Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Грег Оден “Бүх оддын тоглолт”-д оролцох 5 шалтгаан

GD Star Rating
loading...

Greg-Oden-All-StarГрег Оден ирэх улирлын зорилгоо тодорхойлохдоо Бүх оддын тоглолтонд оролцох гэж хэлээд байгаа. Бүх оддын тоглолтонд оролцохын тулд маш сайн тоглох хэрэгтэй. Олон хүн Оденийг хоосон амалж байна гэж байгаа байх. 2 улирал дараалан бусдын итгэлийг хөсөрдүүлсэн болохоор аргагүй биз.  Портлэндийн фэн Захариан Блотт гэгч  Оденийг ирэх улирлын Бүх оддын тоглолтонд оролцох 5 шалтгааныг нэрлэсэн байна. Ямар шалтгаанууд байгаа бол?

1) Оден маш сайн тоглож эхлэхээр зэхэж байна, түүнд ийм нөөц бололцоо бий

Өнгөрсөн жил НБА-д анх удаагаа хөл тавьсан тэрээр дунджаар 21 минут тоглосон. Гэхдээ нөгөөх гэмтэл нь мөн л тоглуулаагүй шахуу. Дээр нь маш их хувийн алдаа хийж байсан нь туршлагагүйн шинж. Уг нь бол Оден самбараас бөмбөг авалтаараа Данканаас ч илүү. Өөрөөр хэлбэл Оден 3.10 минутанд 1 удаа самбараас авалт хийдэг бол Данкан 3.14 минутанд 1 удаа самбараас авдаг. Мөн 56 хувийн оновчтой довтолдог. Энэ нь 1 шидэлтээрээ 1.53 оноо дунджаар авдаг гэсэн үг. Газоль (57%-тай довтолж, 1 шидэлтээрээ дунджаар 1.47 оноо авдаг), Данкан (50%, 1.30), Крис Бош (49%, 1.38) болон Дуайт Ховард (57%, 1.66) зэрэг лигийн топ тоглогчдын үзүүлэлттэй адилхан гэсэн үг. Одений багтаа гүйцэтгэх үүрэг, ур чадвар нэмэгдэхийн хэрээр дундаж 8 оноо нь нэмэгдэх нь гарцаагүй.

Өнгөрсөн жилтэй харьцуулвал Оден энэ улиралд мэдэгдэхүйц сайжирсан байх. Учир нь тэрээр зун АНУ-ын шигшээ багийн бэлтгэлд хамрагдаж, өөрийгөө тун сайн хөгжүүлсэн гэж байгаа. Мөн бусад тоглогчид шиг амралгүй зуны турш Блэзерсийн туслах дасгалжуулагч Билл Байнотой ажилласан. Үүний үр дүнг Портлэндийн улирлын өмнөх хяналтын 3 тоглолтоос багахан ч гэсэн харж болохоор. Оден дунджаар 52 хувьтай довтолж, 15.3 оноо, 9.7 самбараас авалтыг 24 минутанд хийж. Мөн торгуулийн шидэлтээ тун сайн шидэж байсан. Хэдий хяналтын тоглолтыг улирлынхтай харьцуулж болохгүй ч Оден тун дажгүй харагдаж байна лээ.

2) Оден бол олны танил, нийтэд түгсэн тоглогч.

Одений нэр Америкт аль эртнээс л яригдаж эхэлсэн. Ахлах сургуулийн 2 дахь жилд байхад нь түүнийг НБА-д тоглодоггүй шилдэг төвийн тоглогчоор нэрлэж байсан удаатай. ИСПН-ээр түүний тоглолтыг ахлах сургуулийн эхний жилдээ тоглож байхад нь гаргаж байж. Одений коллеж үндэсний аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд шалгарч тоглоход тэрээр 25 оноо, 12 самбар, 4 блок хийн шагшигджээ. Эхний 2 нь тоглолтын хамгийн өндөр үзүүлэлт бол 4 блок нь бүр ч лаг. Бусад бүх тоглогч нар нийлээд 4 блок хийгээгүй байв. Аваргын төлөө энэ тоглолтонд Жоаким Ноа, Ал Хорфорд, Кори Брьюр нар Одений эсрэг багт тоглож байж. Эхний 2 нь өнгөрсөн улирлын плей-оффт өөрсдийн багийнхаа гарааны бүрэлдэхүүнд тоглосон тоглогч нар.  Бүх Америкийн 1-р багт нэрлэгдээд, дараа нь драфтын номер 1 болсон. Бүх л суваг, хэвлэл, сайтууд Одений тухай гаргаж байсан тул Америк даяар тэр танил. Бүх оддын тоглолтонд тоглох тоглогчийг санал асуулгаар тодруулдаг. Нене, Биедринс, Байнум, Окафор, Окур зэрэг тоглогчтой л Бүх оддын тоглолтын төвийн тоглогчийн эрхийн төлөө өрсөлдөнө.Тиймээс боломж байна.

3) Oден бол төвийн тоглогч. Оддын тоглолтонд оролцох боломжтой бусад олон том тоглогчдын үндсэн байрлал нь хүчний довтлогч.

Тим Данкан Спэрсийн төвийн тоглогчоор сүүлийн жилүүдэд тасралтгүй тоглож байгаа. Гэхдээ Бүх оддын тоглолтонд довтлогчоор оролцдог. Амаре Стаудмайр өнгөрсөн жил анх удаа гараанд гарахдаа довтлогчоор гарсан. Энэ улиралд Амаре багтаа төвийн тоглогчийн үүрэг гүйцэтгэх үү, довтлогчийн үүрэг гүйцэтгэх үү гэдэг нь тодорхой бусын дээр зарагдах магадлал ч байгаа, гэмтэх магадлал ч байгаа. Ер нь Амаре бол төвийн тоглогч биш. Лигт орсноосоо хойш нэг ч удаа улиралд дунджаар 10+ самбараас авалт хийж байгаагүй. Оден ирэх улиралд тэсэрвэл Стаудмайраас илүү санал авах боломжтой. Миннесотагийн Эл Жефферсон мөн л хүчний довтлогчоор тоглож, Кевин Лав төвийн тоглогч хийнэ.

Гэхдээ Данкан, Амаре, Жефферсон нарыг төвийн тоглогчийн категорт оруулаад өрсөлдүүлэхийг үгүйсгэхгүй ч Оденд тэднээс дутахгүй санал авах боломж байгаа.

4) Яо Мин болон Шакил O’Нил нарыг эзгүйчлэх боломжтой.

Яо Мин болон Шак нар Оденд энэ улиралд саад болохгүй. Шак Өрнөд бүсээс явж, Кавальерст очсон бол Яо Мин ирэх улиралд тоглохгүй ч байж магадгүй. Сайнаар бодоход улирлын дундаас л тоглож эхэлнэ. Яахав Хятадуудын 2 сая санал Яод ирээд, тэр гарааны төвийн тоглогчоор шалгарч магадгүй.  Гэхдээ том гэмтэлтэй хүн Бүх оддын тоглолтонд тоглож, ядрахыг хүсэхгүй биз. Харин ч Оддын тоглолтын үеэр сайн амарч авахыг бодох байх.

Яо, Шак нийлээд 22 удаа Оддын тоглолтонд оролцож байсан, эдгээр том залуусын үлдээсэн байрыг нөхөж болох хамгийн боломжтой тоглогчдын тоонд Оден багтаж байна.

5) Aндре Миллер төвийн тоглогчдыг яаж сайн тоглуулахаа, яаж ашиглахаа мэдэж байгаа..

Төвийн тоглогч, том довтлогчдын тоглолтонд холбон тоглогчийн үүрэг, нөлөө их байдаг. Андре Миллер бол лигийн туршлагатай, сайн холбогчдын нэг. Одений тоглолтонд эерэг нөлөө үзүүлнэ. Улирлын өмнөх хяналтын тоглолтуудад лав Миллер-Оден нар тун сайн хоршиж байсан.

Портлэнд залуу сайн баг боловч яг нийтэд нь авч үзвэл бас учир дутагдалтай. Брэндон Рой энэ багийн довтолгооны эхний сонголт.  Ройгийн тоглолт гарахгүй бол хэцүү болдог. Үүнийг бид өнгөрсөн улирлын плей-оффт харсан. Баттьер, Артист зэрэг мастерууд Ройг маш сайн хамгаалаад л Рокитс тэднийг хожчихсон.

Харин энэ улиралд байдал арай өөр. Тэд илүү олон талтай довтолгоонтой болж байгаа. Улирлын турш Оден гэмтэхгүй байвал багтаа довтолгоонд ч, хамгаалалтанд ч их хэрэг болно.

Дунджаар 15 оноо, 11 самбараас авалт, 2 блок хийхэд Одений зорилго биелнэ. Өөрөөр хэлбэл Оддын тоглолтонд уригдана.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. germany fan says:

    first xaxa bj boloh l yum

    GD Star Rating
    loading...
  2. SD says:

    Yahaw boloh l yum. Gewch 1 jiliin dotor tgj garj irne gdg hetsuudee. Tehdee l bumbug buurunhii tesreed garaad irehiig hench uguisgehku

    GD Star Rating
    loading...
  3. Purevdorj http://lyon.ucoz.net/ says:

    Oden kwame Brownii araas orloodoo

    GD Star Rating
    loading...
  4. Hoop says:

    yu hutsaad bgaan be K,Brown-nii araas lav yasan ch orku, ene bol ternees hamaagui sain toglogch
    buh odod bh hemjeenii hun shuu

    GD Star Rating
    loading...
  5. 21 says:

    Oden saijrah blgui dee.

    GD Star Rating
    loading...
  6. Sunsun says:

    Ene ch dee. Hudlaa l bolov uu daa

    GD Star Rating
    loading...
  7. 911 says:

    huwiin aldaa l hiideg bolohoos bish uneheer sain yum bilee.gemtehgui l bol saijrah n todorhoi bhaa

    GD Star Rating
    loading...
  8. tsa says:

    haha hogiin yumaa.odenii hogiin n yu bhav,neg ondor negriin moroodol.harin tuuniig show bolgodog americ managmentee gej.moroodoldoo hurcheesei teneg negir.

    GD Star Rating
    loading...
  9. sonirhogch says:

    Oden ene jil buh oddiin togloltond oroltsono gedeg yu l bol. gehdee dundaj uzuulelt ni double double bolood bagaa roygoos iluu chirj conference semifinald awchirna gedegt itgej bolno shuu. margaad hereggui biz. b

    GD Star Rating
    loading...
  10. Хэ хэ says:

    Алдаа олон авч суух эсвэл бэртэл нь сэдрэх гэсэн асуудал байлаг. Энэ 2 ийг арилгаж чадвал 100% орхоор залуу.

    GD Star Rating
    loading...
  11. boldoo says:

    Amore –g yaj guitsehgeed baigaa yum be amjihguiee naadah chin hench bagiinhaa toglogchiig inged magtaad baiwal bono shd.Oden all starst orwol ter all starst uzeh yum barag garahgui baih gej bodoj bna zorgooroo yum yrij baih yum

    GD Star Rating
    loading...
  12. uuganaa says:

    oden sain togloj magad andre millier baigaa sh de.miller bol super od bish sh tsaadah chini yahaa medneeeeee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: