loading...

Спортын мастер Б.Уламбаяраар ахлуулсан чөлөөт бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 62 дугаар сургуулийн баг тамирчид бас нэгэн медальтай иржээ. Тэд энэ удаа Буриад улсын “Энхэ талы” дүүрэгт энэ сарын 22-24-нд болсон “Орос-Монголын найрамдал” уулзалт өсвөр үеийн тэмцээнд оролцоод иржээ. Тус сургуулийн сурагч Б.Бадрахбаяр 42 кг-ын жинд хүрэл медаль хүртэж гурван тамирчин нь шагналт байрт шалгарсан байна.
Уланбаяр, Амгаа , Батболд 3 нь багш бол 62-р сургууль дээр чөлөөт бөхийн өсвөр үеийн баг тамирчидыг бэлтгэж буй эрч хүчтэй залуус юм. Дашрамд дурьдахад дээрх гурван залуу Алдар сторт хороон дээр ОУХМ Ц.Хосбаяр, МУГТ Ц.Цогтбаяр хоёрийн доор бэлтгэл сургуулилтаа хийдэг шавь нар нь байсан юм. Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр 2 тамирчин байхдаа тив, дэлхий, олон улсын тэмцээнд амжилт гаргаж монгол улсынхаа нэрийг гаргаж явсан бол, харин одоо шавь нар нь бас тив, дэлхий, олон улсын тэмцээнд амжилт гаргаж, шавь нарынх нь шавь нь ч одоо амжилтийг нь залгуулж явна.
Б.Уламбаяр багшийн дэвжээнийхэн үүний өмнө Улаан-Үд хотод болсон тэмцээнээс есөн медальтай ирсэн аж. Тус дэвжээнийхэн ирэх сарын 9-10-нд Якутад болох тэмцээнд оролцохоор ирэх сарын 6-ны өдөр явах юм байна.
loading...




bolj bolj sn bshde
loading...