loading...
Ла Лигийн 7-р тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Өнгөрсөн улиралд доод дивизионд түрүүлсэн Херес энэ тойрогт Вилльяреалыг хожиж улирлын эхний хожлоо авав. Ингэснээр тэд лигийн сүүлийн байрнаас дээшилсэн бол Вилльяреал Хересийн байсан байранд очлоо.
Вилльяреал энэ улирал эхэлснээс хойш маш муу тоглож, одоогоор нэг ч хожил авч чадаагүй явна. Мануэль Пеллегриниг орлон ирсэн Ернесто Валверде бөөн дарамт, шүүмжлэлийн бай болж байна. Уг нь Вилльяреал өнгөрсөн жил Аваргуудын лигийн эрхийг дахин авах дөхөж, 4-р байрны багаас ердөө 2 оноо дутаж байсан. Харин одоо 7 тоглож, 3-хан оноо аваад байгаа нь сонин. Уг нь багийн бүрэлдэхүүн тэгтлээ дордчихоогүй.
Реал Малльорка талбай дээрээ Хетафег хожсоноор улирал эхэлснээс хойш талбай дээрээ 100 хувийн амжилттай явна. Малльорка одоогоор хүснэгтийн 5-д бичигджээ.
Раул Тамудогийн эзгүйд Иван Алонсо гялалзтал тоглож, дубль хийснээр Эспаньол Тенерифийг хожлоо. Тамудогийн гэмтэл эдгэсэн байгаа ч багийн бүрэлдэхүүнд байсангүй. Эспаньолийн бүх үеийн мэргэн бууч Тамудо дахин энэ багтаа тоглохгүй байж магадгүй яриа ч гарж байна. Эспаньол шинэ цэнгэлдэхдээ 4 дэх тоглолтоо хийхдээ 2 дахь хожлоо авав. Өмнө нь шинэ цэнгэлдэхдээ 1 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдоод байж. Мөн Эспаньол улирлын эхний 2 тоглолтонд дараалан ялагдсанаас хойш 5 тоглолт дараалан хожигдоогүй. Харин Тенериф дахин дээд дивизионд орж ирээд одоогоор айлын талбайгаас оноо аваагүй хэвээр үлдлээ.
Вилльяреалын адилаар Ат. Мадрид энэ улирлыг маш муу эхлүүлж байна. Тэд энэ тойрогт Осасунагийн талбайд зочилж, эхний үед л 3 гоол алдсанаар хожигдох нь тодорхой болжээ. 3 гоолын 2-ыг нь ветеран довтлогч У. Пандиани хийв. А. Мадрид 3 дахь хожигдлоо хүлээсэн нь энэ.
Умардын дербид Мигель Де Лас Куевас дубль хийснээр Спортинг А. Бильбаог 2:1-ээр хожив. Спортинг эхний тойрогтоо Барсад хожигдсон ч үүнээс хойш боломжийн тоглолт үзүүлж байна. Уг тоглолтын үр дүн Спортингийг 7-р байранд дэвшүүлсэн бол А. Бильбаог 10-руу буулгав.
Реал Сарагоса талбай дээрээ Расингтай тоглож, 80 дахь минут хүртэл 2 гоолын давуутай хошуучилж байсан ч сүүлийн 10 минутын дотор 2 гоол алдсанаар хожлын 3 оноогоо тэнцээний 1 оноо болгож багасгажээ.
Алмериа Малагаг талбайд нь хожсоноор улирал эхэлснээс хойш айлын талбай дээр анхны хожлоо авчээ. Алмериа минутын зайтай 2 гоол хийсэн байна.
7 тойргийн дараа Ла Лигт хожигдоогүй баг нэг буюу Барселона, хожоогүй баг мөн нэг буюу Вилльяреал үлдэв. Харин Реал Мадрид, Депортиво, Севилья, Хетафе болон Тенериф багууд тэнцээ хийгээгүй явна.
“Херес” – “Вильярреал” – 2:1 (1:1)
Гоол: Пирес, 18 – 0:1, Бермейо, 42 – 1:1, Рамиро, 80 – 2:1.
“Херес”: Ренан, Перес, Прието, Гиода, Мендоса (Гомес, 29), Артилес Олива, Викейра Моуре (Морено, 90), Кальво, Арментерос, Бергантиньос Гарсия, Бермейо (Рамиро, 70).
“Вильярреал”: Д. Лопес, Х. Вента, Годин, Гонсало, Капдевила, Сориано (Эгурен, 65), Сенна, Пирес (Кани, 78), Касорла, Росси (Нилмар, 71), Льоренте.
“Мунисипаль де Шапин” (Херес-де-ла-Фронтера)
“Эспаньол” – “Тенерифе” – 2:1 (1:1)
Гоол: Алонсо, 11 – 1:0, Альфаро, 15 – 1:1, Алонсо, 60 – 2:1.
“Эспаньол”: Камени, Пиллуд, Ронкалья, Пареха, Гарсиа де ла Круз, Уртадо Перес, Ж. Верду, Л. Гарсия, Алонсо (Саар, 86), Коро (Маркес, 58), Кальехон (Баэнья Урдиалес, 70).
“Тенерифе”: Арагонесес, Кулебрас Аренас (Диней, 75), Луна, Сицилиа, Бельвис, М. Алонсо, Нгом Коме (Родригес, 86), Сабалса, Альфаро, Мартинес.
“Корнелья Эль Прат” (Барселона)

“Мальорка” – “Хетафе” – 3:1 (1:0)
Гоол: Альварес, 31 – 1:0, Адурис, 53 – 2:0, Адурис, 70 – 3:0, Альбин, 79 – 3:1.
“Мальорка”: Ават, Хосеми, И. Рамис, Араужо, Айосе, Валеро (Пеццолано, 87), М. Суарес, Альварес, Гонсало Кастро, Кастаньо (А. Кейта, 82), Адурис (Марти, 74).
“Хетафе”: Устари, М. Торрес, Рафа, Диас, Мане, Селестини (Каскеро, 73), А. Гонсалес, Парехо Муньос (Боатенг, 75), Мартинес (дель Мораль, 65), Сольдадо, Альбин.
“Оно Эстади” (Пальма де Майорка)
“Сарагоса” – “Расинг” – 2:2 (2:0)
Гоол: Павон, 22 – 1:0, Арисменди, 33 – 2:0, Тчите, 81 – 2:1; Серрано, 86 – 2:2.
“Сарагоса”: Каррисо, Пулидо, Павон (П. Амо, 61), Айяла, Паредес, Фернандес Аренас, Понсио, Пеннант, Хорхе Лопес, Лафита (Соуза Эвертон, 59), Арисменди (Агуилар, 69).
“Расинг”: Тоньо, Пинильос (Л. Гарсия, 70), Моррис, Торрехон, Кристиан, Кольса (Каналес, 70), Ласен, Родригес (Гейхо, 59), Серрано, Тчите, Мунитис.
“Ромареда” (Сарагоса)
“Малага” – “Альмерия” – 1:2 (0:2)
Гоол: Д. Кисма, 39 – 0:1, Ф. Сориано, 41 – 0:2, Эдинью, 68 – 1:2.
“Малага”: Мунуа, Х. Гамес, Куадрадо (Х. Луке, 46), Велигтон, Катурла, Дуда, Вальдо, Х. Торрес (Форестьери, 62), Бенашур (Н. Баа, 46), Хуанито, Эдинью.
“Альмерия”: Диего Алвес, Мичел, Чико, Акасьете, Д. Кисма, Бернардельо, Мбами, Крусат, Хуанма Ортис (Хосе Ортис, 85), Пьятти (Пеллерано, 77), Ф. Сориано (К. Уче, 75).
“Ла Росаледа” (Малага)
“Атлетик” – “Спортинг” – 1:2 (0:0)
Гоол: Де лас Куэвас, 65 – 0:1, де лас Куэвас, 77 – 0:2, Токеро, 81 – 1:2.
“Атлетик”: Ирайсос, Койкили (Габилондо, 81), Этчейтиа, Аморебиета, Ираола, Мартинес, Де Маркос Арана, Токеро, Гурпеги (Орбаис, 63), Сусаета (Эчеберрия, 88), Льоренте.
“Спортинг”: Х. Пабло, Ботиа, Лора, Арнолин, Р. Канелья, Ривера, Моран (Кармело, 74), Мичел, де лас Куэвас (И. Эрнандес, 84), Д. Кастро, Баррал (М. Билич, 67).
“Сан Мамес” (Бильбао)
“Осасуна” – “Атлетико” – 3:0 (3:0)
Гоол: Пандиани, 4 – 1:0, Пандиани, 27 – 2:0, Аранда, 30 – 3:0.
“Осасуна”: Рикардо, Аспиликуэта, М. Фланьо, Хосечо, Монреаль, Пуньяль (Рупер, 85), Некунам, Хуанфран, Камуньяс, Аранда (Шоджаеи, 71), Пандиани (Галан, 90).
“Атлетико”: С. Асенхо, Уйфалуши, Переа, Хуанито, А. Лопес, Ассунсао (Р. Гарсия, 57), К. Сантана, М. Родригес (Рейес, 60), Симау (Синама-Понголь, 46), Хурадо, Агуэро.
“Рейно де Наварра” (Памплона)
ЛА ЛИГИЙН ЯВЦ:
|
|
баг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
| 1 | Барселона | 7 | 6 | 1 | 0 | 17-3 | 19 |
| 2 | Реал М | 7 | 6 | 0 | 1 | 21-6 | 18 |
| 3 | Депортиво | 7 | 5 | 0 | 2 | 11-6 | 15 |
| 4 | Севилья | 7 | 5 | 0 | 2 | 14-5 | 15 |
| 5 | Мальорка | 7 | 4 | 1 | 2 | 14-8 | 13 |
| 6 | Валенсия | 7 | 3 | 3 | 1 | 12-9 | 12 |
| 7 | Спортинг Хихон | 7 | 3 | 2 | 2 | 10-9 | 11 |
| 8 | Эспаньол | 7 | 3 | 2 | 2 | 7-8 | 11 |
| 9 | Осасуна | 7 | 3 | 1 | 3 | 9-8 | 10 |
| 10 | Атлетик Б | 7 | 3 | 1 | 3 | 8-11 | 10 |
| 11 | Альмерия | 7 | 2 | 3 | 2 | 7-7 | 9 |
| 12 | Хетафе | 7 | 3 | 0 | 4 | 10-12 | 9 |
| 13 | Сарагоса | 7 | 2 | 2 | 3 | 10-11 | 8 |
| 14 | Расинг | 7 | 1 | 3 | 3 | 9-15 | 6 |
| 15 | Атлетико М | 7 | 1 | 3 | 3 | 9-17 | 6 |
| 16 | Тенерифе | 7 | 2 | 0 | 5 | 4-12 | 6 |
| 17 | Вальядолид | 7 | 1 | 2 | 4 | 9-16 | 5 |
| 18 | Херес | 7 | 1 | 2 | 4 | 3-13 | 5 |
| 19 | Малага | 7 | 1 | 1 | 5 | 7-10 | 4 |
| 20 | Вильярреал | 7 | 0 | 3 | 4 | 5-10 | 3 |
loading...




…
loading...
Athletico Madrid, Villreal nar muu bnaa
loading...
ene 2 ul ni gaigui l yavah yostoi doo tehqu bol sevilla valencia 2 huleej bgaa
loading...
ed nar yu bolood bnaa anglid ch ter end ch ter ain . balarch bn aa nuguu hul bumbugiin burhan tenger ni nuhurt garchij sda kkk. yu l bolood bnaa. manai villerial sda chini suirchij yanaa. ug ni barca real iig sandargadag bag bsan yum bishuu . humuusee bi tegj sonsood . ayaaaaaaaaa
loading...
ed nar yu bolood bnaa anglid ch ter end ch ter ain . balarch bn aa nuguu hul bumbugiin burhan tenger ni nuhurt garchij kkk. yu l bolood bnaa.
loading...
a.madrid sn toglohguii, cl-n erhee avch chadahgui bol za forlan ch yahav, aguero ireh jilees top bagruu yvah blgui deee
loading...
A.Madrid l haramsaltay bn. Aguero uul n ene zun Manu ruu yavchih heregtey bsiym sh te. Gaytay klub heterhiy ih yum shaardaj baij ulaan hamart uvguniy zuruudiyg hudulguchihsun sh te. Zugeer l 20 saya yevro, Nani hoyoroor l solichihgui tegsen bol odoo gyalalzaj bhkui yu. uul n sain dovtlogch yum sh te. odoo ch setgel muutay l toglood bgaa haragdaad bn da
loading...
tegehed 40 saya deerees ni 2 toglogch gej shunaad l………
loading...
Muu realiihan dan gaigui yvaa bagaas dasgaljuulagchiig ni sugalaad myaruulaad baihiinmaa, umnu ni Shusteriig neleen shuugian tairj baisan Getafegaas avaad, getafe budaa, odoo Vilirial bas araas oroh ni l dee
loading...