loading...
Английн ПЛ-ийн шинэ улирал эхлээд аль хэдийнээ 10 тойргийг ардаа үдсэн байна. Энэ хугацаанд статистик хөтөлдөг компаниуд сонирхолтой үзүүлэлтүүдийг гаргаж ирж байна. Мэргэн буучдыг тэргүүл байгаа Фернандо Торрес хаалга руу хийсэн 3 цохилтынхоо нэгийг гоол болгож байгаа гэсэн судалгаа гарчээ. Челси Лондон багийн довтлогч Дидье Дрогба хаалга хуу хамгийн их цохилт хийсэн тоглогч болоод байна. Тэрээр хаалга руу 47 удаа бөмбөгдсөн бол тус багийн цэвэрлэгч Майкл Эссьен хамгийн их дамжуулалт буюу 666 дамжуулалт өгөөд байна. Харин Челси багууд дундаасаа хаалга руу хийсэн цохилтоороо тэргүүлжээ. Хамгаалалтанд Уиган Атлетик багийн Хендри Томас хамгийн сайн байна. Тэрээр 58 удаа такл хийсэн бол Ман Ситигийн Шон Райт Филлипс дараад хуурах хөдөлгөөнийг хамгийн их хийжээ. Хэдийгээр нас нь нилээд явсан ч Райн Гиггз хөндөлөн дамжуулалтыг 89 удаа хийж энэ үзүүлэлтийг тэргүүлсэн байна. Сандерленд багийн довтлогч Даррен Бент 16 удаа отон тоглолтонд орж яаруу довтлогч гэдгээ харууллаа. Харин ПЛ-ийн хамгийн бүдүүлэг тоглогчоор Болтоны Кевин Девис шалгарлаа. Тэрээр 35 удаа алдаа хийсэн бол багууд дундаас Хал Сити 157 алдаа хийснээрээ толгой цохиж байна. Хаалгач нарын дунд явуулсан статистикийг харж байхад Бернли багийн хаалгач Брайн Йенсен 43 хаалт хийж 68 хувьтай тэргүүлж байгаа бол Халл Ситигийн Боаз Майхилл 66 хувьтай араас нь нэхэж байна. Шилдэг 3-т Вэст Хэм багийн хаалгач Роберт Грийн жагсаж байна. Тэрээр 38 хаалт амжилттай хийжээ. Бөмбөгруу гулгаж орох үзүүлэлтээр Хендри Томас тэргүүлж байна. Тэрээр 58 удаа эсрэг багийн тоглогчийн хөлд суун 84 хувийн амжилттай бөмбөгийг тасалж байсан байна. Удаах байранд Ливерпүүлийн Лукас Лейва шалгарлаа. Тэрээр 46 удаа унаж 70 хувийн амжилт гаргалаа. Нийт дамжуулалтаар тэргүүлж байгаа Майкл Эссьены 89 хувь нь эзэндээ очсон бол удаах байранд Ливерпүүлийн Хавьер Машерано орж байна. Аргентины шигшээн ахлагч 606 дамжуулалт өгөхөд 87 хувь нь эзэндээ очжээ. Мэргэн буучдын жагсаалтыг 9 гоолтой тэргүүлж байгаа Фернандо Торрес бараг л хаалга руу цохисон 3 цохилтынхоо нэгийг хийж байгаа үзүүлэлт гарлаа. Харин түүний ард Сандерлендын Даррен Бент бичигдэж байна. Тэрээр 31 хувьтай довтолж байгаа ч эсрэг багийн хаалганд хийсэн гоолоор Торресоос нэгээр дутуу байгаа. Харин Челсигийн мэргэн бууч Дидье Дрогба 8 гоол хийхдээ 17 хувьтай байсан байна. Хамгийн сүүлийн үзүүлэлт гэвэл гоолын дамжуулалт. Энэ үзүүлэлийг тэргүүлж байгаа Арсеналын Ческ Фабрегасын дамжуулсан бөмбөг 9 удаа хаалганд орж байсан бол 2-4 р байранд Дидье Дрогба, Райн Гиггз, Френк Лампард, Робин Ван Перси нар ижил үзүүлэлттэй жагсаж байна.
loading...



