Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Шилдэг теннисчид Дохад

GD Star Rating
loading...

0,,12910~7525083,00Катарын нийслэл Доха хотноо  ирэх сарын 1-ныг хүртэл үргэлжлэх  Sony Ericsson Championships тэмцээн эхэллээ. WTA-гээс зохион  байгуулдаг энэхүү тэмцээн нь хос болон ганцаарчилсан төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд ганцаарчилсан төрөл нь 39 дэх жилдээ хос төрөл нь 34 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээний дүрэм ёсоор тамирчдыг чансааны эрэмбээр нь цагаан, хүрэн гэсэн хоёр хэсэгт хуваадаг юм. Цагаан хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Динара Сафина, Данийн Каролин Возняк, Беларусын Азаренко, Сербийн Янкович нар багтсан бол ”Хүрэн” бүсэд эгч дүү Уйльямсууд, оросын Елена Дементьева, Светлана Кузнецова нар багтжээ. Хэсэг тус бүрээс сайн үзүүлэлттэй хоёр теннисчин хагас шигшээд шалгарч нөгөө хэсгийн тамирчидтай тоглох журмаар  Sony Ericsson Championship-ийн аварга тодрох юм байна.

Өчигдөр тэмцээний эхний тоглолтууд явагдаж Серена Уйльямс, Светлана Кузнецоваг хоёр сетэд 7 : 6 7 -5-аар ширүүн тулааны эцэст буулган авчээ. Эхний сетэд Светлана тайк брикт Уйльямсийг сөхрүүлэх тун дөхсөн ч Америк бүсгүй алдаа гаргасангүй. Харин 2 дахь сетэд Уйльямсийн хүчтэй цохилтууд өрсөлдөгчид нь ямар ч боломж олгоогүй юм.

Энэ хооронд аваргаа хамгаалж байгаа эгч Уйльямс, Елена Дементьевад 3–6, 7–6(6), 6–2 гэсэн харьцаагаар ялагдал хүлээжээ. 2 цаг 41 минут сунжирсан энэ тоглолтын дараа Елена ”Венусыг хамгийн сүүлд хожсоноос хойш их урт хугацаа өнгөрчээ. Дахин ялсандаа баяртай байна. Оноо болгоны төлөө би хамаг хүчээрээ тэмцсэн.Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн тоглолт боллоо” гэжээ.

0,,12910~7524930,00Цагаан хэсэгт Беларусын залуу теннисчин Азаренко, Сербийн Елена Янковичийг 6-2 6-3.-аар ялж анхны шуугианы тарилаа. Серби бүсгүй тоглолтын турш 33 удаа алдаа гаргаж өрсөлдөгчдөө том тус болсон юм. Энэ талаараа Елена ”Би өөрөө өөртөө ялагдлаа. Түүнд ялах бүх боломжыг би өөрөө бүрдүүлсэн” гэж ярьжээ. Өнөөдөр тэмцээний ээлжит тоглолтууд үргэлжлэнэ.

Цагаан хэсэг

# Нэр Флаг России Динара Сафина Флаг Дании Каролина Возняцки Флаг Белоруссии Виктория Азаренко Флаг Сербии Елена Янкович T/T Сет Гейм Оноо
1 Флаг России Динара Сафина 0–0 0–0 0–0
4 Флаг Дании Каролина Возняцки 0–0 0–0 0–0
6 Флаг Белоруссии Виктория Азаренко 6–2, 6–3 1–0 2–0 12–5 1
8 Флаг Сербии Елена Янкович 2–6, 3–6 0–1 0–2 5–12 2

Хүрэн хэсэг

# Нэр Флаг США Серена Уильямс Флаг России Светлана Кузнецова Флаг России Елена Дементьева Флаг США Венус Уильямс T/T Сет Гейм Оноо
2 Флаг США Серена Уильямс 7-66, 7-5 1-0 2-0 14-11 1
3 Флаг России Светлана Кузнецова 6-76, 5-7 0-1 0-2 11-14 4
5 Флаг России Елена Дементьева 3-6, 7-66, 6-2 1-0 2-1 16-14 2
7 Флаг США Венус Уильямс 6-3, 6-76, 2-6 0-1 1-2 14-16 3
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: