Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Залуучууд хүчтэй байна

GD Star Rating
loading...

Нийслэлийн ЗДТГ, БТСГ-аас нийслэл хот байгуулагдсаны 370 жилийн ойн хүрээнд спортын гурван төрлөөр ОУ-ын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ хүрээнд эхнийх нь болох боксын залуучуудын ОУТ 17-оос доош насны ангилалд өнгөрч баасан гаригт спортын төв ородны боксын зааланд эхэлсэн билээ. Тус тэмцээн өчигдөр аваргуудаа тодрууллаа. Энэхүү тэмцээнд 17 байгууллагын 85 тамирчин эрэгтэй 8 жин, эмэгтэй 3 жинд өрсөлдөж хурд хүчээ сорьсон юм. Тэмцээн болох тов оройтон гарсны улмаас урилгаа хүргэж чадаагүй байсан тул зөвхөн Буриадын тамирчид хүрэлцэн ирсэн юм. Тэмцээний 17 насны ангилалд ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ Төгсцогт оролцсон нь нэг гол онцлог байлаа. Тэрээр жин хасалгүй 54 кг-ийн жинд тоглосон юм. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 46 кг-д БГД-ийн тамирчин Ариунболд, 48-д Монгол Газрын Дугархүү, 51-д Залуучуудын шигшээ багийн Чимэдбаяр, 54 кг-д Хангарьд клубын тамирчин Төгсцогт, 57-д Алдар спорт хорооны тамирчин Мөнх-Ирээдүй, 60-д Залуучуудын шигшээ багийн Ананд, 64-д мөн Залуучуудын шигшээ багийн Батзориг, 69-д Хосбаяр нар тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн 51 кг-д Хар чоно клубын Нандинцэцэг, 54-д Цэрэнчимэг, 57-д Сувд-эрдэнэ нар аваргалсан байна. Харин багийн дүнгээр 1-р байранд Залуучуудын шигшээ баг, 2-р байранд Хар чоно клуб, 3-рт БГД-ийн багууд тус тус шалгарсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. 64 says:

    Hosoo.Dugraa ta nar shvv sain hicheegeerei.amjil dvv nar mini

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: