loading...
“TLG-13″ төрийн бус байгууллагаас анх удаа “Спрайт лиг”-ийн Б зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа талаар бид мэдээлсэн. Тэмцээн уг нь өнөөдөр буюу 10-р сарын 17-нд эхлэхээр бүх бэлтгэл хангагдаад байсан боловч томуугийн H1N1 вирус манай улсад илэрсэнтэй холбогдуулан тэмцээнийг 7 хоногоор хойшлуулаад байна. Өөрөөр хэлбэл 10-р сарын 24-нд эхлэхээр болов.
“Спрайт-Б лиг”-ийн тойргийн тоглолтууд Биеийн тамирийн дээд сургуулийн заланд, шигшээ тоглолтууд Спортын төв ордны заланд болох юм байна.
Үүнээс гадна “TLG-13″ төрийн бус байгууллага Холбоодын цом буюу Монгол Улсын хамгийн шилдэг сагсан бөмбөгийн багийг тодруулах тэмцээнийг 11 сарын 15-наас 11 сарын 19-ний хооронд зохион байгуулах аж. Холбоодын цомд сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг 8 баг болон сонирхогчдын лигийн тойргийн тоглолтонд тус тусын бүсдээ хамгийн сайн амжилт гаргасан Хасу Мегаватт, SEOKYUNG Wolves, Монатка, 3 зам, Скайтелийн шонхорууд, НЦГ-ын Хүчийн шонхрууд, Бриж Старс, Мон Асиа Моторс болон энэ оныСпрайт лигийн аварга “5 цагариг”, насанд хүрэгчдийн улсын аварга Дархан багууд оролцох юм.
loading...




ene otgontenger gedeg bagt yamar yamar huuhduud bdag yum be?oligtoi amitan bdag yum uu
loading...
er ni goy yvm zohioj ywuuldagt TLG13 ahiinhandaa bayrlalaa
loading...
NNDG laanaa
loading...
Mon-Horus laanaa harjaagaarai. Darsan toglogchid zondoo bgaa. jinhene gudamjnii sagschid end bgaa
loading...
otgontengeriihniig harjil bhguyu hogshoon
loading...