loading...
Нийслэл хот байгуулагдсаны түүхт 370 жилийн ойд зориулсан боксын залуучуудын Олон Улсын тэмцээн өнөөдөр 15 цагт Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Тус тэмцээнд эрэгтэй тамирчид 7 жинд, эмэгтэй тамирчид 3 жинд 16-17 насны өсвөрийн боксчид хүч сорих юм байна. Энэхүү тэмцээнд ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү, БНСУ, ӨвөрМонголын тамирчдыг урьсан хэдий ч тэдгээр орны тамирчид тодорхой шалтгааны улмаас ирэхээс татгалзсан байна. Харин ОХУ-ын Буриад улсаас 2 эмэгтэй тамирчин тэмцээнд оролцохоор хүрэлцэн иржээ. Тэмцээнд сонирхогчдын Боксын 2009 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Төгсцогт 17 насны ангилалд өөрийн жиндээ тоглох юм байна. Манай улсаас эрэгтэй 64, эмэгтэй 21 тамирчин оролцож байгаа тус тэмцээнээс залуучуудын шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх бодолтой байгаа юм байна.
loading...




2 buriad basgantai olon ulsiin temtseen!!! Ter jil chuluutiin temtseend gadnaas gants buriad zaluu irsniig sanagduulav bna.
loading...