loading...
Английн премьер лигийн 9-р тойргийн тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд явагдана. Хүснэгтийн 6-р байранд бичигдэж байгаа Рафаел Бенитезийн цэргүүд энэ тойрогт Сандерлэндийн талбайд зочлох бөгөөд 20 сая фунтээр Ромагаас худалдан авсан Алберто Аквилани энэ тоглолтонд дебутээ хийж магадгүй байгаа юм. 25 настай энэ эрийн шилжилт яах аргагүй өнгөрсөн зуны солилцоо наймааны гол шуугиануудын нэг байсан. Мөн түүний шилжилт араасаа олон эргэлзээг дагуулсан юм. Италичууд тэр тусмаа Ромчууд клубын ирээдүй болсон шилдэг тоглогчоо явуулсандаа харамсаж байсан бол (Ромчуудын англичуудад дургүйг ч хэлэх үү), Англичууд түүнийг Алонсог орлож чадах эсэхэд эргэлзэж байв. Тэдний эргэлзэх нь ч зөв. Нэгдүгээрт Аквилангийн тоглолт Алонсогоос эрс ялгаатай, тоглолтыг найруулахаас илүү довтолгоонд түлхүү оролцдог, хоёрдугаар бэртэл гэмтэлд ороогдох дуртай, олон удаагийн бэртлээс болж формоо амархан алддаг ”зуршилт”-тай болсон зэрэг базаахгүй шалтгаанууд Аквиланид үл итгэгсдийг олшруулж байв. Харин энэ долоо хоногт Аквилани эдгээр шүүмжлэлүүдэд хариу өгч, өөрийгөө хэн гэдгээ, Ливерпулийн бүрэлдэхүүнд ямар тоглогчоор хүчирхэгжсэн юм вэ гэдгийг дэлхий нийтэд харуулахад бэлэн болжээ. Ингээд Албертогийн талаар сайн мэдэхгүй зарим хүмүүст түүний хэрхэн Ромын Монте Сакро гудманд бөмбөг өшиглөн гүйж явсан бяцхан жаалаас дэлхийн хамгийн шилдэг багуудын нэгэнд ирсэн тухай түүхийг хүргэе. ”Ромын ханхүү” Аквилани 1984 оны 8 сарын 7-нд Мөнхийн хотод мэндэлжээ. (Ливерпулийн домогт хамтлаг Битлзийн Ринго Стар энэ өдөр төрсөн гэдэг). Түүний эцэг нь Ромагийн үнэнч фен байсан тул хүүгээ ч энэ багийн төлөө бүхнээ зориулах сэтгэлтэй болгон хүмүүжүүлжээ. Бага байхдаа Алберто ихэвчлэн довтлогчийн байрлалд тоглодог байсан ч Ромагийн
академийн менежерүүд хэрэгтэй үед дамжуулалт өгөх онцгой авьяас чадварыг нь олж харан хагас хамгаалагчийн байрлалд тоглуулах болжээ. 1999 онд 15 настайдаа Акуа анх Ромагийн академд элсэн орсон бөгөөд үндсэн бүрэлдэхүүн дэх анхны тоглолтоо 2003 оны 5 сарын 10-нд Ториногийн эсрэг хийсэн байдаг. Гэхдээ үүнээс өмнө Аквилани Будант Албионыг зорих дөхсөн түүх бий. 2001 он буюу 16 настай байхад нь Лондоны Арсенал, Челси багууудын агентууд түүнийг анзаарч их мөнгөний санал тавьсан ч ”Би зөвхөн Ромын төлөө л тулалдана” хэмээгээд татгалзсан гэдэг. Магадгүй тэр жил клуб нь Сери А-д магнайлж ялалт амжилтаар бялхаж байсан болохоор Алберто харийн нутгийг зорьж зүрхлээгүй байх. Аквиланигийн авьяас чадварыг хэдийгээр Капелло үнэлж байсан ч гараанд гаргахад арай эрт байна хэмээн хаширлаж байлаа. Тиймээс туршлага суулгахын тулд 2003–04 оны улиралд доод лигийн Триестена багт нэг жил зээлээр тоглуулсан юм. Энэ ганц улиралд залуухан Аквилани маш их зүйлийг сурч лигийн 41 тоглолтонд 4 гоол оруулаад амжжээ. 2004 онд Фабио Капелло ажлаа хүлээлгэн өгч Рома ранцхан жилийн дотор Чесаре Пранделли, Руди Фёллер, Луйжи Дель Нери гэсэн гурван дасгалжуулагчийн нүүрийг үзэж, хүснэгтийн сүүлийн хагаст хүртэл бичигдэж ”баларч” байсан. Энэ хүнд үед Аквилани бага багаар өөрийгөө хөгжүүлж, одоогийн тоглолтын арга барилаа олж авсан юм. 2005–06 оны улирал бол түүний хувьд мартагдашгүй үйл явдлуудаар дүүрэн байсан. Лучиано Спаллетти багийн шинэ менежерээр ирж клубын ирээдүй гэгээлэг харагдаж эхэлснээс гадна Аквилани үндсэн бүрэлдэхүүнд дэх анхны гоолоо оруулсан юм.Мессина багийн эсрэг хийсэн анхны гоолынх нь дараа Лучиано Спаллетти г ”Түүний гоол намайг нэг их цочирдуулаагүй. Яагаад гэвэл түүний авьяас чадвар хэр зэрэг вэ гэдгийг би хангалттай сайн мэднэ. Энэ эрчээрээ яваад байвал Алберто их юм дуулгана аа. Түүнийг Man of the match -ээр тодорсонд баяртай байна гэжээ. Үүний дараа заналт дайсан Лациогийн хаалганд хожлын гоолыг оруулснаар Акуа Романиста нарын хайр хүндэтгэлийг улам бүр хүлээх болжээ. ”Би энэ мөчийг төрсөн цагаасаа л хүлээж байлаа. Үнэнийг хэлэхэд би өөрийгөө гараанд гарна гэж найдаагүй. Харин Спаллетти надад өөрийгөө харуулах боломжыг олголоо. Би түүнд бүх насаараа өртэй болж байна”
Ирэх улиралд нь (2006–07) Матео Феррари Евертон луу зээлээр явсан тул 8 дугаар Албертогийн нуруун дээр гялалзах боллоо. Гэвч хүсэл тэмүүллээр дүүрэн байсан залуу эрийн карьерийг бэртэл гэмтэл тасалдуулжээ. Хэдийгээр түүний бэртэл тийм ч хүнд байгаагүй ч италийн багийн эмнэлэгийн ажилчдын алдаанаас болж хэдэн долоо хоногийн бэртлээ хэдэн сар болгон хойшлуулсан юм. 2007-08 оны улиралын эхэнд алсын цохилтоор хоёр ч гоол оруулж бүх зүйл ард хоцорлоо хэмээн баярлаж байсан Аквиланиг дахиад л бэртэл гэмтэл ороолоо. Гурван сар орчим гэмтлийн эмнэлэгт шаналсны эцэст 2008 оны зун Алберто дахин ногоон талбайдаа эргэн ирсэн бөгөөд тэр улиралдаа 31 тоглолтонд 4 гоол оруулсан байна. Үүнээс түүний карьерийн он жилүүдэд бэртэл, гэмтэлээс ангид байсан цаг тун ховорхон. 2008 оны намар Аваргуудын лигт Челсигийн эсрэг тоглож байгаад өмнөх шагайны бэртлээ сэдрээж, дараа нь 2009 1 сард дөнгөж эргэж ирсэн даруйдаа л дахиад эмнэлэг рүү зүглэх *a*рдлагатай болж байв. Зөвхөн Аквилани ч гэлтгүй Ромагийн үндсэн бүрэлдэхүүнийм маш олон тоглогчид тэрхүү улиралд бэртэл гэмтлийн шуурганд дайруулсан гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Италийн зарим сэтгүүлчид үүнийг Лучиано Спаллеттигийн хатуу чанд бэлтгэлтэй холбоотой гэж үздэг ч үнэн хэрэгтээ Ромын эмч нарын багийнхантай л бүх зүйл холбоотой. Хэрвээ тэд ажлаа мэддэг байсансан бол Аквилани Ромад хичнээн ч гоол авчирсан байхыг үгүйсгэх аргагүй. 2009 оны Аваргуудын лигийн шөвгийн 16-д Рома – Арсеналд торгуулийн цохилтоор дийлдсэн. Аквилани тоглолтын сүүлийн хагаст талбайд орж ирсэн бөгөөд бусад багуудад алдахаасаа өмнө Рома 2013 он хүртэл түүнтэй шинэ гэрээ байгуулсан юм. Учир нь 2009 оны зун Албертогийн Роматай байгуулсан гэрээ дуусгавар болох ёстой байлаа. Түүний шинэ гэрээнд тусгагдан ёсоор 2008-09 оны улиралд 3.2 сая еврог , 2009-10 онд 3.6 саяыг гэх зэргээр цалинг нь өсгөхөөр оруулжээ.
tuttomercatoweb сайтад өгсөн ярилцлагадаа ‘Юуны түрүүнд надад Мөнхийн хотын төлөө тулалдах боломж олгосон хүндэт ерөнхийлөгч Роселла Сенсидээ баярласан талархаснаа илэрхийлье. Намайг хайрлаж хүндэлдэг бүх фенүүддээ би аз жаргал бэлэглэхийг хүсэж байна. Харамсалтай нь олон удаагийн бэртэл надад ийм боломжыг олгосонгүй. Гэхдээ үүнийг хийхийг тулд чадлаараа хичээх болно” гэжээ.
Гэвч тэр Ромын жерсиг өмсөн дахин талбайд гарахгүй гэдгээ хараахан мэдээгүй байх.
Санхүүгийн хямралд ороод байсан Рома клуб бүрэлдэхүүнээ шинэ тоглогчдоор сэлбэх *a*рдлагатай байв. Харин хөрөнгө мөнгөний асуудал тэдний хамгийн гол проблем болоод байсан тул ”үнэ хүрэх” тоглогчдоо зарж мөнгө олохоор шийджээ. Ингээд 2009 оны 8 сарын 5-нд тэд Ливерпултэй албан ёсны тохиролцоод хүрснээ зарлаж Аквиланиг 20 сая еврогоор Английн багт зарсан юм.
Шинэ багтайгаа Аквилани 5 жилийн гэрээ байгуулж, Хотон шувуунуудын домогт тоглогч Сами Хуупиагийн 4 дугаарыг авсан юм. Магадгүй Рафа түүнд ямар их итгэл хүлээлгэж байгаагаа харуулахын тулд түүнд энэ нэр хүндтэй номерийг өгсөн ч байж мэднэ. Ингээд түүний Ливерпульд ирээд өгсөн анхны ярилцлагыг сонирхуулья.
“Рийз Ливерпулийн тухай олон зүйлийг надад ярьж өгдөг байсан. Түүний Копуудын тухай ярьж өгсөн гайхалтай зүйлсийн талаар сонсоод энэ багийн төлөө тоглох юмсан гэж боддог болсон юм. Хэдийгээр би Анфиелдэд өмнө нь ирж байгаагүй ч үнэхээр гайхалтай уур амьсгалтай талаар нь оло удаа сонссон. Энд ирэхээсээ өмнө би Марчело Липпитэй ярилцсан. Тэр надад хэрвээ чи сайн тоглож л байвал шигшээ багийн хаалга үргэлж нээлттэй гэж хэлсэн нь миний сэтгэлийг амраасан юм. Мэдээж хэрэг Ромыг орхих нь надад үнэхээр хүнд байсан. Яагаад гэвэл би энэ хотод төрж Ромагийн төлөө тоглохыг хүсэж мөрөөдөж өссөн. Гэвч надад үүнээс өөр сонголт байсангүй. Рома надад Италийн шигшээ багт дуудагдах боломжыг олгож өдий зэрэгтэй болгож хүмүүжүүлсэн. Тиймээс би бүх насаараа энэ багт өртэй.
”Премьер лиг Италийн лигээс огт өөр хэмнэлтэй гэдгийг би мэдэж байгаа. Бас хатуу ширүүн гэдгийг ч ойлгож байна. Гэхдээ энэ бүхнээс айгаад байх шалтгаан надад алга. Харин ч хурдан талбайд гармаар байна. Миний шинэ баг бол яах аргагүй лигийн аваргын төлөөх гол тэмцэгчид.
Би өөрийгөө Алонсотой адилхан тоглолттой гэж бодохгүй байна. Миний байрлал бол тоглолтын турш идэвхтэй байж, эсрэг багтаа аюул тарьж довтлогч нарыг пассаар хангахыг *a*рддаг. Тиймээс тоглолтын хором мөч бүр надад маш үнэтэй. Алгуурлаж байх цаг зөв огт байхгүй.
”Ливерпулийн түүхийн тухай юу мэдэх вэ гэж үү. Хүн бүр л тэдний ямар агуу амжилтын түүхтэй вэ гэдгийг мэддэг шүү дээ. Европын титмийг 5 удаа хүртсэн болохоор нь ч ингэж хэлж байгаа юм биш, тэдний түүх бол үнэхээр бичирмээр . 1984 оны Европын цомын финалд Ромаг буулган авсаныг ч би сайн мэднэ”
Энд ирэхдээ би шагайныхаа бэртлийг хараахан эдгээгээгүй байсан. Намайг анх ирсэн өдөр л Ливерпулийн эмнэлэгийн албаныхан маш хурдан шинжилгээ авч зохих эмчилгээг хийж эхэлсэн. Тун удахгүй миний бүх асуудалд ард хоцорч талбайд гарна, тэр үед би өөрийгөө хэн гэдгээ харуулах болнo”
Италийн шигшээд
2000 онд Аквилани анх шигшээ багийнхаа дуудлагыг авсан. Гэхдээ U-16 буюу 16 хүртэлх насны шигшээгийн урилгыг хүлээн авсан юм. Үүнээс хойш тэр жил болгон нэг шатаар ахиж, U-17 U-18 шишээд дуудагдаж байлаа. 2006 оны 21 хүртэлх насны европын аваргад Аквилани Италийн өмнөөс оролцохоор дуудагдсан ч бэртэлтэй байсан тул оролцож чадаагүй юм. Харин тэр жилийнхээ 11 сард үндсэн баг дахь анхны тоглолтоо Туркийн эсрэг хийжээ. 2007 оны U-21 Европын аваргад Аквилани 2 гоол оруулж, тэмцээний шилдэг багт багтжээ. 2008 оны Европын аваргад Алберто эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд анхны олон улсын томоохон тэмцээн нь түүний хувьд хар дурсамжтай өнгөрсөн. Тэмцээний их шөвөгт Андрэй Пирлогийн оронд талбайд гарсан ч баг нь торгуулийн цохилтоор Испанид ялагдал хүлээсэн билээ. Шигшээ багийн анхных нь гоолын хувьд ДАШТ-ий урьдчилсан шатанд багийн анд Вучиничийн Монтенегрогийн хаалганд оруулсан байна. ”Асуу хюу байна. Энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч” гэж тоглолтын дараа Алберто ярьжээ. Одоогоор Азурригийн төлөө нийт 11 тоглолтонд оролцоод байгаа энэ залуу ирэх жилийн дэлхийн аваргад хурцаар гялалзах одоодын нэг байх бизээ.
Хувийн амьдралын хувьд Италийн кино жүжигчин ”Michela Quattrociocche”-тэй үехдэг. 20 настай энэ бүсгүй өнгөрсөн жилээс кино урлагт хүч сорих болжээ. Сонирхуулахад Жеррардын найз бүсгүй Алекс Курран түүнтэй тун сайн найзууд гэнэ.
loading...




amjilt husi alberto.torres shig gyalalzaarai. chadval minii muu man uniteded ochooroi
loading...
zaik dajgui zaluu LIVd irj bnashuu manai buuchdiig sandargah humuusiin negdee za ymar ch bsan goe l toglolt uzuuleeseidee gj
loading...
1
loading...
Amjilt husiy. Sain togloj chadval bolomjtoi toglogch shuu.
loading...
za daa uneniig helehed ene uneheer epl-t taarahgui ee
heden toglolt togolj bgaad l ahiad gemtel avah bh
liverpooliin hiisen muu naimaanuudiin neg bh bolov uu daaa
loading...
chi tegeed haraagaad bgaamuu?
loading...
aquilani aviyaslag zaluu, manai liverpoold ih tus hurgeh bh gj naidaj bga.. Ene zun Alonsogo yvuulchdag tun ontsgui ym bolsondo, Alonso yaltchgui manai bagiin heneer ch orluulashgui toglogchidiin 1 bsan, tuunii 2005oni champions league n finald Milanii haalgand oruulsan goal odo ch todhon sanagdaj bna.. bas Keane iig yvuuldag tun buruu zuil bolson ym, tuunii orond babel, voronin 2iig yvuulah gazar bsan ymda.. ghdee Rafa dotroo 1iig bodoj l bga blguide..
loading...
Argentina-Uruguay 1-0 oor duuslaa , manaihan erhee halaasallaa . Tiim blgui dee Argentinagui delhiin avarga boluul Afrikiin tenger harlah blgui de hahahaha . Za za neg sanaa amarlaa odoo bol zai ch bn lai ch bn gedeg shig ireh jil manai zaluuchuud yanziin bolnoo Umnud Afrikt bugdii n sohruulj hayaad tsomoo avaad ireh vii . Go Argentina Go Aaaaaaaaaarggentiiinaaaaa .
loading...
Sain tamirchin bolj iluu uned hureh bolomjuudaa uuruu aldsan hun dee haramsmaar
loading...
Sain tamirchin bolj iluu uned hureh bolomjuudaa uuruu aldsan hun dee haramsmaar
loading...
FC Liverfool-d
Andaa barichihsan biz dee. Odoo tegeed yu gemeer bn da? Naiziygaa 2010-d filnaliyn togloltond Argentiniy shighseen toglohiyg uzeh zardal, biletiyg n avch uguurey hu. ok
loading...
ter t1 argentina ntr ee odoo boli EPl yrih sedew deer bgaaga sana , Italy-daa berteed bdag bsiim bol Epl-d ireed buur huluu hugluulah ym bn ldaa balarsii
loading...
Тийм ч сайн тоглохгүй байх аа, харин Данийн Поулсеныг авсан бол арай тогтвортой төвийн хагастай болох байсан байх, улаанууд.
loading...
swedgui dasht boloh n ug n dashtad orood englandtai toglohiig n uzmeer bsan yum daa
loading...
NBA iin blog bball4.co.cc
loading...
Ene amjih uu, Serie A-s ireed PL-d gyalalzana gedeg bol tun hetsuu… bas gemtlees irj baigaa form muutai bagaa alna gej naidnam.
loading...
ZA bugdend n ene odriin mend Алберто Аквилани hediigeer bertelees irj bgaach sn togloh bhaa herew sn togluul liverpool ch gyalalzana da. Ene jil arai l taaruu ulirliig ehluulj bnaa. bertej gemtehgui bwal tuslaad demjeed ogoh toglogchid bgaa yum chin ok toglono bha. Za tegeed LIVERPOOLIIN fanat shuu. manaihan nulinaa…itgeltei bna
loading...
Roma-n emch nar muu bsan gej bna shuu de EPLd gaigui bhoo Amjilt husie de ene zaluud
loading...
Romiin haan bolhiig yuruuuue!!!!!!!!!!!!!!!!
loading...
ene odoo yu shaatsgaagaad bgan be joohon boditoi yum bichmeer yum yu ch medehgui bol bichihgui zugeer unshaal ongoroldoo…
roma iin emch narin buruugaas bolj ih gemtdeg baisan hun gemteltei bhad ni togluuldag baisan shd odoo manaid ireed yg 100% fit bolood togloltond oroltsono dahiad neeh surtei gemteed baina gej bodohgui bna…
loading...