loading...
Ball Don`t Lie-ийн топ 10 уншигчдын хамгийн их хүлээж байсан сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг 10 тоглогчийг нэрлэсэн байна. Энэ лист зарим хүмүүст таалагдаж, зарим хүмүүст таалагдахгүй нь тодорхой. Ялангуяа Кобигийн байр маргаан үүсгэх байх.
10 тоглогчоо сонгохдоо хамгаалалт бол сагсан бөмбөгийн хагас гэдэг зарчмыг нэлээн баримталсан гэсэн байсан. Ингээд шилдэг 10 тоглогч.
10. Аллен Айверсон
Айверсон энд багтах ёсгүй гэсэн хүмүүс олон байх. Гэмтлээс болж олон тоглолт ч өнжсөн. Гэхдээ Айверсон авдаг оноогоо аваад л байдаг байсан.
Элтон Брэнд, Крис Пол ч юм уу Винс Картер зэрэг тоглогчид байсан, өөрөөр хэлбэл Айверсоныг сонгоход хэцүү байв. Гэхдээ эдгээр тоглогчдын хэн нь ч Айверсон шиг оноо авдаггүй. Айверсон оноо авахаас гадна багаа тэргүүлэн шигшээ тоглолтонд ч үлдээж байсан нэгэн.
9. Трэйси МакГрэйди
Ти-Мак 2002-2003 оны улиралд лигийн хамгийн олон талтай, бүгдийг чаддаг тоглогч нь байсан. Тухайн үед ердөө 23 настай. Ирээдүйг нь бүгд л гэрэлтэй гэгээтэй төсөөлж, Жордантай ч харьцуулагдаж байв. Гэхдээ гэмтэл түүнд чөдөр болсон. Сүүлийн 4 улиралд дунджаар 55 тоглолтонд л оролцсон. Түүний бүтээмж, багтаа үзүүлэх нөлөө Мэжикт байсан үеийнхийг огт гүйцэхгүй боловч МакГрэйди сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг 10 тоглогчийн тоонд зүй ёсоор орно.
Уэйд ирэх улиралд MVP-ийн төлөө тоглох байх. Өнгөрсөн улиралд бол түүний тоглолт, статистик биширмээр байсан. Гэхдээ ЛеБроны багийн амжилт илүү байсан болохоор MVP болсон. Зөвхөн өнгөрсөн улиралд л Уэйд сайн тоглосон юм биш. 2006 онд Хитийг тэргүүлэн аварга болсон. Гэмтлээс болж олон тоглолт өнжсөн нь Уэйдийг үүнээс дээгүүр байр эзлэх боломжийг үгүй хийв.
7. Жейсон Кидд
Кидд сүүлийн 10 жилийн шилдэг холбон тоглогч. Тэр хэрэгтэй үед оноо авч, самбараас авч, мэдээж дамжуулалтуудаа байнга өгдөг. Ид үедээ дундаж үзүүлэлт нь арай л трипл-даблын хэмжээнд хүрдэггүй байсан. 2 улирал дараалаад Нетс багаа шигшээд хүргэж ч байсан.
6. Шакил О`Нил
Шак дөнгөж 6-д гэж үү.
1999-2000 онд тэр үнэхээр супер статистик үзүүлсэн. Гэхдээ түүнээс хойш улиралд дунджаар 65 тоглолтонд л оролцож байлаа. Мэдээж гэмтлээс болсон. Зарим нэг улиралд тун базаахгүй тоглосон нь ч бий. Гэхдээ л 4 удаа аварга болсон том гар.
5. ЛеБрон Жеймс
Одоогоор ЛеБрон лигийн хамгийн том од. 5-д бичигдсэн нь дээгүүр ч биш, доогуур ч биш болов уу. 1999-2003 оны хооронд тэр огт тоглоогүй. Энэ лист сүүлийн 10 жилийнх гэж байгаа.
ЛеБроны жинхэнэ амжилт өмнө нь ч байгаан бил үү. Жордан лав лигт 7 жил тоглосныхоо дараа аварга болж байсан. Нас нь 27 юм уу даа. ЛеБрон бол одоо 24-тэй. Дахиад 10 гаруй жил өлхөн байна.
4. Дирк Новицки
1999-2000 он бол Новицкигийн 2 дахь улирал байлаа. үзүүлэлт нь 17.5 оноо, 6.5 самбар. Түүнээс хойш тэр үргэлж топ түвшинд тоглосоор ирлээ. Оноо авдаг, самбараас авдаг, бөмбөгөө алддаггүй, тэгээд баг нь үргэлж шилдгүүдийн тоонд байсан.
3. Коби Брайант
Нэг бус удаа улирлын тоглолтын онооны лидер, гол нь аваргын 4 бөгжтэй. Анх дурдсан, хамгаалалт бол сагсанбөмбөгийн хагас гэж. Коби хамгаалагч, довтлогч нарыг маш сайн хамгаалж чадна. Хамгаалалтын 1-р багт байнга л багтдаг. Хамгийн сайн довтолдог, байрлалынхаа тоглогчдыг маш сайн хамгаалдаг, тэгээд 4 удаа аварга болсон, хамгийн авьяаслаг сагсан бөмбөгч. Ерөнхийдөө эдгээр нь түүнийг 1-т бичигдэхэд хангалттай байж болох. Гэхдээ жагсаалт гаргагч маань Кобиг том биетэй, өндөр тоглогч биш учраас багийнхаа хамгаалалтанд Данкан, Гарнетт шиг нөлөөлж чаддаггүй гэж үзсэн юм байна лээ. Үүнтэй санал нийлэх нь нийлээд, нийлэхгүй нь нийлэхгүй.
2. Кевин Гарнетт
Хамгаалалт буюу хамгаалалт нь багт нь илүү нөлөөлдөг тул Гарнетт Кобигийн өмнө орж.
Гарнеттийн статистик үнэхээр лаг. 20 оноо, 10 самбар, 5 дамжуулалтыг 6 жил гаруй хийсэн. Зөвхөн Ларри Бёрд л үүнтэй ойртоно. Гэхдээ Бёрд хамгаалж чадахгүй, бөмбөг таслалт, блок байхгүй. Тиймээс Гарнеттай харьцуулшгүй.
1. Тим Данкан
Кобигийн адилаар багаа 4 удаа аварга болгосон. Коби бол 4 аваргалахдаа 3-т нь супер Шактай байсан. Харин Данкан өөр өөр хамтрагчидтайгаар 4 түрүүлсэн. Робинсон, Паркер, Жинобили нар сайн тоглогчид боловч ид үедээ байсан Шакын дэргэд өчүүхэн. Үүгээрээ Кобигоос давуу болов уу. Бас сүүлийн 10 жилд Спэрсийн амжилт Лейкерсээс илүү тогтмол байсан. Лейкерст плей-оффт шалгараагүй улирал ч бий, эхний шатнаас хасагдаж байсан нь ч бий. Спэрс болон Данкан үргэлж л аваргын төлөө, MVP-ийн төлөө өрсөлдсөөр ирсэн. Сүүлийн 10 жилийн турш. Данкан бол сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг тоглогч.
loading...






ene superstar-uudiig ene ni muu ene ni sain gej dugnej tsegeed bdag ta nar er ni henuus bee???ta nar ene humuus shig nba-d toglood,talbai deer,talbaigaas gaduur yamar bdagiig ni meddeg ulsuuduu ain???amidaar ni togloltiig ni ch uzeegui humuus zondoo l bgaadaa ene shuumjleed bgaa ulsuudad,ter ch baitugai bombog bariad holsoo gargaj uzeegui novshnuud duugui bai,garnett 1 kobe duncan 1 geed soliorood bgaa yugaa ch medku durakuud superstar-uudiig haritsuuldag ni ta nar bish shuu za yu.ted nar chin oorsdool hen ni 1 be gdgiig haruuldag tolgogch nar.bur uur hurchlee.oorsdoosoo muu humuusiig l tegej haritsuul za yu.yamar novshiin commentuud beeeeeeeeee
loading...
Lebron dahiad 5 jil toglohod 1-t oroh ni todorhoi.Huue ta nar bitgii superstauudiig haritsuul. Kobe gej neriig ni zqv bichij chadahgui baij fan ni geed baih yyum. Sayahnaas NBA uzej ehlej baigaa bololtoi.
loading...
huuy humuusee stad neg ondoo nudeer uzeh ondooshdee. oilgomjtoi bizdee. Hamgiin engiiin jishee tatayldaa Mongoliin leaguet tuvshinbayar gej yaag Duncun shig toglodog hun blaashdee. Hiih yumaa l hiideg bagaa chireed 11-n jil avargiin toloo uldsen Bugd l teriig Nomer1 gedegshdee. Yaagaad gebel bid togloltiig ni bugd harj bsan. Yerdoo l eneshdee
loading...
Duncan 1-t oroh n gartsaagui, unen jigd toglogch. Koby iluu flashy (uzehed uramtai), gehdee Duncan iluu leader. Koby ahij 2 udaa bagaa avraga bolgochihvil 1-t orch bolj baina.
loading...
sags bol bagiin sport aguu tamirchind gaihaltai tuslagch baigaa bolhoor turuuldegiin. Jordand Pepin baisan. Kobi Shak 2 hamt 3 udaa abrag bolson ali negnees salgah yum bolj chadahgui Spursed shadar 3 baigaa. Waide Shak hamtdaa. Granted Allen hen 2 baigaa. suuld Kobyd Gassol baigaa geed ene abrag bolson humuust naidbartai tuslah baisan bolhoor abrag bolson. getel Iversond hen baisan be hen tuslaj baisan be? guigeel baina damjuulaal baina daan ch nogoo duul ni oruulahgui bolhoor damjuulat gedeg uzuult ni dooguur garna tiim bolhoor ooroo zutgene. mash ih erch huch gargaj mash ih achaalaltai togolno. suuliin neg jild Detriotiihon yadaj zasaj ogoh gui bna shdee. Iversond gaihaltai tuslah baisan bol abrag boloh baisan. tiim bolhoor yadaj ehnii 5 orno
loading...
Duncan тай магргах хүн одоо гарахгүй байлгүй энэ жигсаалтад нэгт байх нь аргагүй… би хувьдаа КЖ бол дэлхийн нэг номерийн тоглогч гэж боддог харин Данкан нүдэнд харагдах 4 аварга авсан тулдаа дээр нь гарчихлаа гэж боддог ингэх нь ч зөв… Харин дараа нь Коби орно энэ бол аргагүй учир нь тэр хамгаалагч… хэдий жижиг байж сайн байгааздээ дээгүүр орох ёстой гэж хэлэх хүмүүс байгаа ч сагс гэдэг спортод өндөр хүмүүс илүү давуу талуудтай байдаг юм… өндөр байж КЖ шиг тал талны үзүүлэлт хийнэ гэдэг жижиг хүн самбарт сайн тоглохоос хэцүү… үүнийг НБА-д байгаа өндөр тоглогчидийн ихэнх нь, НБА-д тоглож байгаа жижиг тоглогчдоос авьяас муутай байдаг байдал нь харуулах байх… жижиг тоглогчид авъястай уран тоглох нь одоо ч бидний дунд байх л асуудал… өндөр хүмүүс сайн тоглох олон талд ур чадвартай байх нь ховор… иймээс өндөр хүн ийм тал талын авьяастай байна гэдэг мундаг том хичээл зүтгэл тэд самбарт ойрхон байж илүү ихийг хийж эрмэлзсэнд байгаа юм… за энэ бол миний бодол байлаа муу Т-Мак маань 9т байна үүнд орсонд нь баяртай байна… Либрон залуу бас аваргын бөгжгүй байж арай дээгүүр орж Дирк бас их дээгүүр орж үүнтэй жаахан санал нийлэхгүй байна… энэ чинь 10 жилийн үзүүлэлт шүүдээ гэж хүмүүстэй хэлье… зарим өнөө маргаашийн тогололт харж дүгнээд байна…
loading...
Jargsaaltiig harlaa. Gaigui l garsan bna. Harin ter Iverson, Shaq 2 haana yavna ve. Neg zuil helehed Kobe ch yahav tuhai uedee turshlaga baga bsa n l biz, ene tsag ueiin bairlaliig gargahad ene uliraliin togloltoos buh zuil shaltgaalna… Hen avarga bolson jagsaaltiig terguulne. Harin ter ued hen ch margaad hereggui baihaa. Gehdee Tim Duncan yag odoogiin baidlaar 1 gej garsand ni gaihah zuil alga. harin 2000-2010 oniihiig ene ireh avargaar todorhoilvol hen ch margahgui ee. TER DEER BGAA SDA NAR YADAJ NER USAA ZUV BICHCHIHEED HERELD!!! YU GENE UU?DANKAN, KOBBI, KOBI CH GEH SHIG. Magadgui yag PF-dee gej gargasan bol suuliin 2-3 jiliin stat ni Howard baih bsan baih. Dovtlogch, Tuv 2-g haritsuulaad bgaa ni sonin l ym…
loading...
kobi bol shog
loading...
I m number one. Damn it…
loading...
McGrady bol uneheer aguu toglocgh shidleg 10t oroh ni zuitei bugd l baih ystoi bairandaaa bna humuus carter gd bhiin goy tohohoos uur yu bdin gargasan amjjilt ch bhgui
loading...
Dirk-n orond Nash bsan bol iluu onoh bsan bh. Nash uuruu ch sain toglodog hamragchdaa ch sain togluuldag hovor toglogch shuu.
loading...
iverson mine top1 0 t orson bol bollo gehdee duncun yagad n1 bdiin shaal t1 uitgartai toglolt vzvvldegsdhee harin kobe bol sain number one hehe gehdee jo ongiroo te ?
loading...
iverson gantsach boltugai bugjtei boloosoi nas ni yavsaar
loading...
nash hna bna aa
loading...