Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Женсон Баттон шинэ дэлхийн аварга

GD Star Rating
loading...

54539

Дэлхийн аварга 2009 оны улирал дуусахаас өмнө  шийдэгдлээ. Женсон Баттон  болон Браун ГП баг Бразилийн Гран прид  анхныхаа  дэлхийн аваргын болзлыг хангалаа. Баттон улиралын эхний долоон уралдааны зургаад нь түрүүлсэн юм. Харин улирлын сүүлийн хагасд нь зөвхөн Монцад л шагналын тавцанд гарсан юм. Тэр өнөөдөр тавдугаар байрт орж   89 оноотой болсон бөгөөд Барикелло 1 оноо авч 72,   Феттель 5 оноо нэмж 74 оноотой болсон юм. Гран пригийн ялагчаар Марк Веббер тодорч Роберт Кубица хоёрдугаар байрыг эзэллээ. Б17 –оос гараагаа хийсэн Хэмилтон гуравдугаарт орлоо.

Рубенс Барикелло гарааны түрүүг авч Баттон 14-р байрлалаас гараагаа хийх болсон нь  дэлхийн аваргын төлөөх тулааныг дахин сонирхолтой болгосон юм. Уралдаан эхэлсэн цагаасаа ширүүн тэмцэл , өрсөлдөөн  мөн осол аваартай болж өнгөрлөө. Уралдаан эхлээд Райконен  Вебберийн араас эрчимтэй довтолгоо хийж урд хамараа гэмтээж зогсоолыг зорив. Трулли Форс Индиагийн Сутил нарын тулааны дүнд   Трулли осолдож хоёулаа   уралдааныг орхин  мөн   Алонсог ч   бас жагсаалаас  гаргав. Эдгээр ослын дараа  аюулгүйн машин зам дээр гарч ирэв. Барикелло эхний зогсолтоороо Марк Веббер , Роберт Кубицад байрлалаа алдаж гуравдугаарт явж эхэлсэн. Уралдааны төгсгөл хэсэгт дугуй нь хагарч дахин хэдэн байрлал алдсаар наймдугаарт барианд орсон юм. Баттон гараа эхэлсэн цагаасаа   өрсөлдөгчдөө ээлж дарааллан гүйцэж байлаа. Тоёота багт Глокийг орлож байгаа анхлан уралдагч Кобояаши Баттоныг  чамгүй   удаан тогтоож чадсан.  Баттон түүнийг гүйцсэний дараа дахин довтолгоогоо хийх боломжтой болсон . Баттон өнөөдөр дэлхийн аваргад байж болох бүх л дайчин чанарыг харуулж  уралдсан юм.

Уильямсийн  хоёр нисгэгч К.Накажима, Н.Росберг мөн Н.Хайдфельд, Я.Трулли, А.Сутил, Ф.Алонсо нар барианд орсонгүй.

Хувийн дүн:

нисэгч

Оноо

Баттон (“Браун”) 89
Феттель (“Ред Булл”) 74
Баррикелло (“Браун”) 72
Уэббер (“Ред Булл”) 61,5
Хэмилтон (“Макларен”) 49
Райкконен (“Феррари”) 48
Росберг (“Уильямс”) 34,5
Трулли (“Тойота”) 30,5
Алонсо (“Рено”) 26
Глок (“Тойота”) 24
Масса (“Феррари”) 22
Ковалайнен (“Макларен”) 22
Кубица (“БМВ-Заубер”) 17
Хайдфельд (“БМВ-Заубер”) 15
Физикелла (“Форс Инди”) 8
Сутил (“Форс Инди”) 5
Буэми (“Торо Россо”) 5
Бурдэ (“Торо Россо”) 2
Накажима (“Уильямс”) 0
Пике (“Рено”) 0
Камуи Кобаяши (“Тойота”) 0
Витантонио Льюцци (“Форс Индия”) 0
Роман Грожан (“Рено”) 0
Альгерсуари (“Торо Россо”) 0
Бадоэр (“Феррари”) 0

Зохион бүтээгчдийн цом

баг

Оноо

Браун 161
Ред Булл 135,5
Макларен 71
Феррари 70
Тойота 54,5
Уильямс 34,5
БМВ-Заубер 32
Рено 26
Форс Инди 13
Торо Россо 7
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Trap says:

    BRAVO! BRAVO! BRAVO!

    GD Star Rating
    loading...
  2. qaz says:

    button ch humuusiig neg guitseh shig l bolj bna lee dee, estoi avarga hun shig l uraldaj bna lee dee.

    GD Star Rating
    loading...
  3. Ganaa says:

    Yahveeeee? Ursuldugchgui yum shig l turuuleed bsan ter uraldaanuudiyn ur shim n ene. gehdee Barikeillogoos uur ursulduh hun tegehed baigaagui yum suu. ok Bayar hurgeye dee daanch ta unshihgui l dee gej uu……. hehehe

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: