Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад тулааны спорт » “HITE MAX 2009”Мутай боксын халз тулаан

GD Star Rating
loading...

NOGOON SAMBAR - MYTAIМонголын Кик бокс – Тулааны спортын холбоо, Монгол мутай боксын холбоо, HITE  шар айраг ,

ХЕРА ФҮҮДС ХХК хаммтран тайландын үндэсний спорт болох мутай боксын халз тулааныг 2009 оны 10 дугаар сарын 17 ны 18 цагаас Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.

Энэхүү халз тулаан кик боксын 6 жин мутай боксын 5 жинд нийт 11-н жинд халз тулааны аваргуудаа тодруулах юм байна.

Энэхүү халз тулааны зорилго нь хүүхэд залуусын дунд мутай боксын сурталчилан,энэхүү спортоор хичээллэгчдыг нэмэгдүүлэх , 10 сарын 30 наас 11 сарын 8 нд  Вьетнам улсад Азийн Олимпийн Зөвлөлөөс зохион байгуулах Азийн танхимийн спортын 3 дугаар наадамд кик бокс, мутай боксоор өрсөлдөх тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх тэдэнд туршлага суулгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Энэхүү тулаанд өрсөлдөх Мишээл кик бокс төвийн тамирчид нь Тайланд улсад 2008 – 2009 оны хооронд 6 сарын турш тайландын мэргэжлийн клубүүдэд бэлтгэгдэн мэргэжлийн мутай боксын хэд хэдэн тулаанд ялалт байгуулсанаас гадна Азийн Олимпийн Зөвлөлөөс зохион явуулсан Азийн тулааны спортын анхдугаар наадмаас мөнгө , хүрэл медалийг хүртсэн тамирчид юм.

“Мишээл кик бокс” төвийн тамирчид ,Монгол улсад тулааны спортын төрлөөр үйл ажиллагаа явуулдаг бусад клубын тамирчидтай халз тулалдан Тайландаас мэдсэн сурсан зүйлээ спорт сонирхогчдодоо үзүүлэх юм.

Мутай бокс нь гар хөл өвдөг тохой оролцуулан тулалддаг хатуу дүрэмтэй тулааны төрөл юм

Мутай бокс мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн 2 төрөлд хөгжиж байна.

Халз тулааны ерөнхий ивээн тэтгэгчээр ХЕРА ФҮҮДС ХХК , мэдээллийн ивээн тэтгэгчээр ТМ телевиз, Зууны мэдээ, өнөөдрийн монгол сонин, www.evidence.mn портал сайте ажилаж байна

Халз тулаанд зориулан www.nudarga.blog.banjig.net блог ажиллуулж спорт сонирхогчидод мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж байгаа билээ.

Халз тулааныг үзэгчид 3000 төгрөгөөр тасалбарыг худалдан авч сандал ширээ бүхий тохилог орчинд тус арга хэмжээг үзэж сонирхох бөгөөд сүүлийн үед залуусын дунд нэрл гарч байгаа хамтлагууд ая дуугаа өргөн кик боксчидоо дэмжинэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. numen says:

    zaluusiig thailandaas yu syrsaniig ochij nydeer yzne ee

    GD Star Rating
    loading...
  2. unshigch says:

    yamar khamtlagyyd ochikh yum boloo

    GD Star Rating
    loading...
  3. numen says:

    tasalbariig ni khaanaas avakh yum boloo medekh khyn bn yy

    GD Star Rating
    loading...
  4. kickbox says:

    misheel expo deer baidag misheel sport clubees avch baigaa
    utas ni 91189018

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: