баталгаажуулна
Password: мэйл хаягны нууц үг
Re-enter password: нууц үгний баталгаажуулалт
Transaction PIN: 4-с багагүй 8-с ихгүй дурын пин код
Re-enter transaction PIN: пинээ баталгаажуулна
Security question #1: нууц үг мартахад хэрэглэгдэх асуулт 1
Answer#1: хариулт
Security question #2: нууц үг мартахад хэрэглэгдэх асуулт 2
Answer#2: хариулт
Will this account the be used by any individual or organization other than yourself? : no гэснийг нь идэвхжүүлнэ
Word verification-ний хамгаалалтын кодыг доор нь дуурайлган бичнэ
I agree to alertpay’s user agreement-ийг идэвхжүүлнэ.
Эцэст нь register дарж бүртгэгдэх үйл ажиллагаа дуусна.
Alertpay-д анх бүртгэгдэхэд мэйл хаяганд ирсэн заавраар нэтвэрнэ. Энэ нь Alertpay-д бүртгэгдсэнийг баталгаажуулж байгаа нэг хэлбэр юм. Мэйлд ирсэн холбоосуудын эхний холбоосоор нэрвтэрнэ.}
Эргээд bux.to-ийнхээ бүртгэлд шилжээд Alert or YourBuxCard Email address for Payments: Email хаягаа оруулна
Your country: оршин суугаа газраа сонгоно
Referrer (if any): nnarann гэж оруулна.
I accert the terms of service: идэвхжүүлнэ
Security code: хамгаалалтын кодыг доор нь дуурайлган бичнэ
Эцэст нь register дээр дарж та bux.to-ийн гишүүн болно.
Ингээд bux.to-руу ороод login дээр даран нууц нэр үгээ бичээд хамгаалалтын кодыг дуурайлган бичээд login гэж орно. Нэрвэрсэний дараа шууд ажилдаа орохын тулд Surf Ads-ийг дарна. Энд таны хийх ёстой ажилхаягуудыг эхнээс нь үзнэ. Шинэ цонх нээгдэх ба тэнд 30 секунд гүйнэ. Уншиж дуусаад done гэсэн бичгийн ард зөв гэсэн тэмдэг гарч ирэхэд тэр хаягыг хаана.
My stats-руу ороход:
#of website visites: таны нийт уншуулсан вэбийн тоо
#of referrals (view): таны доорхи гишүүдийн тоо
#of referral website visits: таны доохи гишүүдийн үзсэн сайтын тоо
#of credit/debit (view): таны бонус оноо
Account balance (cashout): таны хийсэн ажлын хөлс
Total amount paid: авсан мөнгөний санах ой
Эргээд surf ads дээр дарахад уншуулсан хаягууд улаан зураасаар дарагдсан байх болно. Эдгээр нь 24 цагын дараа дахин идэвхжинэ. Ингээд л болоо ийм маягаар ажил үргэжлэнэ.
буюу Мөнгөө яаж авах бэ?
Alertpay-ээс картруугаа яаж мөнгөө шилжүүлэх бэ?
Bux.to-ээс Alertpay-руу мөнгө оруулахын тулд Bux.to-ийн Mystats-д байрлах таны хийсэн мөнгөний хэмжээний хажуу талд Cashout буюу бэлэн мөнгө гаргах гэсэн товчлуур дээр дарна. Дарахад Convert to cash via alertpay/card гэсэн товчлуурыг даран өөрийн Alertpay хаягруугаа илгээнэ. Түүний дараа таны Alertpay хаяг руу мөнгө чинь орсон байх болно
Мөнгөө яаж өөрийн карт руугаа шилжүүлэх вэ?
1- р алхам: та өөрийн хаягаараа Alertpay-рүүгээ нэвтэрч орох хэрэгтэй
2- р алхам: түүний дараа хаягруугаа ороход дээд талд саарлаар
Overview / Deposit / WithDraw / History / Profile
Гэсэн товчлууруудаас Profile гэсэн цонхонд хулганаа 2 холбоос гарч ирнэ. Түүний Financial гэсэнд хулганаараа хүрэхэд дахин холбоосууд гарч ирнэ. Түүний Credit card гэсэн товчыг дарахад картын цонх гарч ирнэ. Ингээд та өөрийнхөө картныхаа дугаарыг оруулаад өөрийнхөө карт руу мөнгөө шилжүүллээ гэсэн үг. Олон улсын эрхтэй карт байх хэрэгтэй мөн Alertpay-s мөнгөө Western union, Money gram зэрэг ашиглан авах боломжтой.
Өөрт гишүүн элсүүлэх.
Элсэх гэж байгаа хүнийхээ бүртгэлийн Referrer (if any): хэсэгт нь өөрийн нууц нэрийг оруулахыг зөвлөх хэрэгтэй ингэснээр та өөрийн доор гишүүнтэй боллоо гэсэн үг дээ.
Эцэст нь сануулахад боломж байвал өдөртөө байн байн ороод шалгаад байвал хаяг нэмэгдэх тохиолдол байдаг зарим үед 30, 40-өөрөө нэмэгдсэн байдаг юм. Доороо элсүүлссэн гишүүдээ өдөр болгон рекламаа цуглуулахыг сануулаарай эхэндээ мөд явахгүй санагдаж магад шантралгүй доороо ядаж 15-20 хүн элсүүлээрэй тэгээд мөнгө чинь гайхалтай хурдан өснө.Таньд амжилт хүсье.
loading...
За ингээд НБА сонирхогч залуустаа нэгэн мэдээллийг хуваалцая. Коби болон Леброн нарын хэн нь илүү тоглогч вэ? гэдэг маргаан байнга гардаг / манайд ч биш бүх л улсын НБА сонирхогч залуусын дунд байнга л гардаг / билээ. Үүнд эцсийн хариултыг өгч чадах үнэн зөв хариулт бол энэ хоёр тоглогчийг статистик үзүүлэлтийг харьцуулсан судалгаа юм. Леброн одоогоор НБА-д 6 улирал тоглоод байгаа. Ингээд Коби – Леброн 2ын НБА-д тоглосон эхний 6 улирлын статистикийг харьцуулсан үзүүлэлтийг та бүхэнтэй хуваалцаж байна. Нэг тоглолтод дунджаар :
Rebound per game
Lebron – 7.0
Kobe – 4.6
Assist per game
Lebron – 6.7
Kobe – 3.8
Steal per game
Lebron – 1.8
Kobe – 1.3
Block game
Lebron – 0.8
Kobe – 0.6
Points per game
Lebron – 27.5
Kobe – 19.8
Total Points of first 6 season
Lebron – 12993
Kobe – 8197
Бүх үзүүлэлтээрээ Леброн Кобигоос илүү байна.
Чарьлз Барклиг Кобигийн фен гэдгийг та нар мэдэх билээ. Нэг удаа ТНТ-ийн тайлбарлагч нарын хооронд Леброн – Коби гэсэн debate явагдаж байхад Режжи Миллер дээрх статистикийг хэлээд Барклиг дуугүй болгочихож байна лээ. Режжие Миллер хэлэхдээ : “Бид хоёр тоглогчийг хэн нь сайн бэ гэдгийг ярьж байгаа болохоос багийнх нь амжилтын талаар яриагүй байна. Тиймээс дээрх статистик нь Леброныг Кобигоос илүү олон талын авьяаслаг тоглогч болохыг баталж байна.” гэж хэлэн Барклиг ёстой хэлэх үггүй болгож байна лээ.
Жич : Энэ мэдээг танай сайт-ынхан мэдээндээ оруулбал зохино.
loading...
France bosni ymu esvel solvakia tai l taarchasai da
loading...
hurdhan l delhiin awarga ehleesei spain holland russia-gaa demjine dee
loading...