Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Атлетико Мадрид дасгалжуулагчаа халлаа

GD Star Rating
loading...

328343_11_previewЛа Лигийн Атлетико Мадрид клуб дасгалжуулагч Абел Ресиногоо ажлаас нь халснаа зарлалаа. Аваргуудын лигт Атлетико Челсид 0:4-өөр хожигдсоны дараа клубын удирдлага Ресиног халахаар шийдсэн байна.

Стэмфорд Брижэд хожигдсоноор А. Мадрид Аваргуудын лигийн D хэсэгт 3 тоглолтын дараа ердөө ганц оноотой үлдэж, шөвгийн 16-д шалгахар боломж нь үлэмж багассан. Аваргуудын лигээс гадна дотоотын лигтээ ч тун муу тоглож, 7 тоглолтын дараа ердөө ганц хожил аваад байгаа юм.

Ресино нь Атлетикод 2-р сард Хавьер Агиррег орлон ирж, өнгөрсөн улирлын сүүлд багаа муугүй удирдаж байв. Ла лигийн сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь хожиж, 4-р байр эзлэн Аваргуудын лиг авч байсан.

Харин энэ улиралд Барселона, Осасунад бут ниргүүлж, талбай дээрээ Расинг, Алмериа болон Апоэльтэй тэнцсэн зэрэг базаахгүй тоглолтуудыг үзүүлж, хөгжөөн дэмжигчдээ гонсойлгож байлаа.

Ла Лигийн 9 удаагийн аваргууд одоогоор лигтээ 15-д бичигдэж, хаалгандаа хамгийн их буюу 17 гоол алджээ.

Атлетикогийн шинэ дасгалжуулагчид экс Рома Лучиано Спаллетти, Хетафег удирдаж байсан Михаэль Лаудруп нарын нэр яригдаж байна. Гэхдээ Спаллетти үүнийг үгүйсгэсэн.

Мөн одоогийн Малльоркагийн дасгалжуулагч Г. Манзано хуучин багтаа дахин ирэхээс татгалзахгүй гэнэ.

Одоо Атлетико Мадрид Реал Малльоркатай тоглоно.

update:

Ресиног халаад удалгүй түүнийг орлох хүнийг А. Мадрид зарлалаа. Валенси болон Бенфикаг удирдаж байсан К. Санчес Флорес нийслэлийн багийн дасгалжуулагч болж байгаа юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Ganaa says:

    Ene zuv bhuu. Huuchin bureldehuun n ungursun ulirlaasaa barag uurchlugduugui uldsen barag gantshan top klub n baij utgaa aldsan togloltuud hiygeed bh n sonin bsan shuu. Aguerodoo l haramsaj bn. Yamar zeregleliyn dovtlogch bilee dee

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    heeh ene met ym bas ih bolnoo liver ene toirogt manud bas l hojigdvol Rafa ch bas hetsudeh bhda

    GD Star Rating
    loading...
  3. liverpool says:

    liverpoll hojigdloo geed rafa halagdahgui.uchir ni liverpoold towoos dowtolgoonii pass hayah hunhui bga.aquiliani bertleesee irsen bolohoor liverpool butsaad top zeregleld orood rafa halagdahgui bh gej bodoj bna. gehdee zovhon minii bodloor shuu

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    ee chadahgui bgaa nohduudiig halah heregtei

    GD Star Rating
    loading...
  5. barca fan says:

    Ливерпуль дасгалжуулагч Рафа Бенитезтэйгээ урт хугацааны гэрээ байгуулаад удаагүй ч МЮ-д хожигдвол тэр халагдаж магадгүй л байх.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: