Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Волейбол » Манай волейболчидоос 2 тамирчин Азийн шилдэг оюутан тамирчинаар шалгарлаа

GD Star Rating
loading...

Ази тивийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын анхдугаар тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо 2009 оны 10 сарын 4-11-нээс эхлэн найман єдрийн турш амжилттай үргэлжилэн дүнгээ гаргалаа.Тэмцээн маш сайн зохион байгуулагдав.

Азийн оюутны спортын холбоо, ЗБХ”ноос явуулсан уг тэмцээнд Тайланд, БНХАУ, Монгол, Гонгконг, Малайз, Лаос, Шри-ланка зэрэг долоон баг орж тойргоор тоглож, эхний хоёр байрт орсон нь аваргын, III-IV-т орсон нь хvрэл медалийн тєлєє өрсөлдөн Монголын оюутны шигшээ баг амжилттай тоглож, анхдугаар тэмцээнээс хvрэл медаль хvртлээ. Мөн манай багийн хоёр тамирчин Азийн шилдэг оюутан тамирчинаар  шалгарлаа. Тэмцээний статистик дүнгээр Г.Цэцэгжаргал хамгийн олон оноо авч, “Азийн шилдэг оюутан волейболчин” тамирчинаар шалгарлаа. Тэрээр энэ оны зун Сербийн Белград хотноо болсон дэлхийн оюутны “Универсиад” наадамд дэлхийн 192 тамирчнаас хувийн тоглолтын үзүүлэлтээр шилдэг 25 оюутан волейболчны тоонд багтаж байжээ. Мөн манай багийн тамирчин П.Буянжаргал нь “Азийн шилдэг давуулагч тамирчин”-аар шалгарч тусгай шагнал хүртсэн байна.

Манай волейболчид Тайландын дэвжээнд тэмцээний гараагаа амжилттай эхлэн дараалан гурав хожсон ба хагас шигшээд хүрэл медалийн тєлєє єрсєлдсєн Хонконгийг энэхүү урьдчилсан тоглолтондоо 3:1-ээр хожсон нь хамгийн шийдвэрлэх чухал тоглолтуудын нэг байсан юм. Манай баг тойргийн тоглолтондоо Тайланд болон Хятадын багт 3:0 оор хожигдон хvрлийн тєлєє хагас шигшээд єрсєлдєн дахин Хонгконгийн багийн эсрэг  манайхан тун амжилттай тактик хэрэглэн тоглож 3:0-ээр итгэлтэйгээр өрсөлдөгчөө  буулган авч гадаад орнуудад болсон Ази тивийн тэмцээнээс анхны хүрэл медалиа ийнхүү хүртсэн юм. Өмнө нь Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Улаанбаатар хотноо болсон зүүн Азийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Харин тус тэмцээнд  хvчтэй бүрэлдэхүүнтэй багаа оролцуулсан талбайн эзэн Тайландын охидууд долоо дараалан ялж, алтан медалийн эзэн болжээ. Шигшээ тоглолтонд БНХАУ-ын багийг 3:0-ээр (25:16, 25:15, 25:16) буулгаж авчээ. Тайландын энэхүү баг 2009 оны оюутны “Универсиад” наадамд 16 багаас 9 дүгээр байрт орсон юм.

Манай багийн урьдчилсан тоглолтын үзүүлэлтүүд:
Монгол-Лаос 3:0 (25:19, 25:16, 25:12)
Монгол-Хонконг 3:1 (22:25,25:18,25:17, 27:25)
Малайз-Монгол 0:3 (17:25,19:25,12:25)
Тайланд-Монгол 3:0 (25:18, 25:12, 25:14)
Монгол-Шри Ланка 3:0 (25:8, 25:9, 25:6)
Монгол-БНХАУ 0:3 (20:25,11:25, 16:25)
Хагас шигшээ тоглолт
Монгол-Хонконг 3:0 (25:20,25:17,27:25)

GD Star Rating
loading...
Манай волейболчидоос 2 тамирчин Азийн шилдэг оюутан тамирчинаар шалгарлаа, 7.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. beckham says:

    Mongoliin ohiduud udahgui uunees iluu amjilt gargah bhaa ymar bsn shildeg toglogchiddoo bayrhurgei

    GD Star Rating
    loading...
  2. mike says:

    wow. bayar hurgie Mongolchuudaa. Medaliin huriig ch buulgaj bna daa.

    GD Star Rating
    loading...
  3. Huildar says:

    sain bna shde

    GD Star Rating
    loading...
  4. bigmoon says:

    manai ohiduud vneheer sain shvvv vvnees ilvv amjilt gargana bhaaaaaa er ni bol lag zaluu tamirchid shvv dee tsetseg jargalaa chi shvvv hehe

    GD Star Rating
    loading...
  5. Ganaa says:

    Uuh sain bn shuu bayar hurgeyeeeeee

    GD Star Rating
    loading...
  6. uurhaichin says:

    bayr hurgey jargal buynaa 2too oshoo iluu amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: