loading...
Yahoo-ын Марк Спирс лигийн 2 конференцийн хүчний байдлын талаар бичиж.
1990-ээд оны эхэнд Детройтын “Муу залуус”, залгуулаад Майкл Жордан, Скотти Пиппений Чикаго Буллз лигт илт давамгай ноёрхож байлаа. Үүнийг дагаад Дорнод бүс лигийн хүчирхэг бүс нь байв. Харин Жорданыг 2 дахиа зодог тайлсны дараа Өрнөдийн багууд лигт хүчирхэг, доминант болж эхэлсэн. Өрнөдөд плей-оффт маш ширүүн өрсөлдөөн гарч байхад Дорнодод хэдэн муу багууд л хоорондоо тоглож, энэ завсраар нь Нетс зэрэг багууд 2 ч удаа шигшээд үлджээ.
1998 оноос хойшхи 11 жилийн 8-д нь Өрнөдийн багууд, өөрөөр хэлбэл Лейкерс, Спэрс 4, 4 удаа түрүүлсэн байна. Дорнодоос 3 баг буюу Детройт, Майами, Бостон аваргалжээ.
Харин сүүлийн 2 жилээс хүчний харьцаанд дахин өөрчлөлт орж, Дорнодын багууд, Дорнод бүс эргээд сэргэж эхэлсэн. Энэ жил бол энэ сэргэлт бүр ч эрчимжих байх.
Өнгөрсөн жил Лейкерс 5 тоглолтонд Орландо Мэжикийг хожин түрүүлсэн. Энэ улирлын аварга болох магадлалтай гол багаар Лейкерс дахин нэрлэгдэж байгаа ч Кливленд, Бостон, Орландо багууд дутахгүй боломжтой хэмээн үнэлэгдэж байгаа. Сүүлийн 3 баг 3-уулаа Дорнодынх.
“Өрнөд бүс Дорнодоос илүү хүчирхэг үү үгүй юу гэдгийг би хэлж мэдэхгүй. Харин би Дорнод бүсийг та нарын бодож байгаа шиг муу биш гэдгийг үргэлж хэлдэг байсан. Одоо бол бүр ч сайн болсон” хэмээн Бостоны дасгалжуулагч Док Риверс хэлжээ.
Мөн Риверсийн хэлж буйгаар өнгөрсөн улирлын лигийн шилдэг 4 багийн 3 нь Дорнодынх байсныг ч хэлж. Кливленд, Бостон, Орландо багууд бүгдээрээ 59-өөс дээш хожил авсан. Кавальерс Шакаар, Бостон Рашид Уоллес, Маркис Даниелсаар, Орландо Винс Картераар хүчээ нэмээд байгаа.
Харин нөгөө талд Лейкерст Эндрью Байнум, Рон Артист нар шинэ хүч болно. Мөн Өрнөдийн топ багуудад тооцогдож байгаа Спэрст Антонио МакДейсс, Ричард Жефферсон, шинэ тоглогч ДеЖуан Блэйр нар нэмэгджээ. Харин Денвер онцын өөрчлөлт хийсэнгүй.
“Тэдгээр 3 баг байгаа тул Дорнод бүс сайн харагдаж байна. Гэхдээ Өрнөд хүчирхэг хэвээрээ” гэж Лейкерсийн Фил Жексон хэлжээ.
Ямар ч тохиолдолд Дорнод бүс жигдэрч, сайжирч байгааг үгүйсгэж болохгүй юм. Бостон, Кавальерс, Мэжикээс гадна энд Атланта, Чикаго, Майами, Филадельфи, Торонто, Детройт болон Вашингтон байгаа. Аль ч баг нь маш сайн тоглох боломжтой. Шарлотт, Индиана, Нью-Йорк, Нью-Жерси болон Милоуки ч гэсэн плей-оффт үлдэхийг хүсэж байгаа биз.
“Сүүлийн 2 жилд Дорнодын ямар ч багийг хожход амархан биш болсон. Торонто өнгөрсөн жил плей-оффт үлдээгүй. Үүн шиг зарим сайн багууд плей-оффын гадна үлдсэн. Бүтэн улирлын турш энэ бүс их хүнд бүс байх болно” гэж Риверс хэлсэн.
Атлантад энэ зун шинээр ирсэн Жамал Кроуфорд бүсийнхээ шилдгүүд болох Орландо, Бостон, Кавальерсийг бүсдээ тасархай биш гэж байна. Өнгөрсөн жилийн плей-оффын 2-р шатанд Кавальерс Хоуксийг гэмтэл бэртлийн асуудалтай байхад нь л илүүрхсэн, одоо бол өөр шүү л гэж.
Жамал хэлэхдээ: “Бид маш сайн. Хоукс өөрсдийн гол цөмөө алдаагүй. Тэгээд намайг болон Жо Смитийг багтаа нэгтгэсэн. Бид багаа дараагийн, дээд түвшинд очиход хэрэгтэй бүгдийг нь өгч чадна” гэв. Энэ мэт өөдрөг үзэл Дорнодод олон бий.
Өрнөдийн Лейкерс, Спэрс, Наггетс, Хорнетс, Жазз, Маверикс, Портлэнд багууд плей-оффт шалгарах нь эргэлзээгүй байх. Үлдсэн ганц эрхийг авах магадлалтай баг нь Финикс. Харин Яо Мингүй Рокитс болон Клипперс үлдсэн эрхийн төлөө тоглох байх. Оклахома, Миннесота, Голден Стэйт, Мемфис, Сакраментод найдвар бага л харагдаж байгаа.
Өнгөрсөн улиралд Дорнодын ердөө 5 баг Өрнөдийн багуудтай тоглохдоо 50-иас дээш хувийн хожил үзүүлсэн. Энэ улиралд энэ хувь өснө гэдэгт Док Риверс итгэж байгаагаа илэрхийлж.
20-иод жилийн өмнөх шиг Дорнодын ноёрхол удахгүй ирж магадгүй л юм.
Ямар ч байсан аваргын төлөө өрсөлдөх гол 4 багийн 3 нь Дорнодынх байна. Харин дараагийн 6 баг нь Өрнөдийнх. Спэрс, Наггетс, Хорнетс, Жазз, Маверикс, Портлэндийн аль нь ч гэсэн Дорнодын Хоукс, Хит, 76, Буллз, Торонтогийн эсрэг тоглоход хожих магадлал нь илүү. Тэгэхээр Дорнод сайжирч байгаа боловч ирэх улиралд Өрнөд – Дорнодын багуудын хоорондын тоглолтын нийт хожлын хувиар мөн л Өрнөд илүүрхэх болов уу.
loading...




1st
loading...
Bodoogui yum bodogduulchixlaa. er n baruun zuun gej yavsanaas umnud umard geed xuvaagdaad shine division gargaad alatsval goyo bxdaa. ZA ZA er n avarga bag 1-s xoish yamar yalgaa bnaa.
loading...
Dornod gogo, Urnud aaagh baba
loading...
Odohondo eastiin baguudin toglolt mini bodloor jinken alaan boldim shig sanagddin gehde hun huni bodol uur
loading...
Сайхан биччээ
loading...
энэ харьцуулалт хэнд хэрэгтэй юм болоо?
loading...
lakers>orlando
denver=celtics(boston arai iluu)
spurs= cavs (ali ni sain yum medqmdaa gehdee hoorondoo toglovol spurs iluu bhaa)
hornets>miami
dallas>atlanta
portland>toronto
yer ni bol west>east
loading...
123456-д чам мэтийн мэдлэггїй гаруудад хэрэгтэй
loading...
Zaaval neg negniih n deer gargah geed bh shaardlaga bhgui, tuhain tsag ued ali conference-d n iluu sain toglogchid tulhuu bna ter l conference n iluu huchirheg bh n oilgomjtoi.
loading...
http://fantasysportsmn.blogspot.com
loading...
bombog booronhii shuu…………..
loading...
манай Хюстоныг ямар доогуур үнэлж байнаа. Өнгөрсөн жил аварга болсон Лейкерс Яао, Т-Мак 2ыг байхгүй байхад нь арай гэж 7 тоглолт гарган байж хожоо биздээ. Одоо лигийн ирээдүйн оддын нэг Ариза манайд байна. 2 рууки нар маань чамгүй сайн руукид орно. Будинжер, Андерсен
loading...
wested bol SAS vs LAL 2l bhdaa, easted bol Atlanta vs orlando l bh gej bodohiin
loading...
Yao,T-mac tai houston baisan bol sas,lal-tai uzeh baisan ene jil ch hetsuu dee. Sas l Lal-iig zogsoohgui bol Lal garah baih. Gehdee bi uhsen lal demjihgui. East jinhene gal asna daa. Cle,Bos, Orlando ene 3-iin 1.Gehde Orlando amjihgui baih aa
loading...
ta nar yuch meddeggui garuud uu.ene ddddd yu we
loading...
Harin tgd Yao, T-Mac 2 bhgui bolhoor l taaruulj tegj togloson bhgui yu?
Bsan bol bas l 7 toglolt garwal ta nar yu geh we? ain
loading...
ЧИ МЭДЭЭ БЭЛТГЭХДЭЭ БАГ БОЛОН ТОГЛОГЧДИЙН НЭРИЙГ АНГЛИАР НЬ БИЧИЖ БАЙГААЧ.
ЧИНИЙ УТГАГҮЙ ГАЛИГЛАСАН ҮГИЙГ ТААХ ГЭЖ ХЭЦҮҮ ЮМ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
Hi all!! Namg zarim n tanij l bgaa bh… ungursun jil LaL-g demjeed bsan
… Ene jil Portlandiig demjie gj bodoj bgoo… Awargalahgui ch gsn Division-ii awarga bolgonoo ntr
…. Ene dajgui goy bichsen bnaa…
Ene jil LAL gardgaaraa l garah bh zamd n SAS saad bolood amjchihgu l bol… EAST alaan bolohguiee CLE garah bh yun Boston Orlando ted nar chin odoo nuluu uzuulehgui bh gj bodjiiin(My bodol shuu)… Ter houston-ii fand helehed Tmac Yao 2 bsan bol 4-0 eer hojigdoh bsan bh zao.. Yao Ming-tei togloltondoo gants ch hojooguig medej bgaa bizde… Tmac Tmac bish Tmeke bolson shuudee Oki sorry
loading...
Dornod sain bnaa. Yagaad alaan boloh esehed ingej sonin taamaglal devshuulsen bna aa. Urnud iluu bgaa. Zugeer l dornottoi haristuulahahguigeer iluu.
loading...
minii bodloor omnod sain shdee
kobe? sain toglogchiig l urgelj hov jib dagaj bdag yum malnuudaa
loading...