loading...
Өнгөрөгч баасан гаригт Шаньдун мужийн Жинань хотноо Хятадын бүх ард түмний XI наадам сүр жавхлантайгаар нээлтээ хийлээ. Өмнөд хөршийн автономит муж, өөртөө засах орон, томоохон хотууд болон Ардын чөлөөлөх армийн зэрэг 34 багийн 11 мянга орчим тамирчин спортын 33 төрөлд 362 цогц медалийн төлөө өрсөлдөх энэ наадам олимпийн хэмжээнд зохиогдож буйгаараа онцлогтой. Наадмын үйл ажиллагаанд ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге тэргүүтэй ОУОХ, АОЗ, Үндэсний олимпийн хороодын холбоо зэрэг олон улсын байгууллагын 200 гаруй зочид оролцож байна. Манай улсаас МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нарын төлөөлөгчид Жинаньд очжээ. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Хятадын ҮОХ-ны ерөнхийлөгч Лью Пен хүлээн авч уулзжээ.
“Жинань-2009” наадамд гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар Өвөр Монголын жүдо, чөлөөт бөхийн багийг дасгалжуулан очсон бол гавьяат дасгалжуулагч, буудлагын Л.Ундралбат ӨМӨЗО-д, чөлөөт бөхийн ОУХМ Ө.Насанжаргал Нанжинд, Т.Гансүх Ланжоуд тус тус спартакиадын багийг бэлдэхэд гар бие оролцсон байна.
Сонирхуулахад энэ наадамд 142 тамирчнаа оролцуулж буй Өвөр Монголын өөртөө засах орны багаас нээлтийн ёслолд “Бээжин-2008” олимпийн аварга боксчин Жан Сяопин туг залсан бол анхны алтан медалийг нь эрэгтэйчүүдийн марафоны төрөлд Хангай авлаа. Бямба гаригт чөлөөт бөхийн төрөл эхэлсэн бол жүдочид маргаашнаас хүч үзэх ажээ.
loading...




shaaldaaa heze iim yum bichdeg boltsiin. sur jawhlantai neelte hiileech geh shig. ene yag yamar hamaatain be
loading...
хятад юугаа хийх нь Монголд ямар хамаатай юм? Юм л бол орос ах,өмнөд хөрш гэж донгоддогоо болиосой.Монголын тухай тэд дуугардаг билүү?
loading...
Yag zub!Yun Xujaa!Bolimoor yum!Xujaagiin dotood temtseen manaid yamar xamaa bainaa!
loading...