loading...
Монголын волейболын үндэсний лиг энэ сарын 2-ны өдөр эхлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байна. Учир нь спортын төв ордны “А” зааланд сагс, бадминтоны олон улсын тэмцээн болж, залгуулаад жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн зохиогдох гэж байгаатай холбоотой юм. Мөн энэ үед волейбол сонирхогчид лигийн тэмцэн хэзээ эхлэх бол гэж харуулдан хүлээж суусан байх. Харин үндэсний лигийн тэмцээн энэ сарын 23-нд эхлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр МВХ-ноос “Олимпик хаус”-т хэвлэлийн бага хурал зарласан юм. Улмаар энэ жилийн лигийн нэгдүгээр тойрог 23-29-нд Эрдэнэтийн “Хангарьд палас”-т болох юм байна. Харин жүдогийн дэлхийн цомын тэмцээн дууссаны дараа буюу 11 сарын 2-8-ны өдрүүдэд Спортын төв ордонд 2-р тойрог явагдах юм. Мөн сонирхуулахад Плей-оффын тулаанууд 11-р сарын 9-11-нд болно. Өмнө нь лигийн тэмцээн 3 тойрог явагдаад плей-оффт өрсөлдөх багуудаа тодруулдаг байсан бол энэ удаа цаг хугаццаны асуудлаас шалтгаалаад 2 тойрог хийхээр болсон байна. Түүнчлэн шигшээ тэмцээнд хэн түрүүлж 3 хожсон нь ялагч болдог байсныг өөрчилж 2 хожлоор тоглох болсон нь энэ удаагийн волейболын лигийн онцлог юм байна.
loading...




гоЕ юмаааа
loading...