loading...
Кливленд Кавальерсийн төвийн тоглогч Зидрунас Илгаускас энэ улирал өндөрлөөд зодог тайлахаар зэхэж байгаа гэнэ. Урт улирлын тоглолтууд, плей-оффын тэмцлийг гэмтэл бэртэлгүй дуусгасныхаа дараа НБА-ыг “Биг Зи” орхих нь. “Бид удаан хугацааны туршид тоглодог. Надад энэ нь хүнд, хэцүү байдаг” гэж 34 настай, лигт 12 жил тоглосон Илгаускас хэлжээ.
——————————————————————————————————————————————-
Детройт Пистонс багийн довтлогч Остин Даей болон Милоуки Бакс багийн хамгаалагч Карлос Делфино нар тус бүр 1 тоглолтонд оролцох эрхгүй болов. Тэд улирлын өмнөх хяналтын тоглолтын үеэр талбай дээр зүй бус үйлдэл гаргасан учир ийн торгууль хүлээв. Лхагва гаригт болсон тоглолтын 4-р үе дуусахаас 34.1 секундын өмнө Даей Делфиногийн нүүр лүү цохиж, Делфино хариуд нь мэдээж зүгээр байгаагүй аж.
Тэд ийн улирлын эхний тоглолтуудад оролцохгүй боллоо.
——————————————————————————————————————————————
Милоуки Баксийн эздийн нэг Марвин Фишмэн 84 насандаа таалал төгсжээ. Фишмэн Лью Алкиндор буюу Карим Абдул Жаббарыг анх багтаа авч, 1971 онд НБА-д аваргалж байсан байна.
——————————————————————————————————————————————–
Сакраменто Кингзийн довтлогч Франсиско Гарсия 4 сарын турш сагсан бөмбөг тоглох боломжгүй боллоо. Тэрээр бугуй, шуундаа гэмтэл авч, хагалгаа хийлгэх шаардлагатай болов. 5 дахь жилдээ лигт тоглож байгаа тэрээр дунджаар 12.7 оноо, 3.4 самбар, 2.3 дамжуулалтыг өнгөрсөн улиралд хийж байж.
——————————————————————————————————————————————–
Голден Стэйт баг довтлогч Стивен Жексоныгээ улирлын өмнөх 2 тоглолтыг өнжүүлэх шийдвэр гаргажээ. Бямба гаригт Лейкерстэй хийсэн тоглолтын үеэр Жексон нөөцийн суудалд суухдаа дуугай байсангүй, дасгалжуулагчтайгаа сөргөлдөж, улмаар тоглолт дуусаагүй байхад хувцас солих өрөө рүү яваад, эргэж ирээгүй байна. Голден Стэйтийн дасгалжуулагч Дон Нельсон “Би үүнээс өмнө 30 жилийн турш хэнийг ч тоглолтоор торгож байгаагүй” хэмээн хэлжээ.
Жексон өнгөрсөн сард 25000 долларын торгуулийг лигт төлж байсан.
Жексон багтаа сэтгэл дундуур байгаагаа удаа дараа хэлж, солилцоогоор өөр багт очихыг хүсэж байгаа нь нууц биш. Багийнхаа сайн тоглогчид болох Барон Дэвис, Эл Харрингтон нарыгаа явуулаад залуу тоглогчдоор багаа бүрдүүлж буй нь Жексонд огт таалагдахгүй байгаа юм.
loading...




ene steven jackson chdee zodog tailah duhuj baigaa uwgun yum bjej yun ch ih zantai yumbede GS ees hangalttai hemjeenii mash ih mungu awj baih duugui zodog tailha bodkui tuuniig awah bag odohondo NBA d bhguishde tiim undur gereete hugshin bachkag hen awhiin
loading...
hen ch gsn avragiin orgild hurhiig husene bizdee davka hogshoon
loading...
За ингээд НБА сонирхогч залуустаа нэгэн мэдээллийг хуваалцая. Коби болон Леброн нарын хэн нь илүү тоглогч вэ? гэдэг маргаан байнга гардаг / манайд ч биш бүх л улсын НБА сонирхогч залуусын дунд байнга л гардаг / билээ. Үүнд эцсийн хариултыг өгч чадах үнэн зөв хариулт бол энэ хоёр тоглогчийг статистик үзүүлэлтийг харьцуулсан судалгаа юм. Леброн одоогоор НБА-д 6 улирал тоглоод байгаа. Ингээд Коби – Леброн 2ын НБА-д тоглосон эхний 6 улирлын статистикийг харьцуулсан үзүүлэлтийг та бүхэнтэй хуваалцаж байна. Нэг тоглолтод дунджаар :
Rebound per game
Lebron – 7.0
Kobe – 4.6
Assist per game
Lebron – 6.7
Kobe – 3.8
Steal per game
Lebron – 1.8
Kobe – 1.3
Block game
Lebron – 0.8
Kobe – 0.6
Points per game
Lebron – 27.5
Kobe – 19.8
Total Points of first 6 season
Lebron – 12993
Kobe – 8197
Бүх үзүүлэлтээрээ Леброн Кобигоос илүү байна.
Чарьлз Барклиг Кобигийн фен гэдгийг та нар мэдэх билээ. Нэг удаа ТНТ-ийн тайлбарлагч нарын хооронд Леброн – Коби гэсэн debate явагдаж байхад Режжи Миллер дээрх статистикийг хэлээд Барклиг дуугүй болгочихож байна лээ. Режжие Миллер хэлэхдээ : “Бид хоёр тоглогчийг хэн нь сайн бэ гэдгийг ярьж байгаа болохоос багийнх нь амжилтын талаар яриагүй байна. Тиймээс дээрх статистик нь Леброныг Кобигоос илүү олон талын авьяаслаг тоглогч болохыг баталж байна.” гэж хэлэн Барклиг ёстой хэлэх үггүй болгож байна лээ.
Жич : Энэ мэдээг танай сайт-ынхан мэдээндээ оруулбал зохино.
loading...
kkk nogoo Kobe MJ 2iig haritsuulahad mongolchuud yu yariad baigaan yah leeree ene 2 iig haritsuuldag ym yaj ch bodson haritsuulashgui. neg ni 3 awarga awsan nogoo ni 6 awraga awsan geed. teren shig lebroniig yadaj awraga awsaniih ni daraa manai huntei jishee ch dee
loading...
stephen jacksoniig hugshin gej helehiin. teneg garuu chi. mash sain toglodog , id orgil yedee baigaa toglogch sh dee hu. 2003 ond spursiig avarga bolohod suuliin togloltond 3 daraalaad 3 aas oruulj baisan shuu evgui toglogch doo
loading...
whahaha charles barkley chig duugai bolbol taarna ene kobe kobe geed bdag ulsuud . thdee ene 2 -g haritsuulaad yadag ch ymb dee yamar larry bird magic johnson 2 shig ana mana ursuldugchid bishdee
loading...
Lebon hamaaguiiluu shuude
loading...