loading...
Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны 2009-2010 оны улирлын тоглолт УБ-ын цагаар өнөөдөр өглөө эхэллээ. Эхний өдөр 4 тоглолт болов.
Өнгөрсөн жилийн аварга Лос Анжелел Лейкерс ЛА-ын нөгөө нэг баг болох Лос Анжелес Клипперстэй тоглолоо.
Коби Брайант 33 оноо, Эндрью Байнум 22 насныхаа төрсөн өдрөөр 26 оноо тус тус авснаар Лейкерс гараагаа амжилттай хийв.
Энэ тоглолтын үеэр Лейкерсийн өнгөрсөн жилийн аварга болсныг нь илтгэх баннер өлгөх, аваргын бөгж гардуулах зэрэг ёслолын арга хэмжээнүүд болсон. Лейкерст тоглож байсан Эерри Уэст, Мэжик Жонсон, Жеймс Уорти, Норм Никсон, Майкл Купер, Жамаал Уилкс, Эи.Си. Грин, Рик Фокс болон Роберт Орри нар арга хэмжээнд оролцжээ. Хамгийн сүүлд 2002-2003 оны улирлыг Лейкерс ийм арга хэмжээгээр эхлүүлж, Спэрст хожигдож байлаа. Лейкерс лигт 15 удаа түрүүлээд байна.
Стаплес Центрт Дэвид Бекхэм, Жек Николсон, Чарлиз Терон болон Ламар Одомийн шинэ эхнэр К. Кардашиан зэрэг одод хүрэлцэн ирсэн байв.
Лейкерсийн довтлогч По Газоль энэ тоглолтонд оролцоогүй бөгөөд гэмтэлтэй байгаа, Баасан гаригийн тоглолтыг ч өнжиж магадгүй бол Клипперсийн Блейк Гриффин 6 долоо хоног тоглохгүй.
Лейкерс Лос Анжелест ирснээсээ хойш улирлын эхний тоглолтыг талбай дээрээ хийсэн 17 тохиодлынхоо 13-т нь ийн хожлоо. Харин Клипперс Лейкерсийн эсрэг эхний тоглолтоо 4 дэхээ хийж, 4 дэхээ хожигдов.
“Лейкерс” – “Клипперс” – 99:92 (32:22, 27:27, 17:26, 23:17)
Л: Брайант – 33+8 самбар. Байнум – 26+13 самбар. Одом – 16+13 самбар.
К: Э. Гордон – 21. Каман – 18+16 самбар. Камби – 14.
Өнгөрсөн улиралд плей-оффт тоглож байсан Портлэнд – Рокитс улирлын эхэнд дахин таарч, талбай дээрээ тоглосон Портлэнд хожлоо. Грег Оден энэ өдөр хамгаалалтанд тун сайн тогложээ. Портлэндийн тоглогчдыг оноогоороо Трэвис Аутло 23 оноо авч тэргүүлсэн бөгөөд тэрээр 1986-1987 оны улирлаас хойш улирлын эхний тоглолтонд 20+ оноог нөөцөөс авсан анхны Портлэндийн тоглогч болов.
Рокитс Яо Мин, Трэйси МакГрэйди нарын эзгүйд ийн анхны хожигдлоо хүлээв. Оденийг хамгаалахын тулд Рокитсоос Коби шиг өндөртэй Чак Хайс гараанд гарсан байна.
Портлэнд өнөөдөр 26 удаа бөмбөгөө алдаж таслуулсан ч ялалт байгууллаа.
“Портленд” – “Хьюстон” – 96:87 (23:23, 31:18, 21:15, 21:31)
П: Аутло – 23. Рой – 20. Уэбстер – 14.
Х: Брукс – 19. Ариза – 12. Лоури – 12+8 дамжуулалт.
Дорнод бүсэд топ багууд хоорондоо тоглолоо. Бостон Селтикс Кливлендтэй тоглож, талбайд нь хожлоо. Шакын Кливленд дэх дебют ийн хожигдлоор эхэлж байна. “Эхний тоглолтондоо хожиж чадахгүй бол аварга болж чадахгүй” гэж Шак хэлж байжээ. Харин сүүлийн 1:03-т 2 чухал шидэлт болон 2 торгуулийн шидэлтээ оновчтой болгож, тоглолтыг шийдсэн Пирс “Энэ бол сайхан эхний өдөр байлаа” гэв.
