Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Үндэсний бөх » Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

GD Star Rating
loading...

Үндэсний их баяр наадмаар улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг болоод цөөнгүй жил өнгөрлөө. Энэ хугацаанд нэг бус бөхөөс сэргээш илэрсэн ч тэдгээрт зохих хариуцлагыг нь тооцдоггүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох тухай заалтыг хуульд оруулсан нь энэхүү сөрөг үзэгдэл арилах найдлагыг төрүүлсэн. Сэргээшийн шинжилгээ авч эхэлснээс хойш өнгөрсөн жилийн наадмаар бараг анх удаа шалгуулагчид цэвэр гарсан. Харин энэ жил хоёр бөхөөс сэргээш илэрсэн ба энэ нь “В” сорьцоор баталгаажсан ч одоо болтол тоймтой шийд гараагүй хэвээр. Энэ талаар холбогдох хүмүүсээс нь лавлахад мэдэх хүн олдохгүй байгаа нь гайхмаар.

МҮОХ-ны хувьд хуульд заасны дагуу сэргээшийн шинжилгээг хариуцан хийлгэх л үүрэгтэй. Үүнийхээ дагуу шөвгөрсөн бөхчүүдээс сорьц авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарын сорьцоос хориотой эм, бэлдмэлийн жагсаалтад орсон бодис илэрчээ. Б.Соронзонболд заан “Б” сорьцоо шинжлүүлэхээс татгалзсан бол Ц.Сумъяабэйс начингийн “Б” сорьцын хариу өмнөх үр дүнг баталсан. Ер нь олон улсад нэг хүний хоёр сорьцоос өөр хариу гарсан тохиолдол нэг ч байдаггүй гэдэг билээ.
Нэгэнт сэргээш илэрсэн нь тогтоогдсон тул МҮОХ-ноос холбогдох байгууллагуудад хариуг явуулаад байгаа. Харин энэ нь хаанаа гацаад, шийдвэр гарахгүй удаад буй нь тодорхойгүй байна. МҮБХ-ны удирдлагууд энэ асуудалд оролцохгүй гэдгээ хэлээд холбогдох бичгийг Бөхийн салбар комисст хүргүүлсэн гэж байгаа. Гэвч тус комиссын дарга Н.Батсуурь энэ талаар ямар нэг мэдэгдэл, бичиг хүлээн аваагүй гэсэн. Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаас тодруулахад,

-Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн хоёроос нь сэргээш илэрсэн. “В” сорьцоор энэ нь баталгаажчихаад байгаа. Эдгээр бөхчүүдэд хариуцлага тооцох талаар ямар нэг шийдвэр гарсан уу?
-Энэ талаар Бөхийн салбар комисс болон МҮБХ-ны хамтарсан хуралдаанаар шийд гаргаж, саналаа Баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлэн хэлэлцэх учиртай. Харин одоогоор Зохион байгуулах хороонд энэ тухай мэдэгдэл, санал ирээгүй байна.
-Баяр наадмын тухай хуульд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах саналыг Зохион байгуулах Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэсэн байна. Тэгэхээр та бүхнээс гарсан шийд хэрэгжихэд дахин нэг шат байгаа байх нь ээ?
-Шинээр цол авах болзлыг хангасан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган цол өгдөг. Тиймээс хуулийн энэ заалт шинэ цолтнуудад л хамаатай. Сэргээш илэрсэн хоёр бөхийн тухайд шинээр цол аваагүй, дахин шөвгөрсөн бөхчүүд учир Ерөнхийлөгчид санал өргөн мэдүүлэхгүй гэсэн юм.
Ийнхүү сэргээш илэрсэн бөхчүүдэд ямар хариуцлага тооцох талаар хаа хаанаа дуугарах дургүй байгаа бололтой. Нэгэнт олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр хэн ямар бодис хэрэглэсэн нь хөдөлшгүйгээр нотлогдчихсон, ийм тохиолдолд хэрхэхийг хуулинд тодорхой заасан байхад шийдвэрлэж ядаад байх зүйл үгүй мэт. Шийдвэрээ хурдан гаргах тусам бөхийн хорхойтнуудын дунд явж буй эргэлзээ нэг тийш болж, шударга бус өрсөлдөөн хумигдах замыг өргөжүүлэх билээ.


Үндэсний их баяр наадмын тухай хуулиас (холбогдох заалтууд)

7.4.2. Сэргээш хэрэглэсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах саналыг Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах.
8.2. Улсын баяр наадмын бөхийн барилдаанд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд заавал орно.
8.3. Сэргээшийн шинжилгээнд сорьц авах, хадгалах, шинжлүүлэх ажлыг Хорооноос баталсан журмын дагуу салбар хороо, Монголын үндэсний олимпийн хороо хамтран зохион байгуулна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. Haaak says:

    Soronzonbold heregleegui geed l bgaa gehdee 1 nt dun shinjilgee garchaad bhad holboo 2jil barildah erhiin hasah n zuw zuitei tiim dawartsan ym gej yu bdiin 1 n em tan uugaad huchten bolood nuguu hede hayad shagnal bairuudiin bulaah n zohisgui , Bas ter shoo hayj barits songuulah ymar utgaggui ym be uran saihan barildaan uzeh bish 1 azgui nuhur n tallaj awuulaal unah jisheetei

    GD Star Rating
    loading...
  2. Хэрвээ батлагдсан бол цол аваагүй ч хуулиа бариад барилдах эрхийг нь хасах нь зөв шүү дээ! Хоер хүн хосолж нийтийн бүжиг бүжиглэдэгтэй адил хоёр бөх хоорондоо барилддаг, тийм учраас нөгөө бөх хохироод үлдэж байгаа нь тун харамсалтай. Энэ тохиолдолд бол энэ жил гайгүй дээгүүр барилдах байсан Ганбат заан Сумъяабээст унасан шүү дээ. Тэгээд ч наадам үймүүлснийг нь бодохлоор хоёр жил барилдах эрхийг нь хасч үлгэр жишээ Монголын бөхийн холбооноос үзүүлэхгүй бол дараа дараагийн жилүүдэд ийм байдал байнга л давтагдана шүү дээ! Аль эсвэл спортийн эмч нарыг өндөр түвшинд бэлтгэх хэрэгтэй байна даа. Магадгүй зарим нэг бөх бас үнэхээр эм бэлдмэл уугаад хохирдог тал байж болох юм.

    GD Star Rating
    loading...
  3. naran says:

    Åðºíõèéëºã÷ öîë ºãäºã ÿâäàë áîë ìàø áóðóó. öîëûã ¿íäýñíèé áºõèéí õîëáîî ºãäºã áàéõ õýðýãòýé. Ýíý áîë ¿íäýñíèé ÷ ãýñýí ñïîðò ó÷ðààñ äîïèíãèéí øàëãàëò áàéõ íü çºâ. øàëãàõ õýðýãòýé. Õàðèí ÷èìýãèéã íü õóðààíà ãýäýã áîë ñàÿ øèðõýã ¿ñíýýñ ãàíö ¿ñ òàñëàõòàé àäèë. õýçýý áàéõàä ìàíàéõàí òèéì ÷èìýãòýé áºõ ãýýä ë ÿðèæ áàéñèéí. Íà÷èí áîë íà÷èí çààí áîë çààí ø äý. öîëûã íü õóðààñàí ÷ íà÷íààð àà ë ÿâíà. Õººå òýð çààíàà ãýýä ë äóóäíà. òýð çààí òýíä ÿâæ áàéíà ãýý ë ÿðèíà. õàðèí õàìãèéí çºâ øèéäýë áîë çàë òàíõèìûí áàðèëäààí, óëñ îéí à÷ õîëáîãäîëòîé áàðèëäààíä îðîëöîõ ýðõèéã íü 2 æèëýýð õàñààä öîëûã íü õóðààõ áàéñàí þì äà. ýíý õýäýí ìàõàí òîëãîéòîé áºõºº ìºí ÷ èõ òîëãîéã íü èëýõ þì äà.

    GD Star Rating
    loading...
  4. Ìàíäàõíàðàí says:

    Ñîðîíçîíáîëä ñýðãýýø õýðýãëýýã¿é ãýæ áîäáîæ áàéíà.

    GD Star Rating
    loading...
  5. aagii says:

    Соронзон чи хэрэглэсэн нь тодорхой чамайг ямар бөх гэдгийн бэ.Чи дандаа булхайцдаг.Өнгөрсөн наадмаар 4 даваанд а.а. Ч.Баянмөнхөд унаа биздээ.
    Заалны барилдаанд үргэлж унчихаад булхайцаж даваа авдаг биз дээ.Ичих булчирхай чамд байна уу.чи барилдахгүй байвал таарна.

    GD Star Rating
    loading...
  6. галаа says:

    Шинээр цол аваагүй болохоор чимэгийг нь хурааж унасан бөхөд өгнө ч гэх шиг. 1,2,3,4 даваанд допинг нь үйлчлээгүй юм уу? Ядаж давааны шагнал мөнгийг нь доор даваанд унаж хэлмэгдсэн бөхчүүдэд өгмөөр юм.Үндэсний бөх спорт мөн бол олон улсын жишгээр шийдэх хэрэгтэй,биш бол ч яахав ер ньнайр наадмын шинж нь давамгайлдаг даа

    GD Star Rating
    loading...
  7. ciigee says:

    soronzonboldiig yamar buh gedeg yum be bainga em heregledeg shuu dee eniig bugd medej bgaa dopingiin buh shuu dee barildah erhiig ni haswal taarna

    GD Star Rating
    loading...
  8. oyuka says:

    hi all
    hereglesen ni batlagdsan l yum chene arga hemjeegee yagaad awch bolohgvi bgaa yum be buhin holboo ni yu hiigeed bdag gazar we jil bolgon iimerhvv asyydald todorhoi shiidwer gargadggvi sh dee. neg ih zaalnii barildaan zohion baiguulsan gazar yariltslaga ugsun l darga nar bdag yum bn le sh dee NAYMDORJ, DANZAN geh jisheenii. DOPING hereglejn bgaa heregglvvlj bgaa ni yhamsar doroi yum be yasan busad buhchvvdiinhee hudulmuriig vneleech. Buh hvn bj ard tvmnesee tiim ih hair hvndetgeliig hvleej awdag bj yaasan yhamsargvi zalyys we!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! the and

    GD Star Rating
    loading...
  9. иутух says:

    Допинг хэрэглэсэн нь тодорхой ч гэх шиг яаж мэдээд байгаа шааар вэ.
    Монгол бөхөд допинг хэрэглэсний үйлчлэл гэж байхгүй гэж боддог.
    Тэр тусмаа багтрааны эсрэг энэ эмэнд орсон допингийн бодисын жишээ байна.

    GD Star Rating
    loading...
  10. kdf says:

    ta buhen yamar hunii muud durtai yum be
    mongoliin shan bohchuudiig
    oorsdoo tegbel ter dopingoo heregleed garaad ireech chadkui sh dee ta nar

    GD Star Rating
    loading...
  11. se says:

    soronzonboldod bitgii ataarah za malnuudaa oorsdiigoo hichee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: