Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 9-р тойргийг тоогоор илэрхийлэхүй

GD Star Rating
loading...

339682_33_previewПремьер лигийн 9-р тойрогтой холбоотой тоо баримт, статистик мэдээллээс хүргэе

0 Манчестер Юнайтед лигтээ энэ улиралд сет-писээс гоол алдаагүй.

0 – Уиган “Спрингфилд Парк”-аас нүүснээсээ хойш талбай дээрээ Манчестер ситид огт хожигдоогүй. Өөрөөр хэлбэл 1999 оноос хойш гэсэн үг.

1 – Жеймс Блэйк энэ улирлын Бёрнлигийн анхны айлын талбай дахь гоолыг Блекбэрний эсрэг хийсэн байна. Гэхдээ Бёрнли  энэ тоглолтонд хожигдсон.

2 – Ливерпуль 2007 оны 12 сараас хойш анх удаа 2 дараалж хожигдлоо. Тухайн үед тэд Ридинг, Манчестер Юнайтед багуудад дараалан хожигдож байв.

2 – Челси лигтээ айлын талбай дээр 2 дараалан хожигдов.

2 – Сандерланд Ливерпулыг лигтээ 17 тоглолтонд 2 дахиа хожлоо.

3 – Ливерупуль бүх тэмцээнд 3 дараалан хожигдов. (Фиорентина, Челси, Сандерландад)

5 – Арсенал “Эмирайтс” цэнгэлдэхдээ хийсэн сүүлийн 5 лигийн тоглолтондоо дараалан хожоод байна.

5 – Сандерланд оролцож байгаа бүх тэмцээний хүрээнд талбайдаа хийсэн сүүлийн 5 тоглолтондоо бүгдэд нь хожлоо.

5 – Вест Хэмийн ПЛ дэх хамгийн муу эхлэл. Тэд 8 тоглож 5-хан оноотой байна.

6 – Астон Вилла оролцож байгаа бүх тэмцээний хүрээнд талбайдаа хийсэн сүүлийн 6 тоглолтондоо хожигдоогүй байна. 5 хожиж, 1 тэнцжээ.

7 – Блекбэрн Бёрнлитэй учраа таарсан сүүлийн 7 тоглолтондоо тэдэнд хожигдоогүй. 6 хожиж, 1 тэнцжээ.

7 – Эвертон оролцож байгаа бүх тэмцээний хүрээнд хийсэн сүүлийн 7 тоглолтондоо хожигдоогүй.

8 – Портсмут – Тоттенхэмийн тоглолт 8 хүний хувьд хуучин багийнхаа эсрэг байлаа. Портсмутын бүрэлдэхүүнд тоглосон Ё. Кабул, М. Браун, К. Боатенг нар Тоттенхэмд өмнө нь байсан бол Тоттенхэмийн Жермайн Дефо, Питер Крауч, Нико Кранчар нар Портсмутад байжээ. Мөн дасгалжуулагч Харри Реднапп өмнө нь Помпейг удирдаж байсан бол нөөцөнд байсан Жеми О`Хара өмнө нь Тоттенхэмд байж.

9 – Манчестер Юнайтед лигтээ Болтоны эсрэг хийсэн сүүлийн 10 тоглолтынхоо 9-д нь хожив.

9 – Сандерланд лигтээ Ливерпулийн эсрэг 9 цаг, 10 минутын дараа дахин гоол хийв.

10 – Фрэнк Лампард сүүлийн 10 тоглолтондоо нэг ч гоол хийгээгүй байна.

10 – Блекбэрн одоогоор 10 оноотой байгаа бөгөөд бүгдийг нь талбай дээрээ авчээ. Харин айлын талбай дээр дандаа хожигдож байгаа юм.

16 – Тоттенхэм лигтээ хийсэн сүүлийн 16 зочлон тоглолтонд ганц л удаа гоол алдаагүй.

17 – Бёрнли айлын талбайд хийсэн 5 тоглолтондоо бүгдэд нь хожигдсон төдийгүй 17 гоол алджээ.

25 – Арсенал талбай дээрээ Бирмингемийг хүлээн авсан сүүлийн 25 лигийн тоглолтонд нэг ч хожигдоогүй буюу 17 хожиж, 8 тэнцжээ.

25 – Эвертон одоогоор эхний 25 минутанд нэг ч гоол алдаагүй лигийн ганц баг.

43 – 43 жилийн дараах анхны Коттонмиллийн дербид Блекбэрн Бёрнлиг хожив.

75 – Бирмингемийн Ли Боуер 38 дахь минутанд Арсеналын хаалганд гоол хийсэн. Бирмингем энэ улиралд 75 дахь минутаас өмнө нэг ч гоол хийгээгүй байв.

92 – Блекбэрн – Бёрнлигийн тоглолт Коттонмиллийн 92 дахь дерби байж.

100 – Майкл Эссьен лигтээ Челсигийн гараанд 100 дахь удаагаа гарав.

100 – Ёосси Бенаюн, Райн Бабель, Хавьер Машерано нар Ливерпулын төлөө 100 дахь тоглолтоо хийцгээжээ.

100 – Эммерсон Бойс Уиганы төлөө 100 дахь тоглолтондоо оролцов.

200 – Якубу Английн лигт 200 дахь тоглолтоо хийжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Purevdorj http://lyon.ucoz.net/ says:

    za za 1 iimerhuu

    GD Star Rating
    loading...
  2. crubby manu bugdii ni .... says:

    za za neg iimerhuu city azgui yumaa .hojson bol deeshee garahgui yu. manu sain bnaa . daraa doloo hongot liverpooliin talbaid yanaa. hojchooosoi burhan daa zalbirii daa.

    GD Star Rating
    loading...
  3. Недерланд 2002 says:

    hend ch hereggui yum bichej baih yum daa

    GD Star Rating
    loading...
  4. Djorj says:

    unuu oroin toglolt chuhal bn ter dundaa Liverpool vs Lyon anhaaral tatah n zui ysnii

    GD Star Rating
    loading...
  5. Alia says:

    MANU vs Liverpool best game of the month

    GD Star Rating
    loading...
  6. attilla says:

    liverpool hojoosoi bilee dee

    GD Star Rating
    loading...
  7. demn says:

    liverpool hojinoo haraj l baigaarai

    GD Star Rating
    loading...
  8. bbb says:

    lampard yagaad goaldaxgui bnaa. dashaljuulagchiin tacticaas bolood bgaa bxaada. uul ni ch zarim dovtlogch nariig icheedeg l gardaa. udaxgui xusch ugux blgui dee.

    GD Star Rating
    loading...
  9. Torres says:

    Liverpool lion 1-2 hojigdloo Manai bag oodlohgui yum bnaldaa 4 daraalan hojigloo shuu. Rafa neg yum bodohgui yum bhda. togloltiin huwid toglolt udirdah nairuulagch bhgui bombogoo awchaad aldaad dowtlogoonii huwilbar bhgui er n bishee. MANUvsLIVERPOOL hojigdol manu-gaar DUUSGAWAR bolno. Aliwaa bagt unalt bdag ter n odoo yum bna YWAN CHANGARNAAAAAAAAAAAAA LIVERPOOL GOGO.

    GD Star Rating
    loading...
  10. Ganaa says:

    Aimar toyrog bolson shu.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: