Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Ливерпуль, Тоглогчид, Түүх, баримт » El Jefecito

GD Star Rating
loading...
Javier_Mascherano_445005aӨнөө цагийн хөлбөмбөгт хамгаалах чиглэлийн хагасууд багт асар том үүрэг хариуцлага хүлээдэг болжээ. Тэдний үүрэг хариуцлага хөлбөмбөг хөгжиж дэвжихийн хэрээр улам хүнд, улам хариуцлага өндөр чадвар шаардсан болж байна. Тэд бол нэр нь тоглолтын онооны самбар дээр , хэвлэл мэдээллийн эхний хуудсан дээр том гарчигтайгаар эсвэл дэлгүүрт хамгийн их борлогддог өмсгөлүүд дээр тэр болгон байх нь тун ховор. Тэгсэн ч заримдаа тэд онооны самбар дээр, сонин хэвлэлийн эхний хуудсанд, мянга мянгаар зарагддаг өмсгөлүүд дээр нэр нь байдаг тэдгээр тоглогчдоос илүүгээр багийн хамаг хүндийг үүрэх нь бий. Байх ёстой чадварууд нь 120 минут тасралтгүй гүйж харайх эрч хүч, цэвэрхэн алдаа мадаггүй такл, эсрэг багийн гол хүн болох найруулагч ( ПМ ) буюу заримдаа номер 10 хэмээн дуудагддаг тэдгээр тоглогчдыг бөмбөгтэй нь элдэн хөөж айлын довтолгоог эвдлэн бусниулаад эргээд сөрөг довтолгоог гайхалтайгаар эхлүүлэх зэрэг юм.
ESPN- ий Ази дахь төвийн нэвтрүүлэгч, хөлбөмбөг тайлбарлагч Shebby SIngh-ээс нэгэн хүн Клод Макалеле, Рой Кин, Патрик Виейра нарын хэн нь хамгийн шилдэг бэ гэж асуухад өнөөдөх нь энгийнээр
-Миний хувьд одоо цагт тоглож байгаа хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас гэвэл нэг Аргентин тоглогч байдаг. Тэр түрэмгий, эрч хүчтэй, дайчин .. Түүний нэрийг Хавьер Машерано гэдэг гэж хариулсан гэнэ.
Бурхнаас заяасан агуу Марадонагийн эх орныхон, цэнхэр цагаан өмсгөлтөнгүүдийн нутгийнхан түүнийг El Jefecito буюу Бяцхан удирдагч хэмээн авгайлна. 170 см өндөртэй 68 кило биетэй энэ шавилхан залуу бол миний хувьд өнөө цагт байрлал дээрээ дэлхийд 1 номер. Цэвэрхэн такл, хожлын төлөөх зүтгэл, элдэв амбицгүй үүргээ 120% биелүүлдэг чанар дээр нь хэнээс ч үл эмээх сэтгэл зэрэг нь түүнийг Копууд болон Цагаан цэнхэр өмсгөлтнүүдийн хайрлаж хүндлэж явдаг нэгэн болгосон юм.
Анх түүнийг Германд болсон Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний үед Цагаан цэнхэр өмсгөнтөнгүүдийн төлөө тоглож байхад нь олж харж билээ. Үхлийн зоонд орсон Цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийн тоглолт болгон дээр гараанд гарч тоглож байсан түүнийг тэр үед 22 настай гэдгийг мөн дэлхийн хамгийн хүчирхэг шигшээнүүдийн нэгт тоглож байгааг нь хараад гайхан мөн их үнэлж байснаа одоо болтол санадаг. Ялангуяа Германтай хийсэн тоглолт бол түүний ДАШТ -р шигшээдээ тоглосон магадгүй хамгийн шилдэг тоглолт нь байсан байх. Германы дунд шугамын Бастиан Швейнштэйгер, Михайл Баллак, Фрингс нартай тулсан тулаан болгондоо ихэнхид нь ялалт байгуулж тэдний төмөр мэт эмх цэгцтэй тоглолтыг бужигнуулж тоглолтын хүнд хэцүү 120 минутын хамгийн хэцүүг гүйцэтгэж байсныг сайн санаж байна. Пеналтиар хожигдчихоод газар сууж буй түүний дотор юу бодогдож байсныг тааж цөхөөд байх зүйл үнэндээ байхгүй байсан.
Зa ингээд би гэдэг хүн чинь нэгэн шинэ хүндлэн биширдэг тоглогчтой боллоо.
Тэр ДАШТ би хөлбөмбөг гэдгийг гоол хийдэг довтлогчид, тоглолт найруулдаг ПМ-үүд, Хаалгаа манадаг хаалгачид том том сүпер одуудаар л төсөөлдөг байж. Гэвч “El Jefecito”-гын тоглолтыг үзсэнээр хөлбөмбөгийн өчүүхэн мэдлэгт минь дахин нэг юм нэмэгдэж бишрэн хүндлэдэг тоглогчын маань тоо нэгээр нэмэгдсэн юм. Ингээд түүний талаар чадан ядан хэдэн зүйл олж мэдсэн нь тэрээр Шигшээтэйгээ хамт Афины Олимпоос алт хүртэж, 2004 онд болсон Копа Америка тэмцээнд Финалд өст дайсан мөнхийн хөрш Бразилд торгуулийн цохилтоор хожигдож байжээ. Түүний шигшээтэйгээ хамт тоглосон томоохон тэмцээн болгон дээр ихэвчлэн өнөөх өст дайсан Бразилчууд цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийг ялж байсан байх юм.. Хэдийгээр тэд хожигдсон ч Бяцхан удирдагчийг шигшээн андууд нь бүхэл тэмцээний турш хамгийн сайн тоглосон тоглогчоор нэгэн дуугаар нэрлэсэн байна. Мөн тэрээр Аргентины алдарт баг “River Plate” багтайгаа хамт 2003-2004 оны Аргентины улсын аваргаар тодорч байж. 2005-2006 онд тэрээр хөрш орон Бразилын баг Corinthians -т
очсон ч улиралын ихэнхид гэмтэл бэртэлийн улмаас нээх их гараанд гарч чадаагүй байна. Баг нь харин тэр жилдээ улсынхаа аваргаар тодорч Маше маань нэгэн алтан медал цуглуулгандаа нэмжээ. ДАШТ -р хэр тоглосон талаар үзсэн хүмүүс бүгд мэдэж байгаа байлгүй. Лав ДАШТ-н дараагаар түүнийг сонирхсон баг нилээдгүй байсан. Гэсэн ч тэрээр нутаг нэгтэн Карлос Тевезтэйгээ хамтдаа Будант Албионы багийг сонгосон нь олон хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргах шалтгаан болсон байхаа. Тэр тусмаа Лигийн шилдэгүүд болох Челси, Ман Ю, Арсенал, Ливерпүүл зэргийг биш Лондонгийн даруухан дундаж Вест Хамыг сонгожээ. Би энэ мэдээнд баярлах мөн гуних эсэхээ үнэндээ тэр үед мэдээгүй. Хамгийн гол нь миний харж явдаг Аргентин тоглогч Англид ирж би тоглолтыг нь нээх төвөггүйхэн шиг үзэж чадна гэж л бодогдсон байх.. Гэхдээ юунаас ч илүү намайг гайхшруулсан зүйл гэвэл тэрээр Зүүн Лондонд ихэвчлэн сэлгээнд л суудаг тоглогч болж хувирлаа. Тэр үед Вест Хамын менежер Алан Курбишлэй чухам яагаад энэ авьяас бэлэг дүүрэн залууг гараанд гаргахын оронд түүний талд ч хүрэхгүй тоглогчдыг гаргаж энэ гайхалтай залуугын карьерыг эвдэж байгааг би ойлгоогүй. Өөрийн дурсамждаа Бяцхан удирдагч маань тэр үеийг ийнхүү бичсэн байна
: Намайг гараанд гарж тоглуулахгүй гэдгийг би мэдэж байсан ч гэсэн бэлтгэлийн талбай дээр өглөө болгон очиж яг л тоглох гэж байгаа юм шиг бэлтгэл хийдэг байсан маань надад үнэхээр хэцүү байсан:

p1_mascherano_0201Аргентины дасгалжуулагч байсан Алфио Басил ( Коко гэдэг нэрээр олонд танил болсон )
-Бурхан минь тэр бушуухан Вест Хамаас яваасай. Миний хүслээр болдог бол Италийн Сери Б-д тоглож буй Ювентус түүнд яг тохироно хэмээсэн юм. Учир нь Маше Итали удамтай байсан , мөн Итали паспорт давхар эзэмшдэг байсан билээ.. Гэхдээ хувь заяа түүнийг гаргуунд нь хаячихаагүй. Түүний авьяас чадварыг яг өөрийнх нь хэмжээнд үнэлэх нэг хүн түүн дээр хүрч ирэн өөрийн удирдаж буй багтай тоглох санал тавьлаа.. Тэр бол Рафаел Бенитез байлаа… 2007 оны хоёрдугаар сард урт удаан хугацааны гэрээ хэлэлцээр хоёр клубын хооронд явагдаж байсныг би бас л тун сайн эргэн санана. Түүнийг Рафа сонирхсон тэр Мерсейсайдруу ирж магадгүй гэсэн мэдээг би уншиад эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Энэ олон сонингын бас нэг худлаа солиорол, Наймааны цонхоор л давс хужир нь огцом дээшилдэг шар сонингуудын бас нэгэн зүггүйтэл гэж бодсон ч ингээд Будант Албионоос дэмждэг багт маань миний хүндлэж явдаг тэр шавилхан Аргентин залуу хүрээд ирвэл ч гэж бодож байснаа нуух юун. Тэр үед Барнслийд амьдарж байсан болохоор хаа нэгтээ ажилгүй өдөрөө Номын санд орж нетэд суун Спорт Цонхыг үзэж мөн сонин сэтгүүл нэг хэсэг шагайсан даа…
1 сарын сүүлчээр нэг л өдөр босоод Ливерпүүл fc вебрүү ороход мань эрийн шилжилтийг ФИФА нааштай шийдэж тэр манайх болжээ… Түүнийг Ливерпүүлд харахыг хүсдэг байснаа би нуухгүй. Түүний авьяас чадварыг жинxэнэ утгаар нь үнэлж цэгнэдэг хүмүүс ихэнхи нь түүнийг өөрийн багтаа багтаахыг хүсдэг байсан байх.. Гэхдээ би хүсдэг байсан ч Рафаг түүнд санаа тавьж багтаа нэгтгэхийг хүснэ гэдэгт огтохн ч итгэдэггүй мөн төсөөлдөггүй байсан.. Рафа зөв шийдэл гаргасан гэж одоог болтол хувьдаа боддог юм..

2 сарын 10 нд тэрээр 20 дугаарыг багийн зүгээс авч 20 гэхэд албан ёсоор манайх болсон нь зарлагдлаа. 24-нд болсон Шеффелд Юнайтедын эсрэг хийсэн тоглолтыг нь үзнэ гэж бодоод үзэж чадаагүй ч гэсэн дараа өдрийн сонингийн нүүрнээс El Jefecito-г тун сайн тоглосон талаар мэдээлэл олж уншaад хэрэндээ л их урамшиж билээ. Ахлагч , Босс хоёр маань түүнийг гайхалтай байсан хэмээн магтжээ.. Мөн Шаби маань ч гэсэн түүнийг гайхалтай нэгэн хэмээн магтсаныг хэлэхгүй өнгөрвөл алдас болох буйзаа..
-Тэрээр ийм залуу гэхэд үнэхээр насандаа баймгүй ухаалаг тоглолт үзүүлдэг. Тэрээр хөлбөмбөгийн талбай дээр үнэхээр тайван өөртөө итгэлтэй байж тоглолтын явцыг бахадмаар уншиж чаддаг.
Яг тэр үед Ливерпүүл төвдөө Момо Сисокко, Шаби Алонсо , Стивен Жеррард зэрэг чадварлаг тоглогчид байсан нь Бяцхан Удирдагчид үнэхээр өөрийн байрлалаа эзлэхэд тун ярвигтай байсан нь дамжиггүй. Ялангуяа ImageХамгаалах чиглэлийн хагас дээр Валенсигаас Ливерпүүлд 2005 онд ирсэн Момо Сисокко хэмээх асар чадварлаг тоглогч байлаа. Сисокког мэргэжилтэнгүүд ихэвчлэн Патрик Виератай зүйрлүүлэн хэлдэг байсан юм.. Гэвч шавилхан Аргентин залуу маань өрсөлдөөнөөс огтхон ч эмээсэнгүй. Рафагын өөрт нь итгэж гараанд гаргасан тоглолт болгон дээр өөрийгөө 120% дайчлан тоглож тоглолт болгоны дараагаар Копууд болон багийн нөхдөөсөө сайшаал магтаал харамгүй сонсож байлаа.. Тиймдээ ч тэрээр Сисоккогын байрлал дээр Афинд болох Аваргуудын Лигийн финал дээр нэр дуудагдан тоглох болов..Гуравхан сарын дотор түүний амьдрал асар хурдан өөрчлөгдсөн юм. Тэрээр гурван сарын өмнө Вест Хамд гараанд гарж тоглох талаар төсөөлж ч чаддаггүй байсан бол гурван сарын дараагаар Аваргуудын Лигийн финалд Ливерпүүлийн Хотон Шувууны дүрстэй гал улаан хувцас өмсөөд АС Миланы эсрэг тоглох гээд зогсож байна гэж үнэндээ толгойд нь орж ирээгүй байх.. Энэ бүхэнг тэр өөрийн цуцашгүй хөдөлмөр мөн авьяас чадвараар бий болгосоноос ямар нэгэн ид шид бурханы аврал ( Рафагын ч юмуу ) энэ тэр бол үнэхээр байгаагүй юм. Рафа түүнд мэдэээж санал тавьсан нь азтай хэрэг ч гэсэн Маше тэр үед өөрийгөө аль хэдийн дэлхийд таниулаад амжсан байсан юм. Тэр жилийн Аваргуудын Лигийг дурсахад үнэндээ бүхнээс илүү ганцхан нэр л дурсагддаг. Тэр бол мэдээж Гайхамшигт Кака… Тэрээр яг л зогсоогдошгүй ид ирэн дээрээ галзуурч байсан. Тоглолт болгон дээр Кака гоолдох эсвэл дамжуулалт өгдөг байлаа.. Тэр жил Кака Миланыг финалд хүргэсэн гэхэд болно. Харин нөгөө талд Рафагын удирдлага доор ороод нэг удаа Аваргуудын Лигийг хүртсэн уран гоё тоглолт үзүүлдэггүй ч эмх зэгцтэй хэв шинжит Англи маягаар тоглодог Ливерпүүл дахин тэдэнтээ яг тэр агуу шатан дээр дахин нэг тулахаар зогсож байлаа.. Эхний хагасд Ливерпүүлийн дунд шугам АС Миланы дунд шугамыг ажилгүй шахуу болгож байв.. Шаби Алонсо, Хавьиер Машерано хоёр эсрэг багийн Кларенс Сийдорф, нөгөө гайхамшигт Кака хоёрыг дунд шугамд харьцангуйгаар илүүрхэж чадсан юм. Ялангуяа El Jefecito гайхамшигт Какаг бараг энгийн л нэг тоглогчын хэмжээнд хүртэл дээрлэхэж бөмбөг авангуут нь салалгүй дагаж бөмбөгийг нь булаан довтолгоог нь хорьж, дамжуулалтыг нь тасалж үүргээ 150 % биелүүлж байсан.
Image

Зальт үнэг Инзагигийн гарт ойн бөмбөг орох хүртэл хоёр баг ижил төвшинд тоглолтыг өрнүүлж байсан гэхэд болно.. Харин эхний бөмбөгийг алдсаны дараагаар Рафа тактикын алдаа гаргаж Какаг энэ үдэш өөрийнхөө хармаанд хийчихсэн байсан Тоглогчын Мангасыг маань суулгаад горзгор Петр Краучыг талбайд гаргалаа. Гэтэл Машег сууснаас хойш Какаг хорих хүн байсангүй. Тэрээр талбайн голд хуучин дүрдээ хувилан аюултай дамжуулалтаар довтолгоог хангаж эхлэв. Тун удалгүй түүний ухаалаг дамжуулалтаар Инзаги гоолдсон нь Рафагын тактикын алдааг шууд тэр дор нь илрүүлэн гаргасан гэхэд болно. Ливерпүүл хэдийгээр нэг гоол хийсэн ч энэ нь 2 жилийн өмнөх шиг агуу эргэн ирэлт дахин болно гэсэн үг хараахан биш байлаа.. Тоглолтын дараагаар багийн албан ёсны сайт дээр Хавьер Алесандро Машерано 74 % хувийн саналаар энэ тоглолтын баатар эр болжээ. Тэр зөв газраа зөв цагт ирсэн гэдгээ баталсан юм.
Тэр жил нь болсон 2007 оны Копа Де Америкад өст дайсан Бразилын шигшээтэй нахиад л финалд үлдээд нухуулсан ч түүнийг тэр тэмцээний хамгийн шилдэг Аргентин тоглогчоор шигшээ дэх андууд нь нэгэн дуугаар тодоруулав. Ингээд тэрээр Хотон шувуудын төвийн шугамд бэртэл гэмтэлгүй үедээ ямар ч асуудалгүйгээр зогсох байраа баттай эзлэн авсан юм. 2008 оны 3 сарын 15 нд Лигийн тоглолт болох Рийдинг багтай хийсэн тоглолтон дээр 25 ярдаас цөм цохиж гоолдсон нь түүний Хотон шувууны төлөөх хийсэн анхны гоол байлаа.. Тэрээр өнгөрсөн жил болсон Бээжингийн Олимпод Цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийн эгнээнд багтан 4 жилийн өмнө авч байсан Олимпын аваргаа хамгаалах тулаанд дуудагдсан юм. Аргентины шигшээ гайхалтай тоглож Олимпын аварга авсан нь түүнтэй бас салшгүй холбоотой. Тэрээр ийнхүү Олимпын аваргыг хоёр удаа авсан тоглогч гэдгээр түүхэнд тэмдэглэн үлдэх боллоо.. Түүний өмнө бас нэгэн Аргентин тоглогч л хоёр Олимпоос хөлбөмбөгийн төрөлд алт авч байжээ.. Өнгөрсөн улирал тэрээр төвийн шугамд Шабитай хамт гаран олон олон сэтгэлд үлдэхээр тоглолтуудыг Хотон Шувуудын төлөө хийж байлаа.. Зарим тун чухал тоглолтуудыг тэрээр өнжсөн нь одоо ингээд эргээд бодоход үнэхээр харамсалтай..Тэрээ том тоглолт болгон дээр бидний итгэлийг алдалгүй тоглож эсрэг багийнхаа тоглогчидын хар дарсан зүүд , хавирганд наалдсан хатиг болж байдаг нь тун гайхалтай.
Мөн тэр Ливерпүүлийн төлөө тоглож буй анхны Аргентин тоглогч болсон билээ..Копууд түүнд зориулан дуу хүлтэр дуулдаг юм.

Jave Mascherano, you control the midfield solo
You’ll never walk alone, playing with Alonso…
Jave Mascherano, you make difference for us!
we’ll never surrender to the blue shite across the park
You are the boss, the number one
You’ll bring number 19 back to us
The scousers win and the manchester run !!!
If we win it at anfield then its because
He’s gauranteed to love this and good bouncing material.

Ривер Плэйтын фенүүд одоог хүртэл El Jefecito-д хайртай байдаг тул тэд Ливерпүүлийн улаан жерсиг өмсөн түүний талаар бас Испани хэлдээр дуулдаг ажээ..

Ay che bostero, mira que distinto somo!
ustedes van con la yuta, nosotro aguantamo solo…
ay che bostero, que diferencia que hay!
aca no hay banderas negras y la Hinchada no se va…
vos sos vigilante esa es la verda!!!
venis custodiado al Monumental!!!…
los pibes de River a La Boca van!!!
todos caminando!!! sin la federal!!!…

Мөн богинохон бас нэг хувилбар нь энд байна.
Javier Mascherano,
Runs so fast and he never goes slow,
He’ll slide in and crack you like some eggs,
So just watch out cos he’s comin to break your legs!

Аргентины ард түмэн улсынхаа шигшээн дасгалжуулагчаар Бурханаас зөвхөн ганцхан заяагдсан Диего Марадонаг томилсон нь гайхалтай зүйл байлаа. Гэхдээ бас тэрхүү Марадона нь Манай төвийн ноён нуруу болсон Тоглогчын Мангасыг маань үндэсний шигшээн ахлагчаар нэрлэсэн нь санаандгүй гэж хэлж болохоор зүйл байсан.
Марадона хэлэхдээ
- Би Хавьерыг үндэсний шигшээн ахлагчаар тавихыг хүсч байгаа. Учир нь тэрээр миний бодлоор бол Аргентины шигшээн хувцасыг бүх л талаараа өмсөхөд зориулагдсан хүн. Тэр үүний төлөө юуг ч золиослож чадна, тэр үүний төлөө эцсийн хөлсөө дуустал тэмцэж чадна, тэрээр яг л профешнал байж чадна, мөн багийн аднуудтайгаа хамгийн ойр байж чадна. Би түүнийг үүнд ятган итгүүлнэ. Тэр миний ахлагч байх болно.
Үнэхээр Маше эхлээд даруу загнан татгалзсан боловч Мара түүнд Цагаан Цэнхэр өмсгөлийн үнэ цэнийг нэг л хэлэхэд хангалттай байсан нь Маше тун удалгүй саналыг зөвшөөрөн Аргентины үндэсний шигшээг ахлаж талбайд гарах болсоноос нь мэдэгдэнэ. Түүнийг хүмүүс олон хүмүүстэй адилтган жишдэг. Угаас хөлбөмбөгт ямар нэгэн авьяастай хүүхэд доороос түрэн гарч ирвэл түүнийг өнгөрсөн үеийн агуу нэгнүүдтэй зүйрлэн үздэг. Хавьиерыг Редондогын залгамжлагч гэж үзэх хүмүүс олон байдаг. Миний хувьд тэрээр яг өөрийн гэсэн нэг давташгүй хэв хэмжээг агуулсан тоглогч.
Түүний бас нэгэн дурдууштай зан чанар гэвэл тэрээр бидний төлөө 35,000 £ гэсэн цалингаар тоглож байхдаа нэг ч удаа цалингаа нэмэгдүүлнэ явна барина гэж гомдоллож байгаагүй, тэр өөрийн багт үзүүлдэг үнэ цэнээ мэддэг , тэр Хотон Шувуудын төлөө тоглож байгаагаараа бахархаж чаддаг. Энэ зун Барса түүнд санал тавьж унтах нойр уух ундаа идэх хоол энэ тэрийг маань нэг хэсэг л мартагнуултал санааг минь зовоосон. Гэхдээ Рафа түүнийг хаашаа ч явуулахгүй гэдгээ мэдэгдсэнээр энэ яриа нэг эцэс болж сэтгэл амарсан л даа.
Мөн дээр нь цалинг нь ч 3 дахин нэмсэн.
Зиак ингээд энэхүү бэсрэг нийтлэлээ Хавьиер Алесандро Машераногын Ливерпүүлд ирээд 3 сар гаран болсоны дараагаар өгсөн ярилцлагын хамгийн таалагддаг хэсгээрээ төгсгөе!!
“Хэрвээ би Ливерпүүлд л тоглохгүй гэвэл Англид байхыг хүсэхгүй. Тэдний эсрэг тоглоно гэдэг үнэхээр төсөөлөхөд боломжгүй зүйл юм, учир нь би Ливерпүүлийг асар их хүндэтгэдэг. Би англид үлдэхийг хүсч байна, Гэхдээ зөвхөн Ливерпүүлд л хөлбөмбөг тоглоно.

“Энэ Клуб надад үнэхээр гайхалтай боломж олгосон түүнд би асар их баярлаж явдаг. Тийм ч учираас Европын өөр ямар ч том баг миний бодолд орж ирэх боломж байхгүй.”

El Jefecito олон жил Хотон шувуудын төлөө тоглож Копууд биднээ баясгаж яваарай! Чи бол манай багийн хөдөлгөж боломгүй салшгүй нэг хэсэг.. Цагаан цэнхэр судалтай хувцасыг улсынхаа өмнөөс өмсөж хамаг байдгаа зориулдаг шигээ чи Ливерпүүлийн улаан хувцасыг өмсөж бүхнээ зориулдагт чинь чамд талархаад барашгүй..

Бичсэн : Бамбууш

GD Star Rating
loading...
El Jefecito, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. crubby manu bugdii ni .... says:

    sain sain . togloch dundaa liverpoold sain tusladag shuu , ene ercheeree uraghsaa. ghdee manug hojson bolohoor bitii uragshil. kkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  2. SAk guard says:

    mashe bol aguu

    GD Star Rating
    loading...
  3. enkh says:

    Tiimee gaihaltai orchin tsagiin hul bumbumgt bol taslah chiglel hagas hamgaalagchiin bairlal yah argagui classic position , , , bidnii heldgeer bol tseverlegchiin bairlal yum daa, , , yah argagui unuu tsagiin shildeg buhnii tseverlegch Xavier Mascherano gedegtei sanal niilnee, , , bi hurtel tuuniig shutdegiin huvid barag l tuunii gaihamshigt takl bumbug taslalt ntr-g ni bnga youtube-s uzdeg , , , minii hairtai bag boloh Liverpool-d irj togloj bgaad ni tuund mash ih talarhaj bn , , , tereer Liverpool-d bidnii ahlagch Steven Gerrard-tai hosloj tuviin shugamiig gaihaltai burduulj bn , , , Argentina-n shigsheedee bol Mascherano Inter-n aldart hamgaalah chigleliin hagas hamgaalagch Esteban Cambiasso-toi niilvel daraa jiliin World Cup-n huvid dund hesegtee Argentina tolgoi tsohinoo , , , ene 2-n hoslol yah argagui CLASSIC, , , manai Liverpool uragshaa , , , YOU’LL NEVER WALK ALONE, , , STEVEN GERRARD IS OUR CAPTAIN , , , XAVIER MASCHERANO IS OUR BELIEF , , , FERNANDO TORRES IS OUR SUPER STRIKER , , , GO GO LIVERPOOL , , ,

    GD Star Rating
    loading...
  4. lilo says:

    Dump Mush….

    GD Star Rating
    loading...
  5. FC Liverpool says:

    enkh – d

    Minii hugshin yostoi ynen heljee.

    Bambuush ch gesen yostoi nudend nulims huruultal saihan bichjee. Yneheer Mascerano gui FC Liverpool iig tusulsun chin sonin setgegdel turj bh chin…

    GD Star Rating
    loading...
  6. crusader says:

    Дэлхийн шилдэг цэвэрлэгч гэвэл арай л ахадна. Яахав дэлхий топ 5 цэвэрлэгчийн нэг байж болох юм.

    GD Star Rating
    loading...
  7. dana says:

    танай энэ бяцхан удирдагч чинь Өөр баг сонирхоод байгаа юм байна лээ. Ямар ч байсан хотон шувуунуудыг гэх хүсэл энэ тэр алга ..
    Барса руу ч юуу

    GD Star Rating
    loading...
  8. М says:

    САЙХАН БИЧЖЭЭ. САЙН Л ДАА. ТҮРГЭН УУРТАЙ, ТЭРНЭЭСЭЭ БОЛООД УЛААН АВААД ХӨӨГДӨӨД БАЙВАЛ LIVERPOOL-Д ТУС БОЛОХООСОО ИЛҮҮ УС БОЛНО ДОО. ДЭЛХИЙН ШИЛДЭГ ГЭВЭЛ АРАЙ АХАДНА. ЭНЭ НЭРИЙГ ЗҮҮХ ГАРУУД БИЙ.

    GD Star Rating
    loading...
  9. Ganaa says:

    Bishirehgui baihiyn argagui toglogch nar gej baidag tedniy hamgiyn terguun egneend ene hun baidag gedegtey bol margahguie. Live shutdeggui ch Mashe bol bishirdeg shuu.

    GD Star Rating
    loading...
  10. Alia says:

    uul ni gaigui baisan yum suuliin uyed ih aldaa gargadag bolood bga,deer ni ih oshigldog bolson ni muudaj bgagin shinjdee ireh jil hurtel ingeed bh yum bol sdag zarna gej bna le Rafa

    GD Star Rating
    loading...
  11. sanaa says:

    yamaar goe nairuulagtai yamar goe bichiglel ve. bas sain orchuuljee sportiin tsonh ta nart bayralaaa

    GD Star Rating
    loading...
  12. Bazar says:

    Gaixaltai niitlel bn
    We are not English we are SCOUSE!!!!

    GD Star Rating
    loading...
  13. RossoNerri says:

    2007 ond mascherona tiim sain togloj baisaniig ni sanahgui baina. Esregeer Sissoko aimaar baisan sh dee. Barcag Sissoko l multalsan sh dee. Daanch gemtel avtsan. 2006 2007 ond Rino Gattuso mundag bailaa. Italy avarga Milan CL-d turuulsen ni tuuntei salshgui holbootoi. Odoo Mascherona NO1 gej arai bolohgui ee. Tuunees sain garuud zunduu baina.

    GD Star Rating
    loading...
  14. gunnerz_14 says:

    хөөе энэ форум чинь ажиллахгүй байна ш дээ

    GD Star Rating
    loading...
  15. YNWA says:

    Sain garuud bna l geed baihiin? tegeed ter sain garuud chin hen yum be de? Nerleech? G.Gattuso or Sissioko and Essien? oor hen gehiin! minii huvid #1 Mascherano! nerlehgui baij ahadsan gej yarih yum!

    #1 Mascherano
    #2 Essien
    #3 Gattuso
    #4 de Jong
    #5 Felipe Melo

    oor sanal bolgoh hun baival bicheerei!

    GD Star Rating
    loading...
  16. forum says:

    hooooe forum yaachaa wee, yun balai site wee ene.
    tui chooort uidaj uhlee ami awraacheeee

    GD Star Rating
    loading...
  17. tsoomood says:

    delhiin shildeg tseverlegch arai bishee . manai ortsnii jijuuriig lav guitsehgui

    GD Star Rating
    loading...
  18. gundalai says:

    sain garuud bgaashdee
    1.buyn jagaa
    2.ebe khan
    3. nymka
    4.bat-uul
    5.gonchigoo

    GD Star Rating
    loading...
  19. enkh says:

    YNWA-d

    Minii huvid

    1. Xavier Mascherano (unuu tsagiin Argentina-n shigsheegiin ahlagch gehleer todorhoi biz , , , uur yu ch helehev dee)

    2. Michael Essien (Chelsea tudiigui Ghana-n shigsheedee asar ih amjilt avchrah har alt daa ene hun)

    3. Esteban Cambiasso (minii medeh suuliin heden jiliin Serie A-n terguund bgaa Inter Milanii yah argagui yugaar ch solishgui garaanii nuhur duu)

    4. Felipe Melo (uuriiguu hangalttai ungursun Confederation Cup-d taniulsan gej bodoj bn , , , mun ungursun ulirald Fiorentina-g Champions League-d oroh avahad uneheer tom huvi nemer oruulsniig ni harahad odoo tsagt bol yah argagui l position deeree mundaguudiin neg, , ,)

    5. Lassana Diarra (za ene zaluu yah argagui aldart Claude Makelele-g zalgamjilj garch irsen gej uzdeg, , , anh Arsenal bolon Chelsea-d togloj bh uees ni harj bsan bolohoor tuuniig ene bairlal deeree mash ih hurd gargahaas gadna gaihaltai tehnik gargan toglodog gedgiig ni medeh yum bn , , , yamar ch bsan aldart Real Madrid-n # 10-g Sneider-g yavsanii daraa tuund ugsuniig bodohod yah argagui Perez tuunee ih zuil huleej bgaa ni oilgomjtoi, , , tuuniig ug ni bi Real-d bish uur bagt harahiig husej bsnaa nuugaad yahav)

    6. Gennaro Gatusso (hotoch nohoi hemeeh ene nuhriin huvid suuld hugshruud hurd ni joohon saaraad uurgee hangalttai bieluulj chadahgui haragdaj bgaa bolovch, odoohondoo zodgoo tailaagui uchraas uuriinhuu gaihamshigt takl bolon ailiin togloltiig evdej ue ue uragshaa ayultai dovtolgoond oroltsoh durtai mani nuhur yah argagui AC Milanii hotoch nohoi doo , , , ,heden jiliin umnu bol ene hun #1 tseverlegch gehed buruudah gazargui blaa)

    7. Migel De Jong (za minii medeh unuu tsagiin Holland-n shigsheed tudiigui Manchester City-n amin suns bolson ene zaluu bertel gemtlees bolj baga zereg formoo aldaagui bol ch ug ni udiid # 1-n tuluu ursulduh chadvartai blaa daa, , , heden jiliin Hamburg neleen heden Holland toglogch bagtaa elsuulj bsnii neg ni manai nuhur, , , ter tend goid ih tsooroogui ch gesen muugui togloson, , , harin odoo tereer yah argagui bayan club-n neg boloh Manchester City-d togloj bn, , , ter neg 100 %-n formondoo orvol ch bas l alaad uguh evgui nuhur duu, , , )

    8. Daniel De Rossi (ene zaluu ug ni anh garch irj bhdaa tsever taslah chigleliin hagas hamgaalagchiin uureg guitsetgej toglodog bsan , , , suuld tuuniig dasgaljuulagch nar mash sain haalga ruu sum met haanaas ch hamaagui uhliin tsohilt hiidgiig ni anzaarch neleed urd hesegt dovtolgoond tulhuu togluulah bolson doo , , , gehdee mani hunii bumbug taslalt, ailiin bagiin esreg genet uhliin surug dovtolgoog bguulj chaddag ni yah argagui ene position-d hamaaraltai , , , ireeduin Italy-n tudiigui AS Roma-n amin suns zaluu ali hediin Totti-n ahlgachiin tuuziig tuunees gardan avah erhtei boljee, bagiin ded ahlagchaar nerlegdsen )

    GD Star Rating
    loading...
  20. Ganaa says:

    Yoo ene bumbuushiyn niytleliyg uneheer unshaad baimaar bn shuu ain

    Har bagaasaa l hairlaj shutej irsen ALBICELESTES-chuudiyn min unuu tsagiyn ahlagchiyg ingej saihan bichih gej dee.

    And min chamd bayarlalaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: