loading...
Сүүлийн 22 жилийн түүхэн дэх хамгийн муу улирлын эхлэлээ хийж байгаа Ливерпуль клуб энэ амралтын өдөр хамгийн том шалгалтандаа орно. Энэ удаагийн тэдний өрсөлдөгч МанЮ бол Сандерлэндтэй харьцуулшгүй баг гэдгийг Бенитез мэдэж байгаа байх. Xарамсалтай нь Хотон шувуунууд багийн ахлагч Стивен Жеррардгүйгээр Чөтгөрүүдийн эсрэг тулах болж байна. Мөн Глен Жонсон цавьны бэртлээ ням гаригаас өмнө эдгээж чадахгүй юм байна. ”Тоглолт болох өдөр зовиур маань гайгүй болох байх л даа. Гэхдээ талбайд гарч чадахгүй байх. Торресийг би тоглолтонд оролцоно гэж найдаж байна. Харин Стивид нэг их найдаад хэрэггүй л болов уу даа” гэж тэрээр ярьжээ. Одоо Ливерпулийн хамаг итгэл найдвар Алберто Аквилани дээр төвлөрч байна. 25 настай Итали эр өнгөрсөн долоо хоногт дебютээ хийнэ гэж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсан. Харин энэ долоо хоногийн дундуур нөөц багийн тоглолтонд оролцсон нь түүнийг талбайд гарна гэдгийг баталсан хэрэг болсон юм. 20 сая фунтээр асар их итгэл найдвар хүлээлгэж ирсэн, дээрээс нь баг нь ийм хүнд нөхцөлд байгаа үед Албертод маш их сэтгэлзүйн дарамт учирч байгаа нь ойлгомжтой гэж английн хэвлэлүүд бичиж байна.Юу ч гэсэн ням гаригийн гайхалтай тулаан дээр түүний юу чаддагийг харцгаая.
loading...




Амжилт хүсье… Чи чаднаа!
loading...