Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ » Спортын олон улсын их хурал Алматад боллоо

GD Star Rating
loading...

UntitledКазакстан улсын Алмата хотноо 2009 оны 10- сарын 7-11 ны өдрүүдэд “Орчин үеийн олимпийн спорт ба спорт бүх нийтийн төлөө” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний их хурлыг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ , Казакстан улсын Засгийн газар, Казакстаны Биеийн тамир, аялал жуучлалын акедемиас  хамтран зохион байгуулав.

Энэхүү хуралдааны нээлтийн ажиллагаанд Олон улсын оюутны спортын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч К.Л.Галлиен, Казакстаны Спорт, аялал жуулчлалын яамны Спортын хорооны дарга, доктор, профессор А. К.Кульназаров, ҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.К. Досымбетов, Казакстаны Биеийн тамир, аялал жуучлалын акедемийн ректор, профессор К.К. Закирьянов, Украйны улсын БТС-ын үндэсний их сургуулийн ректор, алдарт эрдэмтэн В.Н. Платонов нарын  албаны хүмүүс, дэлхийн 38 орны спортын холбоод, их дээд сургуулиудын удирдлага, эрдэмтэн, профессорууд,  350 төлөөлөгчид оролцов. Эрдэм шинжилгээний хуралдаанд олон орны  эрдэмтэдийн илтгэл сонсож Франц, ОХУ, Эстони, Беларус, Украйн, Бангладеш, Тунис, БНСУ, Словак, Польш  зэрэг орны төлөөлөгчдийн сонирхолтой  илтгэлийг хэлэлцэв.

Арга хэмжээнд оролцсон эрдэмтэн, багш нарыг Казакстан улсад 2011 онд болох Азийн өвлийн 7 дугаар наадам явуулах хотын тээвэр, зам харилцаа, зочид буудал, спортын барилга байгууламжийн үйл ажиллагаатай тусгайлан танилцуулав. Алмата хотын тэшүүрийн алдарт “Медео” цэнгэлдэх хүрээлэн, “Чинбулаг” уулын цанын баазыг үзэж, трамплины төвийн барилгын явцтай танилцсан байна.

Монголын талаас хуралд Азийн оюутны спортын холбоог төлөөлж АОСХ-ны ГХ-ны гишүүн, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д. Жаргалсайхан нь “Ази тивийн ОСХ-ноос явуулж буй спортын бодлого, үйл ажиллагаа”,  Үндэсний БТДС-ын захирал, доктор, профессор, Г.Лхагвасүрэн “Монголын өндөр зэрэглэлтэй тамирчдын спортын бэлтгэлийн онцлог” сэдвүүдээр  тус тус илтгэл тавьж оролцжээ.

Хуралдаанд оролцсон хүндэт төлөөлөгчид Казакстаны Алмата хотын дарга А.С.Есимовтой уулзалт хийн, шинэ нийслэл Астана хотод зочилж Казакстан улсын эх баригч “Нур Отан” намын тэргүүн дэд дарга Дархан А.Калетаев, Казакстаны Спорт, аялал жуулчлалын яамны тэргүүн дэд сайд Х.Н.Мусин нартай уулзан нийслэл хотын байдал, хөгжилтэй танилцах аялалд оролцсон юм. Алмата ба Астана  хотууд 2011 онд Азийн өвлийн спортын 7 дугаар наадмыг хүлээн авахаар бэлтгэл ажлаа эрчимтэй зохион байгуулж байгаа ба 2017 оны дэлхийн оюутны спортын өвлийн  “Универсиад” их наадамд нэр дэвшүүлэн өрсөлдөх бүх талын бэлтгэл ажлаа хангаж байгаа илэрхийлсэн юм.

Энэхүү хуралдааны үеэр Олон улсын спортын их, дээд сургуулиудын холбоог байгуулан ерөнхийлөгчөөр Казакстаны Биеийн тамир, аялал жуучлалын акедемийн ректор, доктор, профессор К.К. Закирьяановыг сонгон, Гүйцэтгэх хороонд 11 орны ректорыг сонгоход Монголын Үндэсний БТДС-ын захирал, доктор, профессор, МУ-ын гавьяат багш Г.Лхагвасүрэн сонгогдсон юм. Энэхүү олон улсын байгууллагын  нарийн бичгийн дарга нарын газар нь Алмата хотноо байрлан үйл ажиллагаагаа явуулах боллоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. erka says:

    kazakhstan uls uneheer sain hogjij bn.bid ene orniig muulaad l baidag tegsen bidnees deer hogijood tasaraad baidag.Bid nartai adil yaduu guilga guisan orno baisan nazarbayev gej aihtar hun bn shvv.Bid ch iim ganch huntei bolchivol ch davaad hogjih baih shvv

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: