loading...
Энэ жилийн драфтын номер 1 Блэйк Гриффин 6 долоо хоног буюу сар хагас орчим хугацаанд гэмтлийн улмаас тоглохгүй болсныг Клипперс баг мэдэгдлээ. Гриффин улирлын өмнөх тоглолтуудад дунджаар 13.7 оноо, 8.1 самбараас авалт дунджаар хийж байв. Клипперс улирлын эхний тоглолтоо маргааш өглөө Лейкерстэй хийх бөгөөд эхний 6 долоо хоногт нийт 20 тоглолт хийх юм байна. Саяны гэмтэл нь өвдөгнийх бөгөөд тэрээр зун мөрөө бас гэмтээж байжээ.
—————————————————————————————————————————
Вашингтон Визардсын довтлогч Энтуан Жеймисон мөрөндөө гэмтэл аваад байсан. Тэрээр улирлын эхний 8-13 тоглолтыг өнжих болжээ. 2 удаа Бүх оддын тоглолтонд оролцож байсан Жеймисон 10 сарын 14-нд Кавальерстэй тоглоход гэмтэл авснаас хойш нэг ч тоглолтонд оролцоогүй. Визардсийн хувьд гол тоглогчид сүүлийн 3 улирал дараалан гэмтэж, олон тоглолт өнжиж байгаа. Өнгөрсөн улиралд Аренас, Хейвүүд нар бараг бүтэн улирал, Стивенсон улирлын талыг өнжиж, Визардс 19-63 амжилт үзүүлсэн.
—————————————————————————————————————————
Сакраменто Кингзийн тоглогч асан Бобби Жексон НБА-г орхиж байна. Лигт 12 жил тоглосон хамгаалагч Кингзэд 6 улирал тогложээ. 2002-2003 оны шилдэг 6 дахь тоглогчоор шалгарч байв.
—————————————————————————————————————————-
Майами Хит баг Тим Хардуэйгийн 10 дугаарыг улирлын эхний тоглолтынхоо үеэр мөнхлөх болжээ. Тэд орон нутгийн цагаар Лхагва гаригийн үдэш Нью-Йорк Никстэй эхний тоглолтоо хийнэ. Хит өмнө нь зөвхөн ганц дугаар буюу Моурнингийн 33 дугаарыг дархалж байв.
loading...




heat urid ni Jordan ahiin 23 dugaariig munhulj bsan sanagdahiin.heatiin talbaid suuliin udaa ochij toglohod ni dugaariig ni munhulj bna geed l zuragtaar garch bsan daa bi anduuraad bna uu
loading...
ene draft 1 uud maani neg l bartsadtai bnaaa. Griffiniig uul ni ih harj bsan yumsan. za ter ch yaahav uliral ehelleee saihan bna shuu
loading...
Game happens here..
loading...
jordan-giun dugaariig heat yu gj monholhovdee bodj baij bichlde
loading...
Shal t1 yum dandaa bertel bertel zailaasai.Lakers vs Nuggets iin preseason togloltiig endees tataj avaarai http://www.bball4.co.cc Citinet tei humuus shuud tatna
loading...
MJ23 iig heat munhultsiishde hugshuun. medej bj bichij bai. medehgu bol chimeegu suuj bai.
loading...
Юу гэж Миами Жордангийн дугаарыг мөнхлөхөв дээ?
loading...
namaig naizaa bolgochih tehuu, bi nba sonirhdog ym l daa daanch yarih hun oldku bna . hetsuu bna ACS_STAT@yahoo.com shuu
loading...