Бостон Кливлендийн талбайд 11 дараалан хожигдож байсан хар цувралаа зогсоов. Бостон улирлын эхний тоглолтонд 2 дахиа дараалан Кавальерсийн хожиж байна. Кавальерс өнгөрсөн улиралд талбайдаа хийсэн эхний 23 тоглолтондоо дараалан хожиж байсан ч энэ улирлыг 0:1-ээр эхлүүллээ.
“Бид улирлыг 1:0-ээр эхлүүлэхийг хүссэн ч чадсангүй, гэхдээ цаана нь дахиад 100 тоглолт байна” гэж Шак хэлжээ.
“Кливленд” – “Бостон” – 89:95 (28:21, 17:30, 20:21, 24:23)
К: Жеймс – 38. Мо Уильямс – 12. Э. Паркер – 10. Ш. О’Нил – 10+10 самбар.
Б: Пирс – 23+11 самбар. Р. Аллен – 16. Гарнетт – 13+10 самбар.
Гилберт Аренас эргэн иржээ. Тэрээр Далласын эсрэг 29 оноо авч, 9 оновчтой дамжуулалт хийн багаа тэргүүлснээр Вашингтон өрсөлдөгчөө талбайд нь хожлоо. Аренас 2007 оны 11 сарын 4-нөөс хойш хамгийн өндөр оноогоо авчээ. 2005-2006 оноос хойш Визардс анх удаа эхний тоглолтонд хожжээ. Өнгөрсөн 2 улиралд бүр эхний 5 тоглолтууддаа бүгдэд нь хожигдож байв.
Дирк Новицки 34 оноо авсан ч багаа хожилд хүргэж чадсангүй. Даллас улирлын эхний тоглолтонд 2 жил дараалан, сүүлийн 4 жилд 3 дахиа хожигдов. Новицки 20+ оноог 26 дахиа дараалан авч. Далласт дебютээ хийсэн Шон Мэрион эхний 3 довтолгооноо бүгдийг нь амжилттай болгожээ.
Визардсын Э. Жеймисон гэмтэлтэй байгаа, түүнийг Блач сайн орлож 20 оноо авсан бол шинэ цэрэг Р. Фоей нь 19 оноо авчээ.
Далласын 318 тоглолт дараалан бүх тасалбар нь зарагдсан байна. Энэ нь одоогоор лигийн хамгийн урт цуврал юм.
“Даллас” – “Вашингтон” – 91:102 (21:21, 29:35, 24:21, 17:25)
Д: Новицки – 34+9 самбар. Мэрион – 16. Бареа – 13.
В: Аренас – 29+9 дамжуулалт. Блатч – 20. Фойе – 19.
loading...





хөөе энэ форум чинь яаачихваа
loading...
odom kardashiantai suutsiimuu aldiin bn hooe
nba news-s iluu goy medee ene blaa gj hehe
loading...
Xugshuun xurimiin zuragnuud geed yaz buriin saituudaar duuren baisan anzaaraagui yum uu?
loading...
shan togloltud bolson shu agent zero ergen irje
loading...
hooe forum yachachivaa???
loading...
кимийн дүү кардашан гэсэншүү
loading...
zoooz odom huugiin tarhi ni ergej za ter ch yahav saihan saihan togloltuud bolloo hu za ingeed sportiin talbart uidah zavgui saruud ehellee dee
loading...
hi ah huu hnaas togloltuud uzeed bn aa??? neteer LIVE uzdeg site medkuu biz esvel garsan dariud ni shuud tataad avah ch yumuu?meddeg neg ni tuslaach hoo
loading...
tiimin bna kimiin duu ni bna
mair tsaraim uutai yum bna heh
loading...
hentei suusan ni hamaa yu bhav dee. duu ni um bn. gol ni togloltuud yaj yavagdvaa gej. easterned ch ene jil alaan boloh shiinjtei bn daa. Shaq er ni tiim ch sain naimaa bish bololtoi dogoo. ene jiliin eastiin gol paworoti ni Orlando, Boston um bishuu. west bol ugaasaa heveeree l. bdag baguud ni garaad ireh um shig bn.
loading...
toglolt uzeed suid bolood mongol suvag yamar bh bish. yahav yag togloj bhad ni CCTV-iin ali neg suvgaar l uzleeshd. /sportiin/. youtubed ali negiih ni fan ni videog ni upload l hiihgui l bol. manai ene odod tv gej yostoi neg hudal TV bnaa. zugeer l hudlaa. live toglolt gej 1 shirheg ch bhgui…
loading...
Ene Odom neeree amjuuldag gar ymaa te
yaaaay ter Kardashianii ugzugiig neg haraach tas tas!!!
loading...
mongotei l bol chamd ternees saihan ogzog oldiishde. tegheer sain hodolmor l medee. Peace
loading...
Kobegiin tsamts ni tasarchjee. Iim tsamtstai bolhiisan. lol. Gesnees TV9 gargana geediisan gargajiina uu?
loading...
Arenas ymar goe bnaa ene jil laah yostoi shuu
loading...
NBA gogo
loading...
bi ug ni artiestiig yah bol gsen chini togloltiin dunduur koby artiest 2iig tevreldej bgag harahad bas uur yum shig ee. koby aygu durtai bga maa. theer ene ulirald sain gar niileh bhaa. go go lakers . bostongiin rashid bas sain blee shuu. shag iig mdehgu maa. yah bol doo. hamgiin ih magadlaltai ni lakers l bh shiv dee. sas det ed nar bur suraggu boljee hoo. ashgu ashgu lakers
loading...
Boston Celtics 2009 – 2010 Champion
loading...
Ene Cavs sahil hurteed shal dordov gedeg shig shaq-g avsan bish 2 toglood gants ch hojoogui bh shiv de. Torontod 10 onoogoor hojigdtson ch bh shig.
loading...
Улирлын дундуур Т-Мак маань ороод ирэхээр манайх Бүх Цаг Үеийн 2-т ордог 22 дараалсан ялалтаа давтанаа.
Нэмж хэлэхэд Одом Кардашианы дүүтэй нь суусан юм шүү.
loading...
Shuud uzie gevel channelsurfing.com gej orood uzej bolno, huvaari, statistic bolon busad medeelliig nba.com-oos harchih. Ene jil manai Lakers-iig hojih bag hovordoo, er n turuuleh baih shuu, odoohondoo Artest bagtaigaa sain uhcraa olj amjaagui bas Gasol gemteltei baigaa, ulirliin dundaas hoish Lakers-iig hojih n busad baguudad mash hund baih bolno
loading...
Ene CAV-g ehnii togloltuud deer muu toglono gej heleed bsan expert ch yag helsen bna daa. LAL-BOS garch ireed LAL hojno geed bsan unen bolj taarahnee. East alaan boloh ni yu l bol. Oron garan stat uur baguud bgaa bolohoor tegej bgaa baih. Neg bol Lebron, Shaq 2-g BOS-n ih gurvaltai, Neg bol Supermanii Vince-tei togloh togloltiig l harahiig huseed bgaa biz dee. Yag unendee soliltsoo hiigeegui bol hen ch oligtoi taamaglal devshuulehgui ungursun jiliin uliraliin toglolt adil huleen avah bsan. Harin west bol tegehdee terengui ursulduun ihtei hen ch garch magadgui (LAL, SAS) gol west jigd bag ihtei bolohoor l humuus toohgui bgaa ym. EAST-d ORL, CAV, DET, BOS geed 4 bagiig humuus avarga bolno gej hen ch taamaglana. Twgawn west-d LAL, SAS gej l helne. tegeheer EAST erduu ene 2 bagaas l aij yavah shaardlaga garch bgaa biz. Suuliin 10 jiliin avargiig haraarai LAL 4, SAS 3, DET 2, MIA 1, BOS 1 geed bodohloor 2 bagt l east darluulaad bgaa ym daa. Harin Arenas tas togloj bna lee. Shuud uzeh site bgaag medeelsen ROYAL- d bayarlalaa. Unen shuu Bynum sain bna lee, LAL-g hojih ni nileen hetsuuhen baih, Artest, Kobe, Bynum, Odom, Farmar gogo kombidoj bna lee. LAL SAS ali neg ni avarga bolno. Daanch SAS-n togloltiig uzej chadaagui ee… Yamarch bsan 1 hojigdson l bna lee. Margaashiin togloltiig l uzey. Gehdee LAL-DAL 2-iin toglolt iluu sonirholtoi boloh baihaa. NBA ehelsen saihan bna aa…
loading...