loading...
Интер Миланы довтлогч Самуэль Это`О лигтээ Бямба гаригийн Женоатай хийх тоглолтыг өнжиж магадгүй байна.
Барсагийн экс довтлогч Женоатай хийх тоглолт гэхээс илүү ирэх долоо хоногт өөрийн талбайдаа Динамо Киевтэй хийх Аваргуудын лигийн тоглолтонд тоглох хүсэлтэй байгаа аж.
Это`О саяын шигшээ багуудын тоглолтын үеэр хөлөө гэмтээсэн юм байна.
“Би Аваргуудын лигийн Динамотой хийх тоглолтонд талбайд гарахыг маш их хүсэж байна. Учир нь тэр тоглолт маш чухал, бид заавал хожих хэрэгтэй” хэмээн Самуэль хэлж. Интер хэсгийн эхний 2 тоглолтондоо 2-ууланд нь тэнцсэн үзүүлэлттэйгээр 3-т бичигдэж байгаа.
Интерээс ирэх тоглолтонд Диего Милито, Тиаго Мотта, Марко Матерацци нар мөн тоглохгүй байж магадгүй.
Энэ тойрогт Фиорентина – Ювентусын тоглолт сонирхолтой болох биз. Шигшээ багтаа маш амжилттай тоглож, Ирландын хаалганд сүүлийн минутанд гоол, Киприйн хаалганд сүүлийн 13 минутанд хет-трик хийсэн Алберто Жилардино гоолын хураа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа нь гарцаагүй. Ювентус, Фиорентина адилхан 14 оноотойгоор 3, 4-р байранд бичигдэж байгаа.
Лигийг тэргүүлэгч Сампдориа энэ тойрогт Лациогийн талбайд зочлон тоглоно.
АС Миланы хувьд Роматай Ням гаригийн үдэш тоглоно. Хожихгүй бол Леонардогийн асуудал хурцаар тавигдах биз. Милан одоогоор 11-р байранд бичигдэж байгаа төдийгүй сүүлийн 6 тоглолтондоо 2-хон гоол хийгээд байгаа. Мөн лигтээ 7 тоглолт хийж, 4-хөн гоолтой байгаа. Эсрэгээрээ Ромагийн хамгаалалт одоогоор маш муу буюу одоогоор 13 гоол алдсан нь Сери А-ийн хамгийн муу үзүүлэлт.
Болонья ням гаригт Наполи багтай тоглоно. Наполли 2 долоо хоногийн өмнө Роберто Донадониг дасгалжуулагчийн ажлаас халж, Уолтер Маззарриг оронд нь тавьсан. Маззарри багаа удирдан анхны тоглолтоо хийнэ.
Палермо Ливорногийн талбайд зочилно. Палермо энэ оны 3 сараас хойш айлын талбайд хожоогүй байгаа.
6-д бичигдэж байгаа Кьево Баритай талбайдаа тоглоно. Кьево талбайдаа энэ улиралд лигтээ 3 тоглож, 2 хожиж 1 тэнцээд байна.
Хожил аваагүй байгаа Катанья Кальяритай тоглох бол Сиенна Парматай тоглоно.
Аталанта мөн эхний хожлынхоо төлөө Удинезитэй тоглох аж.
loading...




Eto Dinamo yax be?
Barsa-d Goold!
loading...
Eto hurdan idgeerei.
loading...
muu ym bolj dee…gehdee hund bertel bish ym shig bna..
loading...
harin tiim bna gehdee balai yum
loading...
Gaygui biz dee.
loading...
Ene jil oduud joohon tiimerhuu ehelj bna shuu
loading...
Pazza Inter
loading...
manai Chelsea tanai inter 2 hezee ve
loading...
inter chelseag shaachaasai dunduur ni manu garj irne shdee. manu bugdii ni shaana sda. ter barca haana bn sda nar chini . barahgui shdee sda naraa
loading...