loading...
Тулааны шилдэг тамирчдын холбооноос энэ сарын 30-нд нэгэн сонирхолтой тулааны тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээнд тулааны олон төрлөөс тамирчид сонгон оролцуулах болсноороо урьд өмнө зохиогдож байсан тэмцээнүүдээс ихээхэн онцлогтой. Тэмцээний жин тус бүрт болон 3-8 жинд нийт 24 тамирчин оролцох юм. Тус тэмцээний кикбоксын 51-кг-ийн жинд Шандас клубын тамирчин Ууганбаяр, Бүгэнжюкү-гийн тамирчин Пүрэвцэнд нар хүч сорино. Харин 60 кг-д Шандас клубын тамирчин Пүрэв, Монгол нударгын тамирчин Үүрийнцолмон, Эв найрамдлын хүч клубын Болдсайхан, Хилчин спорт хорооны Ганзориг, Хамгаалалтын албаны Түвшин, Хаянгарваа клубын тамирчин Одбаяр, 70 кг-д Шандасын Галсандорж, Ширэн бээлий клубын Ганзориг, хамгаалалтын албаны Энхсүлд, Шонхор цагдаагийн клубын Октябрь нар өрсөлдөх юм байна. Мөн хүүхэд залуучуудын өргөнөөр хичээллэдэг Киокүшинкай карате халз тулаанд Максын тамирчин Чойжил, Монхангайн тамирчин Цогтбаяр нар тулалдах юм. Тэмцээний хамгийн сонирхолтой төрөл нь хүнд жингийн тамирчдын өрсөлдөөн байдаг. Энэ удаа 90 кг-ийн чөлөөт тулаанд Үүзэн талын тамирчин Өнөржаргал, Сүлд клубын тамирчин Энх-Очир нар өрсөлдөнө. Мөн энэ удаагийн тэмцээний үзэгчдийг байлдан дагуулах сонирхолтой хэсэг нь 65 кг-ийн жингийн шилдэг тулаанчдын тоглолт юм. Энэ тоглолтонд Командагийн тамирчин гантөмөр, Гео мандалын тамирчин Ганбаатар, Монголын үндэсний бие хамгаалах урлагийн Балдангомбо болон Чинзориг, Хаянгарваа клубын Онолбек, Шандас клубын Батгэрэл, Монгол газрын Буянбат, Ирвэс клубын Отгонбаатар нарын шилдгийн шилдэг 8 тамирчин тойрогоор халз тулалдах юм байна.
loading...




karatechid karategaa khegjyylj chadakhgyi baij yun kick boxe ve
loading...