Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Макс Мослиг залгамжлагч тодорлоо

GD Star Rating
loading...

53658

FIA-гийн ерөнхийлөгчийн сонгуульд  хуучин Феррари багийн дарга   Жан Тодт болон  Раллигийн дэлхийн аварга  Ари Ватанен нар өрсөлдөж   Жан Тодт ялснаар Макс Мослигийн залгамжлагчаар тодров. Өнөөдөр Парис хотын нэгэн зочид буудалд болсон  сонгуульд 221  оролцогч гишүүдийн 135 саналыг Жан Тодт авч,  Ари Ватанений төлөө 49 гишүүн саналаа өгчээ. 12 санал хүчингүйд тооцогдон,   73,4 хувиар Жан Тодт  FIA-гийн шинэ ерөнхийлөгч боллоо.

Тухайн үедээ   “Napoleon” хэмээн нэрлэгдэж байсан  Жан Тодт нь Михаэль Шумахер болон Росс Брауны хамтаар “Scuderia”- гийн  мөрөөдлийн багийг  бий болгосон билээ. Тодтийн удирдлаган доор  Феррари баг 13 дэлхийн аварга цол,  98 Гран приг ялж байлаа. Мөн  Шумахер таван удаа дарааллан дэлхийн аварга болж байсан түүхтэй. Франц эр маань “Scuderia”- гийн  спорт машиний үйлдвэрийн ерөнхий захирлаар  мөн Лука де Монтецемолагийн баруун гар болон  дэвшин ажиллаж байлаа.

GD Star Rating
loading...
Макс Мослиг залгамжлагч тодорлоо, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: