Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Буудлага » Д.Мөнхбаяр: Ан хийх зорилготой ирсэн

GD Star Rating
loading...

“Олимпийн медалийн төлөө хамтдаа”  хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ХБНГУ-ын иргэн,  Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяртай уулзаж ярилцсан юм.

-Эх орондоо хэдий хугацаагаар, ямар зорилготой ирэв?
-Би аравдугаар сарын 2-нд Монголдоо ирсэн. Өөрийн найз “Walther” фирмийн ерөнхийлөгч Ульф Хейнц Пфлаумерын хамт ан хийх зорилготой ирсэн. Харамсалтай нь манай орны ан амьтны тоо цөөрч багассаны улмаас энэ удаа ганзага хоосон буцах бололтой. Энэ сарын 18-нд буцна.
-“Walther”-тэй хамтарч ажиллаад хэр удаж байна?
-Анх Германд очоод л энэ фирмийн буугаар буудаж эхэлсэн гэхээр бараг 15 жилийн нүүр үзэж байна. Цаашид ч хамтран ажилласаар байх болно.
-Таныг Монголд буудлагын спортыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан төдийгүй тамирчдадаа ч тус дэмжлэг үзүүлдэг гэдгийг бид мэднэ…?
-Баярлалаа. Элэг нэгт монгол ахан дүүс нартаа өөрийн чадлын чинээгээр тус дэм болохыг хүсэж явдаг. Тийм ч учраас цөөнгүй ажлыг төлөвлөж хийхийг хичээдэг. Харин энэ удаа тамирчдынхаа боловсрол, хэлний мэдлэгийг дээшлүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллах бодолтой байгаа. Ажлынхаа хүрээнд өнөөдөр “Снайпер” клубын тамирчин О.Янжинлхам, дасгалжуулагч багш Ж.Ганхуяг нарыг “Walther” фирмийн зардлаар “Гёте” сургуульд сургах баяртай мэдээтэй ирсэн.
-Манай залуу тамирчдаас таны хувьд найдлага тавьж буй тамирчин?
-Манай оронд буудлагын спорт хурдацтай хөгжиж байгаа. Тиймээс энэ спортоор хичээллэх сонирхолтой залуусын тоо нэмэгдэж, түүнийхээ хэрээр авьяаслаг тамирчид төрөн гарч байгаа нь бахархууштай санагдаж байна. Найдлага тавихын тухайд яг энэ тэр нь гэж нэр цохох бэрх байна. Бүгд л ирээдүйтэй хүүхдүүд.
-Ойрын хугацаанд тэмцээнд орох уу?
-Удахгүй БНХАУ-д болох Дэлхийн цомын тэмцээнд оролцоно.
-Тэмцээний бэлтгэл хэр хангагдав, эх орондоо ахиад хэзээ ирэх вэ?
-Буугаа барьж бэлтгэл хийх цаг хомс байсан ч сэтгэлзүйн хувьд хангагдсан. Нутагтаа ойр ойрхон ирэхийг хүсдэг. Ер нь тэгээд гэр бүл, найз нөхөд гээд ирэх шалтгаан мунддаггүй учраас байсхийгээд л ирчихдэг шүү. Удахгүй буцаж ирнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Turnaldo says:

    10 10 10 10 10 10 10 10 10 10 = 100 point uuniig buh seriin tursh awbal mongoloos urt buunii awarguud zunduu turnu.buudlaga goe sport dahij bolomj oldwol hicheellenee.

    GD Star Rating
    loading...
  2. TUGSGUL = USA MGL says:

    Ter uhchiisen GANSUHEEE, CHi MOngoliin baigaliig hamgaalah bish SUITGEJ DUUSLAA SHUU> Chamaas Mongol hariugaa avnaaa.

    Alivaa yum hariutai shuu.

    GD Star Rating
    loading...
  3. галаа says:

    shineer todron garch bui ohiduudiig maani buu uruu tataasai bilee dee. Mergen buuchid Mongold Germanaas iluu heregtei shuu!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: