loading...
ПЛ-ийн 10-р тойргийн Ливерпуль – Манчестер Юнайтедийн тоглолтын талаарх яриа тасрахгүй л байна. Энд та бүхэнд эдгээр багуудтай холбоотой тоо баримтаас хүргэе.
1 – Майкл Оуэн хуучин баг Ливерпулийнхээ эсрэг Манчестер Юнайтедийн бүрэлдэхүүнээс анхны тоглолтоо хийлээ.
2 – Манчестер Юнайтед ПЛ-т сүүлийн 11 сард айлын талбайд 2 дахь удаагаа л 1-ээс олон гоол хаалгандаа алджээ.
2 – Фернандо Торрес Ливерпульд ирснээсээ хойш МЮ-ийн эсрэг ПЛ-т 2 дахь гоолоо л хийсэн гэнэ.
3 – Ливерпуль Манчестер Юнайтедийг 3 дараалан хожлоо.
3 – Ливерпуль, Челси, Бёрнли гэсэн 3 баг одоогоор ПЛ-д нэг ч тоглолтонд тэнцээгүй явна.
3 – Неманья Видич Ливерпултэй хийсэн сүүлийн 3 тоглолтонд дараалан улаан хуудас авчээ.
5 – Ливерпуль 5 тоглолтноос анхны хожлоо авлаа. Ингэснээр сүүлийн 56 жил дэх хамгийн муу буюу 5 дараалан хожигдох аюулаас зайлсхийлээ.
5 – Манчестер Юнайтед ПЛ-ийн топ багууд болох Ливерпуль, Челси, Арсеналын эсрэг хийсэн сүүлийн 5 зочлон тоглолтноос нэг ч хожил аваагүй байна.
11 – Манчестер Юнайтед сүүлийн 11 тоглолтноос анхны хожигдлоо хүлээжээ.
14 – Манчестер Юнайтед Энфилдэд зочилсон лигийн сүүлийн 14 тоглолтынхоо 3-т нь л гоол хийж чадаагүй байна.
18 – Хэдий хожигдсон ч Манчестер Юнайтед ПЛ-д Ливерпулийг хамгийн их буюу 18 хожсон баг хэвээр үлдэж байна. Мөн МЮ Ливерпулээс ПЛ-т нийт 61 оноо авчээ.
68 – Манчестер Юнайтед түүхэндээ 68 удаа Ливерпулыг хожсон бол Ливерпуль 60 удаа хожоод байна.
100 – Хагас хамгаалагч Майкл Кэррик Манчестер Юнайтедийн төлөө 100 дахь тоглолтондоо оролцсон бол хамгаалагч П. Евра, довтлогч Димитар Бербатов нар ПЛ-т 100 дахь удаагаа гараанд гарчээ.
114 / 200 – Рафаель Бенитез Ливерпулыг удирдсан лигийн 200 дахь тоглолтондоо 114 дэх хожлоо авлаа. Харин Алекс Фергюсон МЮ-г удирдсан эхний 200 тоглолтынхоо 87-д нь л хожиж байжээ.
200 – Ливерпуль лигтээ Манчестер Юнайтедийн хаалганд нийт 200 гоол хийгээд байна.
loading...




saihan medee bna altan jaal gool hiij chadaagui ni haramsaltai uul ni ch 100%-n 11 bsan daa
loading...
uu neeree ingehed altan jaal gdg-g torres gej oilgovoo oweniig helsen yum shuu 90-d onii suul 2000-d onii eheeer sport-d 2 altan jaal bj bilee(owen bas oscar de la hoya)
loading...
nisdeg_melkhii ter altan jaal chini gool hiisen shd ee
loading...
nisdeg_melkhii andaa 11 bish 16-iyn shugamiyn gadaa sh te zugeer ulaan huudas uguh bsan gedeg tuhay l yarigdaj bgaan sh te.
loading...
Энэ тойрогт Арсенал тэнцсэн нь жоохон тиймэрхүү юм боллоо. Гэхдээ тэд Европд айлын хаалгыг хамгийн олон гоолоор бөмбөгддөг хэвээрээ л байна. Нийт 9 тоглолтонд 29 гоол. нэг тоглолтонд 3,22 гоол гэсэн үг. Тэдэнд дөхөж очих хамгийн боломжтой баг бол мэдээж Барса. Гэхдээ тэд нэг тоглолтонд дунджаар 2,875 гоол оруулжээ.
loading...
tiimee uchigdur van der sar uneheer sain bsan shuu. van bgagu bol gool aldah blaa shuu. esreegeree liverpooliin hamgaalalt sain bsan. giggs sain togloogui damjuulaltar hangah yostoi scholes giggs valencia ajilaa hiigeegui shuu. er ni l muu togolloo doo. odoo talbai deeree l hojih heregtei shuu
loading...
shan toglolt bolsoon owen.i unagaasan gazar ulaan uguh l bsan lda ghdee yahav ungursun ym. arsenal lag surtei ehelj bsnaa tentsee hayasan
loading...
goyo goyo holbombog iim l bolohoor bi hairtai uzeh durtai yum shuu deee kk
loading...