Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Аргентин ДАШТ-ын эрхээ авлаа

GD Star Rating
loading...

maradona308Өнөө өглөө Өмнөд Америкийн бүсийн багуудын урьдчилсан шатны тэмцээн дууслаа. Сүүлийн тойргийн хамгийн гол тоглолт нь 4-р байр буюу үлдсэн ганц шууд эрхийн төлөөх дэлхийн хошой аваргууд болох Уругвай – Аргентиний багийн тоглолт байв.

Уругвайн нийслэлд болсон уг тоглолтонд хожсон нь шууд 4-р байр, тэнцэх юм бол Аргентин 4-р байр эзлэх байсан. Хүнд, ширүүн тоглолтын эцэст Аргентиний баг 1:0-ээр хожиж, ДАШТ-д оролцох эрхээ авлаа.  Сэлгээгээр талбайд орсон Марио Болатти 83 дахь минутанд гоол хийснээр Аргентин хожсон юм. Уругвайн багийн хамгаалагч Мартин Касерес үүнээс минутын өмнө улаан хуудас авч, тоглолтыг орхисноор Аргентин ерөнхийдөө санаа амарсан байх. Хүн дутуу болсон багийн довтолгоо өмнөхөө бодвол мэдээж суларч таараа. Тэрнээс талбай дээрээ тоглож байгаа Уругвай ерөнхийдөө илүү тоглож байсан.

Марадона тэргүүтэй Аргентинчууд тоглолт өндөрлөсний дараа бараг л Дэлхийн аварга болсон мэт баярлаж байв. “Энэ хожил бол нийт Аргентинчуудынх. Гэхдээ сэтгүүлчдээс бусад. Сэтгүүлчид намайг байнга шүүмжилж байсан. Гэвч бид ДАШТ-д тоглох боллоо” хэмээн Марадона хэлжээ.

Uruguay Argentina WCup Soccer

Аргентин энэ удаагийн ДАШТ-ын сорилгыг тэвдүүхэн дуусгаж байна. Марадона 18 тоглолтонд нийтдээ 70(!) гаруй тоглогчийг шигшээдээ дуудсан байх юм.

Хэдийгээр Уругвай хожигдсон ч тэдний хувьд бүх зүйл дууссангүй.  Эквадор Чилийн багт хожигдсоноор 5-р байр эзлэх боломжоо алдсан. Уругвай 5-р байр эзэлсэн тул Хойд Америкийн бүсийн 4-т орсон Коста Рикагийн багтай плей-оффын тоглолт хийх боллоо.

Энэ бүсээс эрхээ нэгэнт аваад байсан Бразил сүүлийн тоглолтоо Венесуэлтэй хийж, гоолгүй тэнцжээ. Бразил энэ удаагийн урьдчилсан шатанд гэртээ 9 тоглохдоо 5 хожиж, 4 тэнцлээ. Нийт 18 тоглолтноос 34 оноо авч, бүсээ тэргүүлэв.

Парагвайн баг талбайдаа Колумбийн багт 0:2-оор хожигдож, бүсээ тэргүүлэх боломжоо хийсгэжээ. Бүр бөмбөгний харьцаагаар Чилийн ард оров. Чили Эквадорыг хожсоныг дурдсан. Чилийн довтлогч Суасо сорилгын 10 дахь гоолоо хийж, бүсдээ мэргэн бууч болсон байна. Эквадор 3 дахь дараалсан ДАШТ-д орох боломжоо алдсан бол Чили 1998 оноос хойш анх удаа ДАШТ-д тоглож болсон.

Перугийн баг 3 дахь хожлоо авсан ч сүүлийн байраасаа хөдөлж чадсангүй. Тэд сүүлийн тойрогт хожсон Боливийн багаас 2 онооны дутуугаар 10-т оржээ.

Чили — Эквадор 1:0

Гоол: Суаcо, 53
Чили: Браво, Понcе, Видаль (Хара, 65), Мильяр, Итурра, Вальдивия, Сереседа, Медель, Босжур (Паредес, 32), Суасо, Санчес
Эквадор: Элисага, Гуагуа, Монтеро, Уртадо, Реаско, Лара (Рохас, 59), Кастильо, Идальго, Айови, Мендес (Сура, 77), Бенитес
Сантьяго. “Монументаль”

Уругвай — Аргентина 0:1

Гоол: Болатти, 84
Уругвай: Муслера, Касерес, Лугано, Скотти, А.Перейра, Х.Родригес (Кавани, 59), Перес, Гаргано (К.Родригес, 71), М.Перейра, Суарес (Абреу, 78), Форлан
Аргентина: Ромеро, Скьяви, Гутьеррес, Оттаменди, Демикелис, Хайнце, Ди Мариа (Монцон, 76), Месси (Тевес, 86), Верон, Маскерано, Игуаин (Болатти, 81)
Монтевидео. “Сентенарио”

Перу — Болив 1:0

Гоол: Фано, 54
Перу: Бутрон, А.Родригес, Вильчес, Самбрано, Х.Варгас, Солано (Кинтерос, 70), Ренхифо, Прадо (Вальверде, 87), Бальон, Фано, Л.Рамирес (Паласиос, 62)
Боливия: Ариас, Сабала, Э.Родригес, И.Гарсия, Рон.Риверо, Рейес, Оливарес (Эскобар, 78), Вака (Педриэль, 82), Рос.Риверо, Х.Гомес, Мартинс Морено
Лима. “Альянса”

Парагвай — Колумбия 0:2

Гоол: Рамос, 61; Родаллега, 80
Парагвай: Вильяр, Касерес, Марекос (Кардосо, 66), да Сильва, Верон, Сантана, Риверос, Бонет, Вальдес (Бенитес, 76), Кабаньяс, Ачукарро (О.Мартинес, 56)
Колумб: Оспина, И.Кордоба, Армеро, Сапата, Анчико, Гуарин, Агилар, Марин, Рамос (Д.Кордоба, 83), Д.Мартинес (Гутьеррес,76), Гарсия (Родальега, 54)
Асунсьон. “Дефенсорес дель Чако”

Бразил — Венесуэл 0:0

Бразил: Жулио Сезар, Луизао, Майкон, Миранда, Филипе (Алекс, 75), Лукас, Кака, Жилберто Силва, Рамирес (Элано, 77), Луис Фабиано (Диего, 83), Нилмар
Венесуэл: Вега, Викаррондо, Чакон, Боада, Рей, Лусена, Ди Хиорхи, Ринкон (Сехас, 68), Аранго (Федор, 84), Мальдонадо, Морено (Рондон, 73)
Кампу-Гранди. “Педру Педроссян”

Өмнөд Америк.Урьдчилсан шат.

баг

тт

хо

тэ

хд

Б-х

Оноо

1. Бразил 18 9 7 2 33-11 34
2. Чили 18 10 3 5 32-22 33
3. Парагвай 18 10 3 5 24-16 33
4. Аргентин 18 8 4 6 23-20 28
5. Уругвай 18 6 6 6 28-20 24
6. Эквадор 18 6 5 7 22-26 23
7. Колумб 18 6 5 7 14-18 23
8. Венесуэл 18 6 4 8 23-29 22
9. Болив 18 4 3 11 22-36 15
10. Перу 18 3 4 11 11-34 13
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. 1 says:

    1st Argetina go go

    GD Star Rating
    loading...
  2. Guiseppe Meazza San Siro says:

    bayar hurgii

    GD Star Rating
    loading...
  3. Huildar says:

    tegiishde ARG orjil taaraaa. world cupd alj ugnuuu harj bgarai

    GD Star Rating
    loading...
  4. trap says:

    aaa aztai durkuud ve

    GD Star Rating
    loading...
  5. Haaak says:

    hehe

    GD Star Rating
    loading...
  6. ??? says:

    tsagaan tsenxeruud odoo l minii sanaag amralaa.
    messi terguutei ARGENTINchuud 10ond sain toglono oo.
    AMJILT

    GD Star Rating
    loading...
  7. reds says:

    zaza odoo maradona delhiin avraga-d ymar ymar toglogch avj yvhaas l shaltgaalna daa gehdee argentina dasgaljuulagchaa solison ni deer bhdaa mara ene bdlaaar bol butehgui ee….heniig shigsheedee duudhaa ch medehgui bj bgadaa delhiin avraga chin hun hyzgaartai shd hussen negiigee duudaad muu bval soliod bdag ym bish..amjilt husie argentina-d uul ni bol hucherheg l toglogch nartai bga ymsan daanch mara ted nariigaa togluulj chadahgui budaa bolgoj bnaa.

    GD Star Rating
    loading...
  8. jjjjjjjjjjjj says:

    ug ni multrah bsan ym

    GD Star Rating
    loading...
  9. Oрсоо says:

    Болдог юм болдгоороо болж дээ. Цаашид хөл бөмбөгийн ертөнцийн сонин хачин хов живийг түлхүү бичиж байвал их сайн байна, Та нарт ажилын амжилт хүсье?

    GD Star Rating
    loading...
  10. ganka says:

    setgel amarlaa bayar hurgii

    GD Star Rating
    loading...
  11. erka says:

    yooy tiim bailgui de? argentingui delhiin avarga bolno gevel utaggui biz de? za harin delhiin avaragad l amjilttai orvol bno

    GD Star Rating
    loading...
  12. Ganaa says:

    Yums bui baidaldaa hamgiyn gayhaltay gej. Bayar hurgeye ALBICELESTES-uud min. Ireh jil Argentiniy jil baih boltugay. Az jargalaa gej ene shuu dee hehehehe

    GD Star Rating
    loading...
  13. LAL&CFC says:

    argentind bayr hurgii gehdee argentin ene ynzaraa bhiin wc2010d oligtoi yvq bh odonoos mara ih l ym hh heregteide

    GD Star Rating
    loading...
  14. nisdeg_melkhii says:

    yoooh setgel amarlaa mara ah ch ih zuil suraa blgui dee harin 22 toglogchoo l zuv songoh heregteidee tegehgui bol 2010d muu uzeh yum bol argentinchuud uzen yadah bh daa

    GD Star Rating
    loading...
  15. joshua says:

    Saihaaan Saihan :-) Ene chin l Argentina shu de , odoo l neg setgel amar untahaar bolloo . Ireh jil tuiveenee harj l baigaarai , odoo manaihan yag saihan zaluu iren deere bn neg uchraa olood toglolt n togtood iruul ch afrikt sohruulne dee . Gehdee odoo ch gesen europe-d togluul tiim ch amar husuulhaargui bga shu , omnod amerik europiin toglolt uneheer uur yum togloltiin hev mayag n l uur gej boddog bsan chin undseeree uur yum bn shu ene udaa l bugdii n suuj harj bj medlee hehe . Manaihan Europed yumuu uur nuhduudtei bol neg ih sanaa zovoltgui uzeh bh oo . Za za nitt Argentinii demjigchiddee bayar hurgeye , ireh jil bid bur ih bayarlah boltugai :-)

    GD Star Rating
    loading...
  16. IBRA says:

    ARGENTINA GO GO!

    GD Star Rating
    loading...
  17. Seke says:

    Ёооё тэгмээрсэн дээ. Аргентин минь

    GD Star Rating
    loading...
  18. Bulgaa says:

    boljde

    GD Star Rating
    loading...
  19. Frost says:

    Uragvai play off-d hojood World Cup-d orno gej naidaj bna. Ted sain formtoi bgaa shu.
    Argentina orsond hamgiin ih bayarlaj bna. Europiin play off aimaar yum bolnodoo

    GD Star Rating
    loading...
  20. 100% says:

    Argentina delhii avargad oroltsoh erhee avsan bayartai. Gehdee avarga bolchihoogui bn. Iluu sain hicheeh heregtei

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: