loading...
Аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотноо болох “Чингис хаан” жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд оролцох улсууд нэрийн мэдүүлгээ өгсөөр байна. Манай улсад ирэх баг, тамирчдыг “ТЦ” сонин танилцуулж байна.
БНСУ
Жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг Өмнөд Солонгосоос эрэгтэйчүүдийн доод хоёр жинд барилдах бөхөө хараахан сонгоогүй байна.
Эрэгтэй
73 кг Бан Гүй-Ман
(2007, 2009 оны Азийн аварга, 2004, 2005 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, оюутны ДАШТ-ий хүрэл медальтай)
81 кг Сон Дэ-Нам
(2003 оны Цэргийн дэлхийн аварга, 2007 оны Багийн ДАШТ-ий хүрэл медальт, энэ жил Парисийн Их дуулгад түрүүлж, Москвад хүрэл медаль хүртсэн)
90 кг Квон Ён-Ү
(2001, 2003 оны Универсиад, 2004 оны оюутны дэлхийн аварга, Афиний олимп, 2007 оны ДАШТ-ий VII байрын шагналт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, 2006, 2007 оны Багийн ДАШТ-ээс хүрэл медаль авсан БНСУ-ын шигшээгийн гишүүн)
-100 кг Хван Хи-Тэ
(2003 оны дэлхийн аварга, Афиний олимпийн V байрын шагналт, 2006, 2007 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт, “Доха-2006” Азийн наадмын аварга, 2008 оны Зүүн Азийн АШТ, 2009 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт)
+100 кг Ким Сү-Хван
(2009 оны Азийн АШТ-ий +100 кг болон үнэмлэхүй жинд түрүүлсэн, 2007 оны залуучуудын Азийн АШТ, багийн ДАШТ-ий хүрэл медальт)
Эмэгтэй
48 кг Чун Жун-Ён
(энэ жил Азийн аварга болж, “Белград-2009” Универсиад, “Роттердам-2009” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл, 2008 Азийн АШТ хүрэл, Зүүн Азийн АШТ-ий мөнгөн медальтай)
52 кг Чой Кум-Май
(залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, энэ жил Азийн АШТ-д VII байрт шалгарсан)
57 кг Ким Жан-Ди
63 кг Жон Да-Үн
(2006 онд залуучуудын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 2008 онд залуучуудын ДАШТ-д V байр эзэлсэн)
70 кг Хван Е-Сул
(Энэ жил Азийн АШТ болон Универсиадаас хүрэл медаль хүртсэн)
-78 кг Жён Гён-Ми
(2007 оны ДАШТ, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, энэ жилийн Универсиадад дэд байрт шалгарсан. 2006 оны оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ээс 2005 онд хүрэл, 2008 онд мөнгө, 2009 онд алтан медаль хүртсэн. 2006 онд Улаанбаатарт болсон Зүүн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв)
+78 кг Ким На-Ён
(Бээжингийн олимпийн V байрын шагналт, 2006 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон АШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Энэ жилийн Универсиадын хүрэл медальт)
Албаны төлөөлөгч: Чо Ён-Чул
Дасгалжуулагч: Чун Хун, Ким Кён-Ү, Лим Жин-Сүк, Су Жон-Бок
Узбекистан
Эрэгтэй
60 кг Ришод Собиров
(“Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, 2008 оны Багийн ДАШТ-ий мөнгө, 2007 оны Цэргийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн АШТ-ий алт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт)
66 кг Миралий Шарипов
(2008 оны олимпийн V, 2009 оны ДАШТ-ий VII байрын шагналт, 2008 багийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальтай)
73 кг Мумин Набиев
(Хуршид Набиевийн төрсөн дүү тэрбээр олон улсын тэмцээний гараагаа эхэлж байна)
81 кг Фармон Кабулов
(2005, 2006 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, 2007 оны Универсиадын хүрэл медальт)
90 кг Хуршид Набиев
(2007 оны Универсиадын аварга, 2004 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт, 2008 оны Азийн АШТ, багийн ДАШТ-ий мөнгөн медальт)
-100 кг Уткир Курбанов
(2007 оны ДАШТ-ий VII байрын шагналт, Цэргийн ДАШТ-ээс 2006 онд хүрэл, 2007 онд алтан медаль хүртсэн. 2008 оны багийн ДАШТ-ий мөнгөн медальтай, 2006-08 онд Азийн наадам, Азийн АШТ-ээс гурван хүрэл медаль зүүсэн)
+100 кг Абдулло Тангриев
(“Бээжин-2008” олимпийн наадмын мөнгө, 2003, 2007, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, түүнчлэн ДАШТ-д хоёр удаа VII байр эзэлсэн. Азийн АШТ болон наадмын дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай. Универсиадаас хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл, оюутны ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн. 2008 оны Багийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Узбекистаны шигшээгийн гишүүн)
Украин
60 кг Георгий Зантарая
(Украинаас төрсөн жүдо бөхийн анхны дэлхийн аварга, энэ жил Европын АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Европын залуучуудын АШТ-ээс алт (U-20), хоёр хүрэл (U-23) медаль хүртэж байв)
Максим Коротун
(2007 оны Универсиад, 2005 оны Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальтай)
Анатолий Ласкута
(2008 онд Цагдаагийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн 21 настай энэ залуу Дэлхийн цомын цувралаас мөнгө, хүрэл медаль хүртээд байна)
66 кг Сергей Дребот
(2003 оны Европын өсвөр үеийн АШТ-ий хүрэл медальт тэрбээр дэлхийн цомын нэг мөнгө, хоёр хүрэл медальтай)
Геворк Геворкян
(Европын өсвөр үеийн АШТ-ий хүрэл медальт)
73 кг Петро Кузмин
(2008 онд Цагдаагийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн)
81 кг Артем Васыленко
(2008 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт)
90 кг Валентин Греков
(2002, 2003, 2007 оны Европын аварга, 2004 оны Европын АШТ-ий хүрэл медальт)
Вадим Синявский
(2006 онд Европын 20 хүртэлх насныхны АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн цомын цувралаас хоёр хүрэл медаль зүүгээд байна)
-100 кг Артем Блошенко
(2009 оны ДАШТ-ий V байрын шагналт, Европын залуучуудын АШТ-ий алт (U-23), мөнгөн (U-20) медальтай. Дэлхийн цом, Гранпригээс гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна)
+100 кг Станислав Бондаренко
(2006 онд залуучуудын ДАШТ-ээс мөнгө, 2007, 2008 оны Европын залуучуудын АШТ-ээс мөнгө, хүрэл, 2008 онд Цагдаагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
Дасгалжуулагч: Виталий Дубров, Вячеслав Филипенко
Шүүгч: Сергей Гайдай
loading...




3han uu mgltoi 4lee ymu hahaha zl fucking judo
loading...
chinii medleggui chini haragdaj bna shuu! mededguigee nuuh heregtei sh dee!!!
loading...
chinii medleggui chini haragdaj bna shuu! yu ch mededguigee mededguigeeyum u? nuuh heregtei sh dee!!!
loading...
yaay changa garuud ireh yum shvv mongoliin judo chid min.sain beldeerei de
loading...
Meduulgee ugsuur bn gej bhd… end 4n bagiin meduuleg niitlegdsen bn. hahaha gej gar t1 bhaa.
loading...
Saihan temtseen boloh ni dee. Medeeg huleeen suuna daa.
loading...
saihan zohion baiguulaad baingiin bolgood avchih yumsan.Zaaval olon medal avah ene ter geheesee iluuteigeer olympiin erh avahad 2011 onii temtseen mash chuhaliig bodoltson ni zuv baihaa!!!
loading...
nice nice
loading...
tsol gushin ni aimar l yum bna gehdee nutag deeree hvch vzeh yum bna sain barildah bha. 2012 oni londongiin olimpod eregtei emegtei niileed 10 n erh avah heregtei l bna tsagaanbaatart bayar hvrgey judogiin holboond hvrtel URAI URAI URAI
loading...