loading...
Испаний Марка сониний мэдээлж байгаагаар Францын шигшээн довтлогч Тьерри Анри 10 хоног талбайд гарах боломжгүй болжээ. Долоо хоногийн дундуур явагдсан дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтонд Анри цавиндаа гэмтэл авсан бөгөөд ирэх амралтын өдөр явагдах Валенси – Барселона багуудын тоглолтыг өнжих нь тодорхой болсон байна. Каталоны багийн тухай өөр нэгэн мэдээ дуулгахад Албаний эсрэг тоглож байгаад баруун хөлийн шагайгаа бэртээсэн Златан Ибрахимович бэлтгэлдээ оржээ. Гэхдээ бямба гаригаас өмнө эмчийн үзлэгээр орж байж талбайд гарах эсэхээ шийдэх юм. Энэ хооронд Леонел Мессигийн тухай яриа мөн олны анхаарлын төвд байна. Гэхдээ Пеп Гуардиола Аргентини эрийг Местальяд гараанд багтаан гэдгээ мэдэгджээ.
***
Италийн Милан клубын дэд ерөнхийлөгч Адриано Галлиани Дэвид Бекхэмийг ирэх өвлийн наймааны цонхоор багтаа элсүүлэх болсноо зарлалаа. Энэ тухай яриа аль өнгөрсөн зунаас гарч байсан ч тодорхой үр дүнд хүрэлгүй байсаар өдийг хүрсэн юм. Sky Sport Italia сайтад ярихдаа Галлиани ”Асуудал ерөнхийдөө шийдэгдсэн. Бекс ирэх өвлөөс манай багийн төлөө тоглохоор болсон гэдгийг мэдэгдэж байна” гэжээ. Мэдээж хэрэг Бексийн энэ шилжилт ирэх жилийн дэлхийн аваргатай шууд холбоотой. Хэдхэн сарын дараа эхлэх хүн төрөлхтний баяр наадамд Бекхэм оролцохын тулд, бас Фабио Капеллогийн хараанд өртөхийн тулд дэлхийн хэмжээний багт ирж байгаа нь ойлгомжтой юм. Одоогийн байдлаар Россонерри Сери А-д 2 хожил 3 тэнцээ 2 ялагдалтайгаар 12-р байранд бичигдэж байна.
loading...




milan mine hezee sergeh yum bol dandaa hogshin oddiin tsugluulga shit
loading...
Hoshin toglogchiin orond zaluu toglogch avaasai ene Milan
loading...
Milan ene jil hol yavahgui eee
loading...
Hugshchuul ch gesen gologdohguie. Beks Rinotoy gayhaltay hosloh bhaa sergelt hiyj magadgui shuu.
loading...
uul n manai kaka yawaagui baisan bol ch milan ene jil CL iin turuu gdl yrihaar bjde aan roni kaka beks pirlo gdl urd taliin dowtlogch nar jargaj uhheer bjde haramsaltai l baina.beks ch ene jilde WCup d orhiin tuld heseg gyaltganaadl tgd alga boloh bizde barag zodgoo tailhiin bgaz…uul n shijignesen saihan zaluuchuudiig awsan bol ch gants hoer jilees ergeedl sergeh baisimda…manai milan iihan suraaguin bish brasil aar l sain teneh heregte baigamdaa jijignesen saihan zaluuchuudii n buunduud awaad irsen bol ch awarga awaad uztsen ene gaihalta hashir turshlagatai tamirchdiinhaa derged togluulaad zaluu oddiig gargul ch… za harjil huleejil suuyda gj…
loading...