Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ширээний тенис » МШТХ-ны 50 жилийн ой

GD Star Rating
loading...

МШТХ үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойтойгоо золгож байгаа билээ. Ойн арга хэмжээний хүрээнд олон хотын нээлттэй анхдугаар тэмцээнийг зохион явуулсан. Мөн энэхүү арга хэмжээний хамгийн хүндтэй хаалтын ажиллагаа өнгөрөгч ням гарагт болж өнгөрлөө. Энэ арга хэмжээнд Монголын ширээний теннисний үе үеийн шилдэг тамирчид, ахмадууд, зүтгэлтнүүдийн хүлээн авалт болсон байна. Тус хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дөрвөн тамирчинд ОУХМ цол тэмдгийг гардуулан өгсөн баярт үйл явдал болсон. Эдүгээ МШТ-ний шигшээ багийг дасгалжуулж байгаа Галбадрах болон Энхтөр нарт гардуулан өгсөн бол мөн сүүлийн хэдэн жил дотоодод болсон тэмцээн уралдаанд үргэлж шилдэг нь байж түрүү авч жил дараалан улсын аваргаар тодорсон Алтантулга, Батхишиг нар ширээний теннисний анхны ОУХМ боллоо. Түүнчлэн “Butterfly” фирм МШТХ-той хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэ хамтын ажиллагааны гэрээний эхлэл болгон шигшээ багийн тамирчдад хувцас, хэрэглэл гардуулан өгчээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. mondoo says:

    Bayar hurgei

    GD Star Rating
    loading...
  2. g says:

    goy ymaa bich bas udahgui iiml boloh bh daa odooo dunguj 1 jil l hichellej bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: