loading...
Портлэнд Трэйл Блазерс баг довтлогч ЛаМаркус Олдрижийнхоо гэрээг 5 жилээр сунгалаа. Гэхдээ үүнийг албан ёсоор танилцуулаагүй байгаа нь Портлэнд багийнхан Ванкуверт улирлын өмнөх тоглолтоо Финикстэй хийж байгаатай холбоотой. Орон нутгийн цагаар Баасан гаригт гэрээ байгуулсан тухай хэвлэлийн бага хурлыг хийх гэнэ.
Олдриж 2006 оны драфтын номер 2-оор сонгогдож (номер 1 нь А. Барньяни), улмаар Чикагогоос Портлэндэд солилцоогоор ирж байлаа.
Өнгөрсөн улиралд Олдриж дунджаар 18.1 оноо, 7.5 самбаараас авалт дунджилжээ. Кареерийнх нь дундаж нь 15.4 оноо, 6.8 самбараас авалт бөгөөд нийт 157 тоглолтонд гараанд гарчээ.
“Гэрээ сунгагдсан явдалд би маш их баяртай байна. Одоо шинэ улирал эхлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж Олдриж хэлж.
Олдриж болон Рой нар залуу Портлэндийн өсөж буй амжилтын гол тулгуур нь. Блазерс өнгөрсөн улиралд 54 тоглолтонд хожиж, 2003 оноос хойш анх удаа плей-оффт үлдэн, эхний шатанд Рокитст хожигдсон. Энэ улиралд Блазерсийн амжилт бүр ч өсөх байх. Грег Оден гэмтэл бэртэлгүй бүтэн улирал тогловол конференцийнхээ аваргын төлөө өрсөлдөх хэмжээний баг ч болж магадгүй.
Блазерс Олдрижийн гэрээг 10 сарын 31-нээс өмнө цэгцлэх хэрэгтэй байсан. Эс чадвал Олдриж ирэх зун давуу эрхтэй чөлөөт агент болох байв.
Блазерсийн хувьд энэ долоо хоног завгүй өнгөрч байна. Олдрижийн гэрээг сунгаснаас гадна довтлогч Име Удока, төвийн тоглогч Жаррон Коллинз нарыг багаасаа хасаж, ирэх долоо хоногт эхлэх шинэ улиралд ерөнхийдөө бэлэн болоод байна.
Удока нь лигт 5 улирал тоглосон тоглогч бол Коллинз нь 8 улирал тогложээ. Шинэ улиралд багууд 15 тоглогчтой байх ёстой тул эдгээр тоглогчид Портлэндийн бүрэлдэхүүнд багтсангүй.
loading...




http://hi5.com/friend/processBrowseSearch.do?searchText=mb15omb
loading...
za za 1 iimerhuu
loading...
Go Portland Go!!! hehe nadtai adil Portlandiig demjij bgaa hun bnuu?? all
… Odoonoos ehleed Portlandiig yas demjnee.. Ungursun jil harj yawdag bsaaan ntr… Nadtai neeree muriitseh hun bnuu POR hol yawnaa gedegt
loading...
Blazers ch ene jil erchleh bhoo. saihan shijgenesen zaluuchuudaar duuren bag shu. GL
loading...
poo gechii
loading...
bi ene bagiig 1996 onoos hoish demjij bna.2003 ond tun azguigeer playoff-s hasagdaj baisan. goy bag shvv.demjineeeeeeeeee ene jil zobhon avargiin toloo l uzeerei
loading...
namaig naizaa bolgochih tehuu, bi nba sonirhdog ym l daa daanch yarih hun oldku bna . hetsuu bna ACS_STAT@yahoo.com shuu
loading...