loading...
Сүүлийн жилүүдэд ихэд хүчирхэгжсэн Оросын Премьер лигийн шинэ улирал хавар, 3-р сард эхэлдэг. Орос оронд хүйтэн сэрүүний улирал урт үргэлжилдэг, өвлийн цаг агаар хөлбөмбөг тоглоход тохиромжтой биш тул хавар, зун, намрыг дамнан лигээ зохион байгуулдаг.
Энэ жилийн лиг эхлэхийн өмнө Рубиний Казаниас аваргын титмийг дэлхийд нэр алдраа түгээсэн ямар дасгалжуулагчийн баг булааж авах вэ гэсэн асуулт тавигдаж байсан. Тухайлбал Голландын шигшээгийн босс асан Дик Адвокат Зенитийг, Бразилын агуу хөлбөмбөгчин Зико Валерий Газзаевийг орлон ЦСКА-г, Михаель Лаудруп Спартакийг удирдаж байв. Эдгээр 3 баг бол бүрэлдэхүүний хувьд дотооддоо толгой цохихоор сайн багууд.
Гэвч 10-р сар гэхэд эдгээр 3-аас хэн нь ч үлдсэнгүй, бүгд халагджээ. Адвокат Зениттэй хамт Европт дажгүй амжилт үзүүлсэн нэгэн боловч энэ жил дотооддоо бүтэлгүй байсан тул 8-р сард халагдав. Хэд хэд дараалан хожигдсон ЦСКА Зиког халж, Реалыг дасгалжуулж байсан Хуанде Рамосоор орлуулсан.
Харин аль 4 сард Москвагийн Спартак баг Лаудрупыг хуучин энэ багт тоглож явсан, Оросын алдарт хөлбөмбөгчин Валерий Карпинаар сольсон явдал нь нэлээн үр дүнгээ өгөөд байна.
Карпин гараагаа Спартакаас эхэлж, Европт буюу Испаний Ла Лигт маш сайн тоглож явсан нэгэн. Сельта Виго, Валенси, Реал Сосьедадийн үндсэн бүрэлдэхүүнд тоглож, Сосьедадтай хамт Ла Лигт түрүүлэх тун дөхөж байв.
Карпин 2005 онд 36 настайдаа хөлбөмбөгчний замналаа өндөрлөж, Испанид хувийн бизнесст хүч сорих болсон.
Өнгөрсөн жилээс Спартакийн удирдах албанд очиж, улмаар багийнхаа муу амжилтаас шалтгаалан 4 сард ерөнхий дасгалжуулагч нь болжээ..
Спартак бол Зөвлөлт улс задарсны дараах 10 жилд Оросын хамгийн шилдэг баг байлаа. Харин шинэ зуун гарснаас хойш амжилт нь уруудаж, 2001 оноос хойш нэг ч удаа улсынхаа аварга болоогүй явна.
Энэ жилийн лигийн эхэнд ч тааруу амжилт үзүүлж байсан тул Орост эргэн ирээд удаагүй Карпин томоохон аз сорьж, Спартакийг өөрөө дасгалжуулах болсон. Тэрээр “Энэ клубтэй холбоотой миний ирээдүй яг энэ шугаман дээр байна. Хэрэв би дасгалжуулагчийн ажлыг муу хийвэл дахин энд дээшээ залагдахгүй” гэж байжээ.
Гэхдээ энэхүү аз туршилт дажгүй үр дүн өгөөд байна. Улирал дуусахад 5 тойрог үлдээд буй энэ үед Спартак Рубинээс 1 оноо дутуу, дэд байранд бичигдэж байгаа юм.
Рубины хувьд 2 фронтод зэрэг тулалдаж байгаа тул хүч тамирдах талтай. Тэд Аваргуудын лигт Барсаг талбай дээр нь хожиж шуугиан тарихын зэрэгцээ хэсгээсээ гарах боломжтой болоод байгаа. Тиймээс Аваргуудын лигийн тоглолтондоо ихээхэн анхаарал тавих нь гарцаагүй. Үүнийг нь Спартак ашиглан, лигтээ түрүүлэх боломж байна.
Үүнээс гадна Спартак өөрийн стилийн тоглолтоо дахин үзүүлж эхлээд байгаа. Хэзээнээс л Спартакийн нэрийн хуудас нь богино дамжуулалтууд байсан. Сүүлийн жилүүдэд уг стилээ алдаад байсан ч Карпин богино дамжуулалтууд бүхий тоглолтын хэв маягаа сэргээжээ.
Карпин өөрийн найз, хамтрагч А. Мостовойг урьсан ч бардам зант Мостовой татгалзсан байна. “Би Спартакт хайртай ч тэнд одоо миний хэрэг байхгүй. Би Карпин дасгалжуулагчтай Спартакаас ямар ч дэвшил, сайжралт олж харахгүй байна” гэж байсан гэнэ.
Спартак гол тоглогчдын нэг Владимир Быстровоо өрсөлдөгч Зенитэд 2 сарын өмнө алдсан ч тоглолт нь муудаагүй.
Хэрэв Карпиний баг Рубинийг гүйцэж чадахгүй бол Туркмен – Орос Курбан Бердяев тэргүүтэй Казаньчууд 2 жил дараалан лигтээ түрүүлэх нь. Спартакаас гадна Зенитэд бас боломж бий. Анатолий Давыдов дасгалжуулагчтай тэд одоогоор Рубинээс 4 онооны дутуу байгаа.
Үүнээс харахад гадаадын, өндөр цалинтай, олонд танигдсан дасгалжуулагч гэхээрээ л багаа аварга болгодоггүйг Оросууд одоо ухаарч байгаа биз ээ.
Оросын ПЛ-ийн явц:
|
баг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
| 1. Рубин | 25 | 15 | 5 | 5 | 51-19 | 50 |
| 2. Спартак(М) | 25 | 15 | 4 | 6 | 49-25 | 49 |
| 3. Зенит | 25 | 13 | 7 | 5 | 42-23 | 46 |
| 4. ЦСКА | 25 | 13 | 4 | 8 | 40-23 | 43 |
| 5. Москва | 25 | 11 | 8 | 6 | 31-20 | 41 |
| 6. Локомотив | 25 | 11 | 8 | 6 | 32-26 | 41 |
| 7. Сатурн | 25 | 10 | 5 | 10 | 30-35 | 35 |
| 8. Динамо | 25 | 10 | 4 | 11 | 24-31 | 34 |
| 9. Терек | 25 | 9 | 6 | 10 | 31-38 | 33 |
| 10. Томь | 25 | 8 | 7 | 10 | 22-33 | 31 |
| 11. Ростов | 25 | 7 | 10 | 8 | 23-27 | 31 |
| 12. Кр.Советов | 25 | 8 | 6 | 11 | 25-31 | 30 |
| 13. Амкар | 25 | 7 | 6 | 12 | 24-35 | 27 |
| 14. Спартак(Нч) | 25 | 5 | 10 | 10 | 22-25 | 25 |
| 15. Кубань | 25 | 5 | 8 | 12 | 18-40 | 23 |
| 16. Химки | 25 | 2 | 4 | 19 | 18-52 | 10 |
Мэргэн буучид
| Веллитон (Спартак(М)) | 17 (1) |
| Алехандро Домингес (Рубин) | 14 (8) |
| Александр Бухаров (Рубин) | 13 |
| Шамиль Лахиялов (Терек) | 10 (2) |
| Александр Кержаков (Динамо) | 10 (3) |
| Владимир Быстров (Зенит) | 9 |
| Ян Коллер (Кр.Советов) | 8 |
| Милош Красич (ЦСКА) | 8 |
| Дмитрий Кириченко (Сатурн) | 8 (1) |
| Мартин Кушев (Амкар) | 8 (2) |
| Алекс (Спартак(М)) | 8 (3) |
loading...




Go go Spartak!
ird er xarsangui shuu!
C.L-d oroltsoxiin tuluu!
loading...
spartak ch ireh jil c.l.-d togoloh n ch togoloh bhaa!!! gehdee avraga bitgii boloosoi tataruudiin od suuliin 2 jil ortson bgaa !!! rubin tuuhendee iim ondor amjilt uzuulj bgaagui yum bilee!!!! gehdee orosiin top baguud gol gol togologchidoo aldsanaas hoish neg l unjgar bolson . jisheelbel cska vagner love, y.jirkov..jo . zenit arshavin , timoshuk, spartak pavlychinkogoo … aldsanaas hoish cska zenit 2 bol undsendee avragiin toloo orsoldoonoos hasagdsan
loading...
end nba-g buh draft-n tuuh bna shuuu!!!http://www.nbadraft.net/nba_draft_history/index.html
loading...
yan koller garch 8 gol bolj bna shuu ene velliton zaluuhan ireeduitei gar bna shuu
loading...
Rubin fc Ahin avarga bolhod gaihah zuil ugui
loading...
Îðîñûí áàãóóä ÊÕË, ñàãñ âîëåéáîë ä õ¿÷ õºðºí㺺 çîðèóëààä áàñ õ¿÷ íü òàðàìäààä ¿çýã÷èä íü õóâààãäààä áàéõ þìàà. óóë íü õºë áºìáºã òîãëîæ ñóðààä áàéãàà ººð áîëîîä áàéãàà øäý. Óäàõã¿é Çåíèò ìààíü åâðîïîä áàéõã¿é öýíãýëäýõòýé áîëíî. òýð ¿åä Ãàçïðîì Çåíèòýä ñàéí äàñãàëæóóëàã÷ òàìèð÷äûã ìºí㺺ð çîäîîä àâààä èðýõ áàéõîî.
loading...
Spartak, Rubin 2 hesgiin suuliin 4 togloltoo tun hundhen togloltuud hiine. Rubin CL geed orosiin league-ee tur orhiod baih hoorond 5 biluu 6 onoonii ard bsan Spartak sain ashiglaj oirtson shu. guitsehed hetsuu l dee.
loading...
sportiin onlain site yum bj volleyballiin talaar medeelel tehnik ntr oruulaahda yadiin ii bj onlai site ajiluulj ntr boliocheeee
loading...