loading...
Улаанбаатар хотноо энэ сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд зохиох “Чингис хаан-2009” дэлхийн цомын тэмцээний нэмэлт зардлын асуудлыг Засгийн газар хэлэлцээд тогтоол гаргалаа.
Ази тивд анх удаа зохион байгуулагдах гэж буй уг тэмцээнд оролцохоор 20 гаруй орны баг тамирчид мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Тэмцээнийг зохион байгуулахтай холбоотой спортын хэрэгсэл, материалын зардал, баг тамирчид, дасгалжуулагчдын байр, хоол, тэмцээний үеийн хувцас, цом, медаль, өргөмжлөл, мэдээлэл сурталчилгаа зэрэгт 180 сая төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай болсон. Энэ хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар боллоо.
loading...



