Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Ярилцлага » Роналдо : 2002 оны бүрэлдэхүүн хамгийн шилдэг нь

GD Star Rating
loading...

MilanRonaldoPA_468x476Бразилийн шилдэг довтлогч Луйс Назарио да Лима Роналдо өдгөө төрсөн нутагтаа чимээгүйхэн гайхамшгаа бүтээсээр. Нэгэн цагт Европын ногоон дэвжээг эзэгнэж явсан энэ эрхэмийн нэгэн ярилцлагыг та бүхэнд хүргэе.

Таны багын шүтээн хэн байв , Пеле Марадона хоёрын хэн нь илүү вэ ?
Бразилчууд Гарринчаг Пелегээс дээгүүр тавьдаг гэж үнэн үү ?

Аав маань Фламенгогийн фен байсан болохоор надад тэдний тоглолтыг үзэх боломж олддог байсан юм. Тэр үед Зико үнэхээр гайхалтай тоглогч байж билээ. Маш олон гоол оруулдаг ур чадвар өндөртэй Тийм болохоор би Зико миний шүтээн байсан.
Марадона, Пелегийн өрсөлдөөний хувьд би Бразил хүн болохоор ямар хариулт өгөх нь тодорхой шүү дээ. Гарринча бол Бразилийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдийн нэг. Харамсалтай нь надад түүнтэй цуг тоглох боломж олдоогүй юм. Гэхдээ түүний тухай олон сайн зүйлсийг би сонсож байсан. Бразилийн ард түмэн дунд одоо ч тэр нэр хүндтэй хэвээрээ.

Карьерийнхаа эхэнд та нэрээ Роналдиньо байснаа Роналдо болгож өөрчилсөн. Хэдэн жилийн дараа өөр Бразил тоглогч бас эсрэгээр нь өөрчилсөн. Яагаад та нар нэрээ сольдог юм ?

Яг үнэндээ би хэзээ ч нэрээ сольж байгаагүй л дээ. Миний жинхэнэ нэрийн Роналдо л гэдэг. Харин бага байхад маань бага Роналдо буюу Роналдиньо гэж дууддаг байсан юм. Тэгээд том болсны дараа Роналдо болсон хэрэг л дээ.

Жосе Моуриньо Барсад орчуулагч байсан талаар юм гэх вэ ? Түүнийг онцгой нэгэн гэдэгтэй санал нийлэх үү  ?

Бид 2 ажил хэргийн маш сайн харилцаатай байсан. Тэр үед Жосе надад их сайн хүн шиг санагдсан. Харин одоо би тэрнийг хувийн зүгээс сайн дүгнэж чадахгүй ээ. Зарим хүмүүс амьдралынхаа туршид өөрчлөгддөг харин Жосег би нэг их өөрчлөгдөөгүй гэж найдаж байна.

Бобби Робсонтой та хэр дотно байсан бэ ? Тэр таныг Нью-Кэслд аваачих гэж оролдож байсан уу ?

Робсон бол жинхэнэ жентеьмэн хүн. Би Испанид байхдаа тэрэнтэй маш сайн нөхөрлөж танилцсан. Анх тэнд очоод юугаа ч мэдэхгүй байхал Бобби надад туслаж амархан дасан зохицоход тусалсан юмдаг. Анх Барсад ирсэн, анх Ла Лигт тоглосон гээд л. Яагаад Нью-Кэсл гэж ? Тэр хэзээ ч намайг тийшээ аваачих талаар ярьж байгаагүй.

Премьер лигт очих хамгийн бололцоотой байсан үеэсээ хуваалцахгүй юу ?

Надад Англид тоглох боломж яг үнэндээ хэзээ ч олдож байгаагүй л дээ.
Яахав заримдаа харамсалтай санагддаг л даа. Гэхдээ би өөрийнхөө туулж өнгөрүүлсэн карьертаа сэтгэл хангалуун байдаг. Итали , Испани дэлхийн 2  шилдэг лигт цөөнгүй жил  тоглолоо, өөр юу хэрэгтэй юм. Би үүндээ сэтгэл хангалуун байдаг.

Хамтарч ажиллаж байсан дасгалжуулагчдаас чинь хамгийн шилдэг нь хэн бэ ?

Хэд хэдэн дасгалжуулагч байна л даа. Гэхдээ нэгийг нь нэрлэ гэх юм бол би 1998 оны Дэлхийн аваргад Бразилийг удирдсан Мариа Загаллог л сонгоно. Тэр бол гайхалтай дасгалжуулагч бас гайхалтай эр хүн.

Таны бодлоор Бразилийн шигшээн хамгийн хүчтэй бүрэлдэхүүн хэдэн онд бүрдсэн бэ

2002 оны Дэлхийн аваргын бүрэлдэхүүн миний бодлоор хамгийн хүчтэй нь. Ривалдо, Роналдиньо, Роберто Карлос бас би гээд л үнэхээр шилдэг бүрэлдэхүүн тэр үед цугларсан. Тийм ч учраас бид бүх 7 тоглолтдоо ялж, тэмцээний эхэнд бидэнд үл итгэж байсан хүмүүсийн амыг таглаж чадсан юм.

2002 оны дэлхийн аваргын өмнө Интерээс  Реал Мадридад шилжсэн шилжилтээ арай түргэдүүлсэн гэж боддог уу ?
Би өөрөө явах гэж хүсээгүй гэдгийг хүмүүс ойлгох  хэрэгтэй.  Интер өөрсдөө л намайг Реалд зарсан шүү дээ. Энэ чинь тэдний л сонголт.  Тийм ч учраас Миланд тоглож байгаадаа би санаа зовдоггүй.  Ер нь яагаад  би санаа зовох ёстой гэж.

Стив Макманаман тантай гольф тоглох хэцүү гэж ярьдаг юм билээ. Байнга юм яриад л хамт тоглож байгаа хүнийхээ анхаарлыг сарниулдаг, булхайцдаг гээд янз бүрийн л юм дуулддаг. Спортын ертөнцийн нэр хүндтэй хүнд ийм зан чанар зохино гэж үү ?

(Инээв) Тоглож байхдаа ам хуурай байдаггүй гэдэг ч үнэн шүү. Гэхдээ би гольфийн дүрмийг сайн мэднэ. Бас яаж тоглохыг ч гэсэн. Тийм болохоор булхайцдаг гэж  худлаа шүү. Би ерөөсөө тэгдэггүй.

Дэвид Бекхэм танай усан санд сэлэх дуртай гэсэн. Та 2 үнэхээр тийм сайн найзууд уу ?

Тийм ээ бид 2 үнэхээр сайн найзууд. Түүнийг Мадридад нүүж ирсний дараа би чадах ядахаараа л туслахыг хичээдэг байсан юм. Зөвхөн бие биендээ ч биш нэгнийхээ гэр бүлд ч аль болох туслахыг хичээдэг. Бидний хооронд байдаг ганц асуудал нь хэлний бэрхшээл л юм даа, би одоо болтол англи хэлдээ  тааруухан шүү.

Ямар орны хүүхнүүд хамгийн царайлаг вэ , бас Их Британий хүүхнүүдийн талаар юу гэж боддог вэ ?

(Удаан бодов)  Эхлээд Бразил тэгээд Швед, Колумбын хүүхнүүд юм уу даа. Британи бүсгүйчүүдийн хувьд тэнд нэг их очдоггүй болохоор сайн мэдэхгүй юм даа. Гэхдээ Лондон хот надад үнэхээр таалагддаг шүү

Карьерийн чинь хамгийн дуртай гоол ямар гоол вэ ?

Нэг биш хоёр гоолыг сонгох хэрэг гарах нь дээ. Хариулт нь их энгийн. 2002 оны дэлхийн аваргын финалд би 2 гоол оруулсан болохоор тэднийг сонгож байгаа юм. Тэр гоолууд уран гоёмсогоос гадна асар их үнэ цэнэтэй гоолууд байсан. Чи өдөр болгон дэлхийн аваргад түрүүлээд байхгүй шүү дээ.

Пеле та 2 яагаад тийм хөндийн хүйтэн харьцаатай байдаг юм ?

Бид 2 ямар найзууд биш. Тэгээд ч нэг нэгнээ сайн мэдэхгүй.  Гэхдээ бас дайснууд гэж хэлж болохгүй л дээ. Би Пелег хүндэлдэг. Өмнө байгуулсан гавьяаг ч гэсэн. Тэр ч гэсэн миний тухай ийм бодолтой байгаасай гэж би хүсдэг.

Фабио Капеллотой та ямархуу харилцаатай байдаг вэ ?Тэрнээс болж Мадридийг орхисон юм биш биз

Бидний хооронд ямар ч холбоо байхгүй. Бас тэр миний Реалыг орхисон шалтгаан ч биш. Зүгээр л би гараанд байнга багтахгүй байсан болохоор явахыг хүссэн юм. Мэдээж энэ нь Капеллогоос шалтгаалж байсан л даа. Гэхдээ л бидний хооронд ямар ч харилцаа байгаагүй.

Миланд яагаад 99 дугаарыг сонгосон юм. 99 гээд зайрмаганд дуртай болохоор сонгосон юм уу ?

Хөгжилтэй л юм гэхдээ огт өөр шалтгаантайлдаа. Намайг Миланд ирэхэд 9 номерийг Филиппо Инзаги зүүж байсан болохоор давхар 9 буюу 99 дугаарыг би сонгосон юм. Тэрнээс биш ямар ч зайрмагтай холбоогүй.

Та Барса, Реал, Милан , Интер гээд дэлхийн шилдэг багуудад бүгдэнд нь тоглож үзлээ. Аль багийн фенүүд нь илүү багаа дэмжих юм. Эрэмбэлвэл яаж жагсаах вэ ?

Би багуудыг тэгж үнэлж дүгнэмээргүй байна. Гэхдээ Италийн фенүүд бүтэн 90 минут багаа дэмжидгээрээ ялгаатай. Испаниний фенүүд чинь Ноу  Камп, Сантьяго Бернабеуг кино театр, жүжгийн тайзтай адилтгаж үздэг. Тэд илүү энтертаймент чиглэлийн хөлбөмбөгийг таашаадаг юм. Миний бодлоор тэд хэзээ ч Италичууд шиг хөлбөмбөгийг үзэж чадахгүй байх.

Зодог тайлаад юу хийх төлөвлөгөөтэй байна ?

Нэг их сүртэй төлөвлөсөн ч юм алга даа. Ямар ч байсан зодог тайлаад миний амьдралд цаг гэдэг зүйл байхгүй болно гэж бодохоор баяртай байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. nisdeggui_Haak says:

    1t

    GD Star Rating
    loading...
  2. Haaak says:

    ym ymand goal hiih awyaastai geed bgaa bz

    GD Star Rating
    loading...
  3. Haaak says:

    nisdeggui andaa yaagad zaawal haak gej bichdeg ym ?

    GD Star Rating
    loading...
  4. bulgaa says:

    ene yariltsalgiig urd n tawij bsan biz dee.

    GD Star Rating
    loading...
  5. Ganaa says:

    Ene huneer l Braziliyn shildeg dovtlogchdiyn buuhia duusaj dee te

    GD Star Rating
    loading...
  6. attilla says:

    ugui shvv ho

    GD Star Rating
    loading...
  7. ed says:

    Зидане Бразилийн Роналдог хамгийн шилдэг нь гэж байсан үнэхээр агуу хөлбөмбөгчин

    GD Star Rating
    loading...
  8. Tengis says:

    ene hunii togloltiig uzheer uilmaar sanagddag.iim dovtlogch ahij torohgui bh.statistic ni hamgiin aguu.ghdee bi zidane-d hairtai,

    GD Star Rating
    loading...
  9. Bulgaa says:

    ynen goy uran nariin medremjt dowtlogc ahij iim lag nz garaasai.

    GD Star Rating
    loading...
  10. xzbunny says:

    tiimee aguu toglogch gehdee my huvid bol zidanig bishirdeg.

    GD Star Rating
    loading...
  11. garigaa says:

    aguu tamirchin berteegui bol odoo ch aguu baix bsan shuu dee

    GD Star Rating
    loading...
  12. Hacker says:

    Ronaldo áîë äýëõèéí øèëäýã äîâòëîã÷ . Ò¿¿íèéã ã¿éöýõ äîâòëîã÷ ¿ã¿é.

    GD Star Rating
    loading...
  13. Smith says:

    Henry , Messi , Rooney , F.Torres , Eduardo , Eto , Ibrahimovic , íàð õàæóóä íü þó ÷ áèø. Ò¿¿íèéã ã¿éöýõ õýí ÷ ¿ã¿é ø¿¿.

    GD Star Rating
    loading...
  14. RossoNerri says:

    Hundelj bishirch yavdag dovtlogch. Miland ahiad neg jil baihgui dee. Nutagtaa zodog tailahaar shiidsen biz dee.

    GD Star Rating
    loading...
  15. A says:

    Aguu Hun Dee. Bertel l tuuniig alsan. Iim toglogch 100 jild gants bh

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: