Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөг » Маргааш “Спрайт Б лиг” эхэлнэ

GD Star Rating
loading...

Сагсан бөмбөг сонирхогч болон тус спортоор хичээллэгч залсуусын дунд зохион байгуулдаг “Спрайт” лигийн тэмцээн жил бүр явагддаг уламжлалтай билээ. Тэгвэл тус тэмцээний Б зэрэглэлийн тэмцээн маргааш эхлэх гэж байна. Энэхүү тэмцээн МУ-ын БИС-ийн харъяа Биеийн тамирын дээд сургуулийн зааланд болох юм. Тэмцээнд 24 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд баруун, зүүн гэсэн хоёр бүст хуваагаад байгаа юм байна. “Спрайт” лигийн тэмцээн нь аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид болон залуучуудын чөлөөт цагийг үр дүнтэй зөв зохистой өнгөрөөхх, улмаар эрүүл чийрэг болгох ач холбогдолтой юм. Мөн тэдний дунд сагсан бөмбөгийн спортыг сурталчилж, NBA-ийн системийг Монголын лигт нэвтрүүлэх, шилдэг шинэ залуу баг, тамирчдыг шалгаруулах зорилготой. Маргааш нээлтээ хийх тэмцээнд нэг баг 12-15 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Нээлтийн ёслолын ажиллагаанд багийн дасгалжуулагч, эзэн, тоглогч нарын аль нэг нь байхгүй тохиолдолд өнжих торгуультай болохыг тэмцээний зохион байгуулагчид анхааруулж байгаа юм. Мөн тэмцээний дундуур явагддаг цагаргин дээрээс довтлох, холын зайн шидэлт, бизнесменүүдээс бүрдсэн бүх баг болон ивээн тэтгэгч байгууллагуудын захирлуудын дунд холимог оддын өрсөлдөөнтэй тоглолт, үзэгчдийн дунд болох тэмцээн зэрэг олон олон сонирхолтой хөтөлбөрүүд багтсан байна. “Спрайт” лигийн “Б” зэрэглэлийн тэмцээнд түрүүлсэн баг хоёр сая төгрөгийг цом, алтан медалийн хамт гардан авах юм байна. Мөн ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит шагналыг ч давхар хүртэх юм. Дашрамд сонирхуулахад Спортын сэтгүүлчдийн баг, мөн Спортын цонх форумын баг энэ удаагийн лигийн тэмцээний баруун бүст багтсан байна.

Баруун бүс:                                    Зүүн бүс:

1. Чулуут                                          1. Сак гуард

2. Хаан Банк                                 2. Бумбат зүрх

3. Догшин Сүлд                            3. ННДГ

4. Их Засаг                                     4. Ocean

5. Х                                                     5. 15-р хороолол

6. Сангийн Яам                            6.  Мон-Алтиус

7. Спортын Цонх                         7.  Мон-Анир

8. МҮДС                                           8. М-ойл

9. Бридж Старс                            9. Мон-Хорус

10. ННМХГ                                    10. EZBDS

11. Спортын сэтгүүлчид          11. МТ-групп

12. Отгонтэнгэр   ДС                 12.УБИС-Шаркс

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. sbl says:

    MT-g demjij bna

    GD Star Rating
    loading...
  2. sbl says:

    MT group-g demjij bna

    GD Star Rating
    loading...
  3. ag says:

    Go go Chuluut. Naaduul chin laanaa

    GD Star Rating
    loading...
  4. PJ says:

    15 r horoolol gj ymar garuud bnaa ain

    GD Star Rating
    loading...
  5. SAk guard says:

    GOGOGO SAK GUARD ta nar laanaa

    GD Star Rating
    loading...
  6. berhee ah says:

    ter oilgomjtoi l doo laah ne todothoi ntr

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: