Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Абу Даби “Yas Marina Circuit”

GD Star Rating
loading...

0220648

Формула-1-ийн  2009 оны улирлын  сүүлчийн гараа  10 – р сарын 30-аас 11-р сарын 1 хооронд Арабын Нэгдсэн Эмиратын “Yas Marina”  уралдааны тойрог замд явагдах гэж байна.

“Yas Marina”  зам нь Эмиратын  “ Yas”    арал дээр  баригдсан мөн хамгийн орчин үеийн уралдааны замын  шинжийг агуулснаараа онцлогтой юм. Yas  арал дээр уралдаан явагдхыг 2008 оны 10 сарын 5 нд Абу Дабид  анх зарлаж байжээ. Уг цогцолборын  эзлэх талбай нийтдээ 160 гектар  ба нисгэгчдийн байрлах газар дангаараа 40 000 кв метр юм.

54915

Германы Аахен хотын архитектор  Херман Тильке Формула-1-ийн уралдааны тойрог замуудын дизайн зургийг  бүтээж гаршсан нэгэн билээ. Istanbul, Schanghai, Malaysia мөн Bahrain-ний шинэ уралдааны замууд түүний зураг төслөөр боссон юм. Yas Marina –гийн уралдааны зам нь дөрвөн жилийн өмнөөс  баригдхаар төлөвлөгдсөн байна. 400 сая долларын өртөгтэй  энэхүү томоохон төсөл нь 2007 оны хавраас  эхэлж бүтээн босгох  ажиллагаанд  120 инженер, архитекторууд , 17000 барилгын ажилчид гар бие оролцжээ. 2009 оны аравдугаар сард ашиглалтанд орсон “Yas Marina”   нь  үзсэн харсан хүн бүхнийг гайхуулсан дэлхийд хосгүй  барилгын цогцолбор болон сүндэрлэжээ.

02206565,5 км үргэлжлэх замын асфальт нь  янз бүрийн хэмд тэсвэртэй байх  үүднээс  тусгай найрлагаар  хийгдсэн гэнэ. 21 эргэлттэй  замын 12 нь  зүүн тийш 9 нь баруун тийш  юм. Эргэлтийн хурдыг компьютер симулаторын тусламжтайгаар тодорхойлон гаргаж зохион бүтээх ажилд ашиглажээ.  Хоёр чигээрээ шулуун нь уралдагчдын  дуртай  хэсэг байх болно. 1,2 км үргэлжлэх чигээрээ шулуун нь одоогоор Формула-1-ийн хуанлид байгаа хамгийн урт шулуун юм. Үүний төгсгөлд замын гадна талын аюулгүйн шугам нь индэр доогуур үргэлжлэн орсон байна. Нэг тойрогт ойролцоогоор 1:40 минут зарцуулж  дээд тал нь 320 км цаг хүртэл хурдлах юм. Дундаж хурд нь 200 км цаг байх тооцоо гаржээ. “Yas Marina”   тойруулга нь   Бразилийн “Interlagos” , Туркийн “Istanbul “  мөн Сингапурын  “ Marina Bay” замуудын адил Формула-1-ийн цагийн зүүний эсрэг уралддаг 4 замуудын  нэг юм. Замын бас нэг сонирхолтой хэсэг бол зогсоолоос гарах хэсэг юм.

0220642Машинууд цэнэглэх зогсоолоос гараад хонгилоор дамжин 90 хэмийн доголоор замтай нийлнэ.Ямар нэгэн асуудал үүсхэд  аврах ажиллагаанд зориулсан тусгай чиглэлтэй  гэнэ. 50 000 суудалтай үзэгчдийн  индэр нь  дээвэртэй. Уралдааны  бүх тасалбар аль хэдийн борлогдож дууссан байна. Замын яг дээгүүр хөндөлсөх  таван одтой  “Yas” зочид буудалд 500 зочин хүлээж авах чадалтай  юм. Буудал  нь үдэш болход олон өнгөөр солигдон гэрэлтэх  юм байна. 60 метр өндөр “Sun Tower” нарны зай хураагууртай бөгөөд хүрэлцэн ирсэн  зочдын  нүдийг хужирлах гайхалтай  үзмэр болох нь  дамжиггүй.

Уралдаан орон нутгийн цагаар 17 цагт эхлэнэ. Абу Дабигийн Гран при нь Формула-1-ийн түүхэнд өдрийн гэрэлтэйд эхлээд  тольдуур  гэрлийн доор цааш   үргэлжлэх цорын ганц зам юм.

GD Star Rating
loading...
Абу Даби "Yas Marina Circuit", 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. crusader says:

    Арабын нэгдсэн эмират нээрээ жинхэнэ утгаараа үлгэрийн орон болох нээ. Сүүлийн үед баригдаж байгаа бүхий л уран гоё, гайхмашигт барилгууд Дубай, Абу Даби хоёрт баригдаж байна шд. Одоо дэлхийн хамгийн өндөр барилга Дубайд баригдаад дуусч байна. Алдарт Нью-Йоркийн Эмпайр Стейт Билдингээс 2 дахин өндөр гээд боддоо. Амьдралдаа ганц ч удаа болов Дубай, Абу Даби 2т очоод үзчих юмсан.

    GD Star Rating
    loading...
  2. caak says:

    Арабын ноёрхлын дараа хятадынх. Тэгээд хятадуудыг дараад Монголчуудын ноёрхол эхэлнэ дээ

    GD Star Rating
    loading...
  3. R10 says:

    Òýð ¿åä ìèíèé íàñ õ¿ðíý ãýæ íàéäàæ áàéíà.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: