Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Женсон Баттоны тухай

GD Star Rating
loading...

339973_11_preview2009 оны Формула 1-ийн дэлхийн аварга Женсон Баттоны талаар та хэр мэдэх вэ?

1980: 1 сарын 19-нд Сомерсетийн Фроумд төржээ.

1988: 8 настай байхдаа картингд анх удаа уралдаж, түрүүлж байв.

1990: Британий цэргийн сургуулийн сурагчдын аварга болжээ.

1991: Британий цэргийн сургуулийн сурагчдын АШТ-ний бүх 6 шатанд түрүүлсэн байна.

1994: “Junior Intercontinental European Championship”-т уралдах болж, Италид 2 гараанд түрүүлэв.

1995: Италийн аваргад түрүүлж, Францад болсон картингийн ДАШТ-т дэд байр эзэлжээ.

1997: Европын Супер А зэрэглэлийн АШТ-д 17 настайдаа түрүүлж, уг тэмцээний хамгийн залуу аварга болжээ.

1998: Автомашиний уралдааных нь анхны жил. Британий Формула Форд, Формула Форд Фестивалд түрүүлж, МакЛарений авто спортын оны шилдэг залуу тамирчнаар тодорчээ.

1999: Британий Формула 3-т нийлбэр дүнгээр 3-т оржээ. 3 гараанд түрүүлсэн. Макларенд туршин нисэгч хийжээ.

2000: Формул 1-ийн Уилльямстай гэрээ байгуулж, Ф1-д хөл тавив. Австралийн гран прид оролцсоноор Британий түүхэнд Ф1-ийн хамгийн залуу нисэгч, Ф1-ийн түүхэнд 5 дахь залуу нисэгч болжээ. ДАШТ-д 8-р байр эзэлсэн бөгөөд Германы гараанд 4-т орсон байна.

Гэвч удалгүй Уилльямс баг Хуан Пабло Монтойяг авснаар Беннетонд очжээ.

2002: Ренод 2 улирал сайнгүй байсныхаа дараа БАР хэмээх шинэ баг руу цөлөгдөв.

2003: 10 сар – ДАШТ-д 9-р байр эзлэв.

2004: 3 сарын  21 – Анх удаа подиум дээр гарчээ. Малайзийн гараанд 3-т орсон.

4 сарын 24 – Сан Мариногийн поул позишнд түрүүлж, кареертаа анх удаа тэргүүн эгнээнээс гараа хийхээр болсон.

2005: 5 сарын 5 – Баттон болон түүний БАР баг 2 гараанд оролцох эрхгүй болов. Учир нь тус баг Баттоны машинд нэмэлт, нууц бак байрлуулсан нь илэрчээ.

2006: 8 сарын 6 – Унгарт болсон гараанд түрүүлснээр кареертаа анхныхаа гран прид түрүүлэв. Багийнх нь хувьд ч энэ нь анхны ялалт болсон байна. ДАШТ-ыг нийлбэр дүнгээр 6-д орсноор өндөрлөжээ.

2008: Ердөө ганц гараанд л буюу Испаниас л оноо авчээ.

12 сарын 5 – Хуучны БАР, тэр үеийн Хонда Ф1-ээс гарснаар Баттоны ирээдүй бүрхэг болов.

2009: 3 сарын 6 – Хондаг Росс Браун тэргүүлэх болж, Браун Жи Пи нэрээр Ф1-т үлдэв.

3 сарын 29 – Австралийн поул позишнд түрүүлж, улмаар жинхэнэ гараанд багийн анд Рубенс Баррикеллогийн өмнө орсноор түрүүлэв.

4 сарын  5 – Малайзийн гран пригийн үеэр бороо орсны улмаас уралдааныг дуусгалгүй зогсоож, нисэгчдэд тал оноо өгчээ. Баттон түрүүлснээр 5 оноо авчээ. Мөн поул пүзишнд ч түрүүлсэн.

6 сарын 7 – Бахрайн, Испани болон Монакод түрүүлснийхээ дараа Туркт мөн түрүүллээ. Улирлын эхний 7 гарааны 6-д нь түрүүлэв. Ийм амжилтыг Британичуудаас хамгийн сүүлд 1992 онд Нейжель Манселль үзүүлж байв.

10 сарын  4 – Японы гараанд  8-р байранд орсноор Рубенс Баррикеллогоос 14 онооны илүүтэйгээр сүүлийн 2 гараанд уралдах болов.

10 сарын 18 – Бразилийн гараанд 5-р байранд орсноор анх удаа дэлхийн аварга боллоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. buya says:

    goy goy shine bag f1-d turuulj . shine hun turuullee. suuliin heden jiliin tom baguudiin noyorholiig goy tasallaa. omno n jijeg shine baguud turuuleh n bitgii hel onoo avhad ch hund bsan bizdee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: