Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад наадмууд » Азийн заалны наадам нээлтээ хийлээ

GD Star Rating
loading...

Азийн спортын заалны III-р наадам Вьетнамын нийслэл Ханой хотноо нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадамд Азийн олимпийн зөвлөлд багтдаг 43 орны тамирчид 24 спортын 219 төрөл, зай болон жинд нийт 242 цогц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас спортын найман төрөлд 50 хүний бүрэлдэхүүнтэй багийн түрүүч Вьетнамыг зорин эх орноосоо мордсон байна. Харин байт харваа, электрон спортынхон хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй тус бүр 7 тамирчнаа илгээж байгаа бол курашийн тамирчин, албаны хүн нийлсэн 10 хүнтэй баг оролцоно. Тус наадамд манай орны тамирчид кураш, танхимын байт харваа, аэробик, шатар, кикбокс, муай-тай, биллиард, электрон спорт зэрэг 8 төрөлд хүч сорин өрсөлдөх юм. Маргааш тус наадмын снукер болон пүүл биллиардын төрөлд Хаш-Очир, Мөнхболд нар өрсөлдөх бол мөн шатарчид эхний өргөө тавих юм байна. Манай улсын тамирчид 2005 онд Тайландын Бангкокт болсон танхимын спортын анхдугаар наадамд оролцсон ч хараахан медаль хүртэж чадаагүй байсан. Харин хоёр жилийн өмнө Макаогийн дэвжээнээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан юм. Энэ удаагийн Вьетнамын дэвжээнээс авч үзээгүй алтан медалийг авчирч ирэхийг бэлэгдэн тамирчиддаа амжилт хүсье. Дашрамд дуулгахад түүхэндээ анх удаа энэхүү том хэмжээний наадмыг зохион байгуулж байгаа Вьетнам улс нутгийнхаа дэвжээн дээр өндөр амжилт гаргах итгэл төгс дүүрэн 15-20 алтан медаль авч, багийн дүнгээр эхний 8-д багтан орох зорилго тавьсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. R10 says:

    Elektron sportiinhon alt zulgaaj magadgui shuu altiin toloo uragshaa MGLshuude

    GD Star Rating
    loading...
  2. uuganaa says:

    amjilt hvseyseeee

    GD Star Rating
    loading...
  3. uuganaa says:

    kiber sportiin anduudaa amjilt hvseyeee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: