Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Бразил маягийн хожил

GD Star Rating
loading...

340180_11_previewСери А-ийн 8-р тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд боллоо.

Улирлыг маш муу эхлүүлээд байгаа АС Милан талбай дээрээ Ромаг хүлээн аван тоглов. Энэ тоглолтонд Миланд зөвхөн хожил л хэрэгтэй байсан. Хэрэв хожиж чадахгүй бол дасгалжуулагч Леонардог халах яриаг жинхэнэ үйл хэрэг болгох байсан биз. Тоглолт дөнгөж эхлээд Рома гоол хийсэн бөгөөд үүнээс хойш Миланы фэнүүдийн уур уцаар буцалж байв. Өөрийнхөө багаа дэмжих биш, бараг л дарамталж байсан. Миланы тоглогчид алдаа гаргах, бөмбөгөө алдах тохиолдол бүрт Сан Сиро бухимдлын цуурай хадаана. Үнэхээр ч 1-р үед Милан муу тоглож байсан. Харин 2-р үед байдал өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтөнд шүүгчийн нөлөө бий. Нестагийн эсрэг хийсэн Бурдиссогийн хамгаалалтыг шүүгч алдаа гээд 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг Миланд өгсөн. Ромагийн тоглогчид бүгдээрээ энэ шийдвэрийг эсэргүүцэж байсан ч шүүгч шийдвэрээ өөрчлөхгүй. Ингээд торгуулийн цохилтыг Роналдиньо гүйцэтгэх болов. Тэр өмнө нь хэзээ ч ийм дарамттай нөхцөлд торгуулийн цохилт хийж байгаагүй байх. Алдах юм бол Сан Сирод цугларагсад ямар реакц үзүүлэх байсан бол. Гэвч Ронни алдсангүй, өөрийн цохьдог талдаа цохиод тоог тэнцүүллээ. Үүний дараа Риисегийн эвгүй чөлөөт цохилтыг Дида хаасан бол Патог Ромагийн хаалгач Дони зогсоож чадсангүй. Роналдиньо Патод тун гоёмсог дамжуулалт өгч, Пато довтолгоог чадварлаг гүйцээн багийнхаа 2 дахь гоолыг хийсэн юм. Бразил тоглогчийн дамжуулалтаар Бразил тоглогч Бразил хаалгачийн хаалганд хожлын гоол хийсэн нь энэ. Миланы фэнүүд ойрд ингэж баярлаагүй байх. Юутай ч Тоттигүй Ромаг хожиж чадлаа. Пато улирлын эхэнд Сиенад 2 гоол хийснээсээ хойш гоол хийгээгүй байсан юм. Тэд ингэснээр 8 тоглолтын дараа 3 дахь хожлоо авч, 8-р байранд бичигдэх болов. Милан одоо Аваргуудын лигт Реал Мадридтай тоглоно.

Лигийг тэргүүлэгч  Интер Милан энэ тойрогт Женоагийн талбайд зочлон тоглож, Это`О болон Милито нарынхаа эзгүйд 5:0-ээр бут ниргэв. Гэхдээ энэ хожил Моуриньод бүрэн сэтгэл ханамж өгсөнгүй. “Бид зүгээр л хожлоо. Тийм ч төгс тоглолт болоогүй ч хэрэгтэй 3 оноо авсан нь сайн хэрэг. Бид одоо дөнгөж 10-р сард байна. Дахиад урт хугацаа үлдсэн. Би Рома ч юм уу Ювентусыг бодохгүй. Зөвхөн багийнхаа тухай л бодож байна. Өшөө олон баг өндөр түвшинд тоглож байгаа.” гэжээ. Интерийн 3 дахь буюу Деян Станковичийн гоол үнэхээр “гоё” гоол байлаа. Бараг талбайн төвөөс цохиж хийсэн.  Интер хожсоноор Сери А-г 3 онооны давуутай тэргүүлэх болов.

Энэ тойрогт Лацио болон Сампдориа багууд 1:1-ээр тэнцэв. Аль аль нь тоглолтыг 10-уулаа дуусгажээ.

Кристиан Маггио шүүгчийн мэдлийн цагт гоол хийснээр Наполи өрсөлдөгчөө 2:1-ээр хожлоо. Наполигийн шинэ дасгалжуулагч Уолтер Маззаригийн гараа сэтгэл догдлуулам эхэлсэн нь энэ.

Антонио Контегийн дасгалжуулж байгаа Аталанта Удинезег 3:1-ээр хожжээ. Конте дасгалжуулагчийн хувиар анх удаа хожил авав.

Катаниа 87 дахь минутанд гоол хийж, улирлын анхны хожлоо Кальяригаар авчээ.

Ливорногийн бүтэлгүйтэл үргэлжилсээр. Тэд Палермог 1:0-ээр тэргүүлж байсан ч дараалан 2 гоол алдаж хожигдов.

339440_33_previewАдилхан оноотой байсан Ювентус – Фиорентинагийн тоглолт тэнцээгээр өндөрлөв. Юве тоглолтыг давамгай эхэлсэн ч зочид эхэлж гоолджээ. Чернегор залуу од Йоветичийн оновчтой дамжуулалтаар Варгас 5 дахь минутанд гоол хийсэн байна. Гэхдээ 1-р үед Амаури тоогт тэнцүүлж чадсан. Үлдсэн хугацаанд аль аль баг нь гоол хийж чадаагүй. Юве 5 тоглолт дараалан хожиж чадсангүй.

8-р тойргийн тоглолтуудын дүн:

“Кьево” (Верона) – “Бари” (Бари) – 1:2 (0:1)

Гоол: Альмирон, 3 – 0:1, Раноккья, 66 – 0:2, Богдани, 82 – 1:2.
“Кьево” (Верона): Соррентино, Н. Фрей, Мореро (Ариатти, 80), Йепес, Мантовани, Лусиано, Лори (Бентивоглио, 72), Марколини, Пинци, Пеллиссьер, Граноче (Богдани, 65).
“Бари” (Бари): Жилле, А. Масиелло, Раноккья, Бонуччи, С. Масиелло, Альварес, Донати, Альмирон (Де Веззе, 71), Аллегретти (Ланджелла, 54), Меджиорини, Баррето (Кутузов, 65).
Стадион “Марк Антонио Бентегоди” (Верона).

“Парма” (Парма) – “Сиена” (Сиена) – 1:0 (1:0)

Гоол: Божинов, 7 – 1:0.
“Парма” : Миранте, Дзенони, Дзаккардо, Пануччи, Лукарелли, Дземаили (Лунардини, 78), Морроне, Галлоппа, Божинов (Палоски, 66), Аморузо.
“Сиена”: Курчи, Роси (Калайо, 82), Терци, Брандао, Дель Гроссо, Кодря (Экдаль, 64), Вергассола, Фини, Дженевьер (Джаджало, 46), Геззаль, Маккароне.
Стадион “Энио Тардини” (Парма).

“Ливорно” (Ливорно) – “Палермо” (Палермо) – 1:2 (0:0)

Гоол: Данилявичус, 56 – 1:0, Микколи, 58 – 1:1, Бальцаретти, 82 – 1:2.
“Ливорно”: Де Лусиа, Пертиконе, Ривас (Кандрева, 45), Мильонико, Раймонди, Моро, Бергвольд, Пьери, Пульсетти (Гастон Челлерино, 84), Тавано (Данилявичус, 46), Лукарелли.
“Палермо”: Рубиньо, Кьяер, Бово, Миглиаччио, Кассани, Брешиано, Симплисио (Бертоло, 82), Бальцаретти, Пасторе (Ночерино, 46), Кавани (Суччи, 62), Микколи.
Стадион “Армандо Пиччи” (Ливорно).

“Наполи” (Неаполь) – “Болонья” (Болонья) – 2:1 (0:1)

Гоол: Адаилтон, 15 – 0:1, Квальярелла, 72 – 1:1, Маджо, 90+1 – 2:1.
“Наполи”: Де Санктис, Кампагнаро (Пиа, 79), Каннаваро, Контини, Маджо, Хамшик, Гаргано, Датоло (Пациенца, 46), Ароника, Квальярелла, Лавесси (Ринаудо, 90+3).
“Болонья” : Вивиано, Дзенони, Портанова, Бритос, Ланна, Гуана, Мингаццини (Мудингайи, 68), Валиани (Освальдо, 90+3), Адаилтон (Тедеско, 56), Салайета, Ди Вайо.
Стадион “Сан Паоло” (Неаполь).

“Удинезе” (Удине) – “Аталанта” (Бергамо) – 1:3 (1:1)

Гоол: Тирибокки, 4 – 0:1, Лоди, 8 – 1:1, Вальдес, 70 – 1:2, Де Ассентис, 73 – 1:3.
“Удинезе” : Ханданович, Баста, Кода, Домицци, Лукович (Паскуале, 73), Лоди (Ди Натале, 68), Инлер, Д Агостино, Пепе, Санчес, Корради.
“Аталанта”: Консильи, Гарич, Пеллегрино, Пелусо, Беллини, Падоин, Гуаренте, Де Ассентис (Касерта, 78), Вальдес (Мадонна, 90+2), Тирибокки (Чераволо, 81), Дони.
Стадион “Жузеппе Фриули” (Удине).

“Катания” (Катания) – “Кальяри” (Кальяри) – 2:1 (1:1)

Гоол: Риччиути, 37 (1:0); Дессена, 45 (1:1); Мартинес, 88 (2:1).
“Катания”: Кампаньоло, Потенца, Сильвестр, Аугустин, Маркезе, Карбони, Льяма (Бьяджанти, 63), Иско, Риччиути (Пеше, 77), Маскара (Моримото, 57), Мартинес.
“Кальяри” : Маркетти, Мардзоратти (Бароне, 90), Канини, Астори, Агостини, Конти, Ладзари, Дессена, Коссу (Бьондини, 67), Ниевес, Матри (Нене, 90).
Стадион “Анджело Массимино”.

“Лацио” (Рим) – “Сампдория” (Генуя) – 1:1 (1:1)

Гоол: Паццини, 40 – 0:1, Матузалем, 42 – 1:1.
“Лацио”: Муслера, Сивилья (Лихтштайнер, 85), Диаките, Крибари, Коларов, Брокки, Баронио, Маури, Матузалем (Дабо, 80), Рокки (Крус, 80), Сарате.
“Сампдори
а” : Кастеллацци, Станкявичюс, Луччини, Марко Росси, Циглер, Падалино, Паломбо, Поли (Заури, 60), Маннини, Паццини (Поцци, 88), Кассано.
Стадион: “Олимпико” (Рим).

“Милан” (Милан) – “Рома” (Рим) – 2:1 (0:1)

Гоол: Менез, 3 – 0:1, Роналдиньо (с пенальти), 56 – 1:1, Пато, 66 – 2:1.
“Милан”: Дида, Оддо, Неста, Тьяго Силва, Дзамбротта, Абате (Индзаги, 46), Пирло, Амброзини, Зеедорф, Пато, Роналдиньо (Фламини, 83).
“Рома”: Дони, Кассетти, Мексес, Бурдиссо, Риисе, Таддей (Губерти, 70), Де Росси, Писарро, Перротта, Менез (Жулио Баптиста, 75), Вучинич (Окака Чука, 71).
Стадион “Сан Сиро” (Милан).

“Ювентус” (Турин) – “Фиорентина” (Флоренц)– 1:1 (1:1)

Гоол: Варгас, 5 (0:1); Амаури, 19 (1:1).
“Ювентус”: Буффон, Грыгера, Каннаваро, Кьеллини, Гроссо, Поульсен, Фелипе Мело, Сиссоко (Каморанези, 70), Диего (Трезеге, 84), Амаури, Яквинта (Де Челье, 81).
“Фиорентина”: Фрей, Комотто, Гамберини, Дайнелли, Гобби, Монтоливо, Дзанетти, Маркьонни (Сантана, 24), Йоветич (Муту, 69), Варгас (Паскуаль, 72), Джилардино.
Стадион “Олимпико” (Турин).

339556_33_preview

Женоа” (Генуя) – “Интер” (Милан) – 0:5 (0:3)

Гоол: Камбьяссо, 5 – 0:1, Балотелли, 30 – 0:2, Станкович, 45+3 – 0:3, Виейра, 66 – 0:4, Майкон, 71 – 0:5.
“Дженоа” : Амелиа, Биава, Моретти, Бочетти, Папастатопулос (Томович, 69), Миланетто, Сапатер, Модесто, Палладино, Флоккари (Креспо, 62), Скулли (Паласио, 62).
“Интер” : Жулио Сезар, Майкон, Лусио, Самуэль (Кордоба, 76), Киву, Санетти, Камбьяссо (Виейра, 46), Мунтари, Снейдер (Мансини, 73), Станкович, Балотелли.
Стадион “Луиджи Феррарис” (Генуя).

Сери А-ийн явц:

баг

тт

хо

тэ

хд

Б-х

Оноо

1 Интер 8 6 1 1 19-5 19
2 Сампдори 8 5 2 1 13-7 17
3 Фиорентина 8 4 3 1 8-5 15
4 Ювентус 8 4 3 1 12-7 15
5 Парма 8 4 2 2 9-9 14
6 Женоа 8 4 1 3 14-16 13
7 Палермо 8 3 3 2 11-9 12
8 Милан 8 3 3 2 6-8 12
9 Бари 8 2 5 1 8-5 11
10 Рома 8 3 2 3 15-15 11
11 Удинезе 8 3 2 3 12-12 11
12 Кьево 8 3 2 3 10-8 11
13 Лацио 8 2 4 2 7-8 10
14 Наполи 8 3 1 4 11-14 10
15 Катаниа 8 1 4 3 8-11 7
16 Кальяри 8 2 1 5 7-10 7
17 Аталанта 8 1 3 4 6-10 6
18 Болонья 8 1 3 4 6-10 6
19 Сиена 8 1 2 5 7-12 5
20 Ливорно 8 0 3 5 2-10 3
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. bulgaa says:

    muu fromtoi bgaa bagiig muu fromtoi bag hojloo gj. gehdee mash ih bayartai bnaaaaaa. bid zugeer l hojloo ch geh shig tegeed inter 10-0 eer hojih bsan yum uu haashaa yum ene ONTSGOI AMISGAA dandaa hutsaj bh yumaaaa

    GD Star Rating
    loading...
  2. miki roko says:

    Yamaa daa!Milan neg yum uragshilj exlellee gej!

    GD Star Rating
    loading...
  3. Bas l Inter turuulne bz

    GD Star Rating
    loading...
  4. Frost says:

    Inter-n Genao-n haalgand hiisen Stankovic-n goal uneheer goyo goal bsan shu. Inter diildehgui bhaa. ene jil harin Fiorentina sain bna shu ene ercheeree bval ch goyo l bna. yalanguya Avarguudiin league-d 4-t uldcheesei

    GD Star Rating
    loading...
  5. Ganaa says:

    Irsen bumbugiyn shuud guyadaj ushigluud goal hiysen goyomsog goal gehdee aray ch talbayn gold baigaaguie. Ene goaliyn buruutan n Genaogiyn haalgach Amelua. Yaj bodhooroo togloltond bumbugiyg tegj oruuldag bnaaa. Tegcheed haalganaasaa tiym zaytay uyedee shuu huurhiy gej hojigdmoor sanagdsan bh l daa gej

    GD Star Rating
    loading...
  6. Ganaa says:

    Milan ugaasaa Ronnigiyn togloltiyn formoos iheehen shaltgaalah bolnoooo. Tuuniyg mash sain formondoo ergeed orchihvol gyalalzah l bolno gehdee ene hugatsaa tun udahguie Milaniy fanatuudaa bitgiy bagaasaa urvaaray. Tevch itge hulee tegvel ta nar yalna gej

    GD Star Rating
    loading...
  7. Милан сэргэж эхэлж байна шүү.

    GD Star Rating
    loading...
  8. crusader says:

    Пазза Интер. Надаас өөр Интерийн фанат энэ сайтад ер нь орж ирдэг юмуу ? Дандаа л Юве, Миланы фанатууд юм бичиж харагдах юм Сери А дээр.

    GD Star Rating
    loading...
  9. RossoNeri says:

    Milan yamai daa. Interiin ter Stankovic-iin goal bol unen gaihaltai baisan shuu.

    GD Star Rating
    loading...
  10. RossoNeri says:

    Huntelaar sain toglohgui baina aa. Garaand ch garahgui. Uvul barag yavah ni dee gai bolj.

    GD Star Rating
    loading...
  11. inter milan says:

    crusadert!! http://www.inter-milan.bblog.mn end orood ir

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: