loading...
Монголын бодибилдинг, фитнессийн холбоо анхдугаар цомын аварга шалгаруулах тэмцээнээ Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 17-нд явагдсан тус тэмцээн эрэгтэйчүүдийн -70, +70 кг-ийн жинд явагдав. Тэмцээнд манай улсын шилдгүүд өрсөлдсөн юм. -70 кг-ийн жинд нийт найман тамирчин өрсөлдлөө. “Мустанг” клубийн Б.Мягмаржав, Г.Жамц, “Флэкс жим”-ийн Э.Ганзориг, Г.Даваажаргал “Хөдөлгөөнт бай” клубийн З.Энхбаяр, Э.Эрдэнэбаяр, МУБИС-ийн Б.Мягмарпүрэв, “АМ”-ийн Б.Мөнхбат нар энэ жинд оролцсон. Үүнээс эхний зургаан байрыг байлсан юм. Тэргүүн байр эзэлсэн тамирчинг нэг сая төгрөг, хоёрдугаар байр 800, гуравдугаар байр 600, дөрөвдүгээр байр 400, тавд 300, зургаад орсон тамирчинг 200 мянган төгрөгөөр урамшуулсан юм.
Энэ жингийн аваргаар улсын аварга “Флэкс жим” клубийн тамирчин Э.Ганзориг тодорч, МУБИС-ийн Б.Мягмарпүрэв, “Мустанг”-ийн Г.Жамц нар удааллаа. Шагналт дөрөвдүгээр байрт анх удаагаа тэмцээнд оролцож буй “Хөдөлгөөнт бай” клубийн З.Энхбаяр орсон. “АМ”-ийн Б.Мөнхбат “Флэкс жим”-ийн Г.Даваажаргал нар шагналт байрт шалгарлаа. Харин +70 кг-ийн жинд зургаан тамирчин өрсөлдсөн юм. Үүний дотор Монголын мистерүүд хоорондоо тулсан. “Флэкс жим”-ээс Б.Түвшинтогтох, Н.Сумъяа, “Мустанг”-ийн Б.Пүрэвдорж, “Эрмүүн оргил”-ийн Л.Батболд, “Мистер жим”-ийн Г.Мөнхбаяр, МУБИС-ийн Пүрэвням нар өөрийн биеийг олонд гайхуулав. Үүнээс “Эрмүүн оргил” клубийн Л.Батболдын биеийн хөгжил бусдаасаа онцгойрч аваргалсан юм. Удаах байрт Г.Мөнхбаяр, Б.Пүрэвдорж, Б.Түвшинтогтох, Н.Сумъяа, Пүрэвням нар орсон. Пүрэвням нь анх удаагаа бодибилдингийн тэмцээнд оролцож байгаа аж. Анхдугаар цомын финалд хоёр жингийн аваргууд хоорондоо халз тулсан ба Л.Батболд шилжин явах цомын эзнээр тодорлоо. Харин -70 кг-ийн аварга Э.Ганзориг шилдэг чөлөөт үзүүлбэрийн шагналыг давхар хүртсэн. Тэрбээр өмнө нь шилдэг чөлөөт үзүүлбэрийн шагналыг гурвантаа хүртэж байсан гэнэ. Монголын бодибилдинг фитнессийн холбооны анхдугаар цомын тэмцээн цаашид жил бүр уламжлал болон явагдахаар болжээ. Дашрамд дурдахад энэхүү тэмцээнээс ДАШТ-д оролцох тамирчдыг тодруулж байгаа.
loading...




Hey zurag ni bhqumu daa?
loading...
kkkkkkkkkkkkkkkk
loading...