Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Оросуудын азгүйтэл үргэлжилсээр

GD Star Rating
loading...

Катарын нийслэл Доха хотноо талбайн теннисний Sony Ericsson Championship тэмцээн сонирхолтой өрсөлдөөнтэй өрнөж байна.Цагаан бүсэд дэлхийн чансааг тэргүүлэгч Динара Сафина нурууны бэртлээс болж тэмцээнийг орхисон. Тиймээс түүний оронд нутаг нэгт Вера Звонарева Данийн Каролин Возняктай оноол таарч өрсөлдсөн юм. Возняки өмнө нь Звонареватай 13 удаа тоглож байснаас 11-т нь ялж байсан тул ихэнхи үзэгчид Дани бүсгүйд ялалтыг өгч байлаа. Эхний сет ч олны таамаглаж байсан ёсоор өрнөж 6 : 0-ээр  Возняки ялалт байгуулсан. Харин 2 дахь сетэд орос бүсгүй гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж тай-брикт 7 : 6-гаар сетийн харьцааг тэнцүүлсэн юм. Ингээд шийдвэрлэх гурав дахь сетэд Вера маш олон алдаа гаргаж оноо авах боломжоо үгүй хийснээр 6-4-ийн харьцаатай ялагдал хүлээлээ. Чансааны 4-т эрэмбэлэгдэж байгаа Дани бүсгүй өнөөдөр Елена Янковичтой тоглоно.

Энэ хооронд ОХУ-ын Санкт-Петербург хотод эрэгтэй теннисчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна. Тэмцээний чансааг тэргүүлж байгаа талбайн эздийн гол найдвар Михайль Южный 2-р шатны тоглолтоо Узбекистаны Денис Истоминтой хийсэн юм. Южны эхний шатанд Казакстаны Андрей Голубевыг сөхрүүлсэн гэдгийг бид өмнө мэдээлсэн билээ. Истоминий хувьд дэлхийн чансааны 89 -т эрэмбэлэгдэж байгаа Южныгийн хажууд амжилт ялалтаар тааруухан хэдий ч энэ тоглолтонд маш сайн тулалдаж эхний сетэд 6 : 2-оор ялалт байгуулж чадсан юм. Мэдээж хэрэг үүнд Южныгийн өөрийнх нь алдаанууд нөлөө үзүүлсэн. Ингээд 2 дахь сет үргэлжилж байх үед Михайль бэртэл авч тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Оросуудын гол найдвар тэмцээнийг орхилоо.

Үүнээс ч дутахааргүй сонирхолтой тоглолт Игорь Андреев, Марат Сафин нарын хооронд болсон. Ур чадвар, тоглолтоороо аль алинаасаа дутахгүй энэ 2 шилдэг теннисчин ийм эрт таарсанд зарим үзэгчид харамсаж байлаа. Тоглолт тийм ч удаан үргэлжлээгүй. 2 дахь сет үргэлжилж байхад Андреев өвдөгөндөө бэртэл авч нутгийн ахдаа ялалтыг өгөхөөс өөр аргагүй болсон юм.

Бусад тоглолтуудын мэдээллээс хүргэхэд дэлхийн чансааны 46 -д бичигддэг оросын Игорь Куницин цагаан картаар оролцож байгаа нутаг нэгт Михайль Елгинийг 2 сетэд 6-3 6-2-оор буулган авлаа. Энэ жил 28 нас хүрч яваа Кунициний хувьд өнгөрсөн 8 сард оргил амжилт буюу чансааны 36-д бичигдэж байсан юм.

3-р шатанд түүнийг Румыны Виктор Ханеску хүлээж байна. Та бүхэн дахин сануулахад Санкт Петрбургийн нээлттэй тэмцээн ирэх сарын 1-ны өдөр өндөрлөнө.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: