Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм » Паралимпийн 20 жилийн ой

GD Star Rating
loading...

Паралимп гэж юу байдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй байсан цаг саяхан. Харин 2008 оны Бээжингийн олимпийн паралимпийн байт харвааны анхны аварга төрөн гарснаас хойш паралимпийн тухай харьцангуй мэдээ мэдээлэл, ойлголттой болж чадсан билээ. 2008 оны паралимпийн байт харвааны анхны олимпийн аварга, Сиднейн олимпийн хөнгөн атлетикийн аварга зэрэг олон сайхан аваргууд төрүүлэн гаргасан бахдам амжилт арвинтай Монголын паралимпийн дасгалжуулагч, тамирчид ОУ-ын паралимпийн хороо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд эр зориг, тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгасан спорт хэмээх аугаа их үйлд амь амьдрал, бие сэтгэлээ зориулж ирсэн энэ урт хугацаанд олон сайхан амжилт, эх орны бахархал болж чадсан тамирчид төрөн гарсан түүхт он жилүүд болж өнгөрлөө. Үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэсвэр хатуужилтай, өмнөө тавьсан зорилготой, тууштай тэмцэж, эрүүл хүнтэй адилхан амжилт гаргаж чаддагийг харуулсан олон сайхан баримт байгаа. Иймээс Монголын паралимпийн холбооныхон энэ тал дээр илүү хичээл зүтгэл, зорилттойгоор цаашид ажиллахаа хэлж байлаа. Энэхүү ойн арга хэмжээнд паралимпийн үе үеийн ахмадууд, дасгалжуулагч, тамирчид, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Монголын паралимпийн хороо нь пара волейболын холбоо, байт харваа сонирхогч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, пара буудлага спортын холбоо зэрэг олон спортын трөлөөр холбоод байгуулан энэ чиглэлээр бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж ОУ-ын болон гадад дотоодын тэмцээн уралдаанд амжиллтай оролцсоор ирсэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: