loading...
Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг лигийн тэмцээн Орхон аймагт өнгөрөгч бямба гарагт эхэллээ. Энэ удаагийн тэмцээн 14 дэх жилдээ явагдаж байгаа юм. Эхний хэсгийн тоглолтын салхийг “Уурхайчин”, “Эрчим”-ийн эрэгтэй багууд хагалсан бол дараа нь “Харх”, Иргэний нисэхийн ерөнхий газрын багууд тоглосон юм. 2 дахь ээлжинд тоглосон багууд нь өнгөрсөн жилийн лигийн аваргын төлөө өрсөлдөж байсан туршлагатай тамирчдаас бүрдсэн байна. Харин эмэгтэйчүүдийн тэмцээнд Солонгос дасгалжуулагчтай “Энагура” хэмээх “Амин бүрд”, өнгөрсөн жилийн лигийн аваргын мөнгөн медальт “Эрчим” багийн тоглолтоор эхэлсэн. Тэмцээний зохион байгуулагчдаас авсан эх сурвалжийн мэдээллээр “Эрчим”-ийн туршлагатай баг тамирчид саяхан ОУ-ын тэмцээнээс мөнгөн медаль хүртээд томоохон амжилт үзүүлээд ирсэн залуу тамирчдаас бүрдсэн “Амин бүрд” багийнхнаас нэлээд халгаж байгаа сурагтай. Дашрамд дуулгахад энэ удаагийн лигийн тэмцээн 1-3 тойрогоор явагдах юм. Эхний хэсгийнтоглолт ийнхүү Эрдэнэт хотоос дээрхий 4 багийн тоглолтоор эхэлж дараагийн 2 тойрогийн тоглолт нь УБ хотноо явагдана. 2 дахь тойрогийн тоглолт ирэх сарын 2-8-ны өдрүүдэд шигшээ тоглолт 9-11-ний хооронд болох юм.
loading...




volleybolliin shinechlegdsen durmiin talar medeelel tavij ugch tusalna uu
loading...