Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Meloboy өнгөлөг байна

GD Star Rating
loading...

Nuggets Trail Blazers Basketball

Өнөөдөр НБА-д 2 тоглолт боллоо.

Портлэнд талбай дээрээ Денверийг хүлээж авлаа. Аль алиных нь 2 дахь тоглолт. Плей-оффт учраа таарах магадлалтай багуудын тоглолтонд Кармело үнэхээр сайн байж, 41 оноо авснаар Денвер 2 дахь хожлоо авчээ. 4-р үе дуусахад 4.6 секунд дутуу байх үед Грег Оден торгуулийн 2 шидэлтээ 2-ууланг нь алджээ. Портлэнд тэр даруй алдаа хийж, Кармело 2 торгуулиа 2-ууланг нь амжилттай болгосон ч үлдсэн хугацаанд Рой шидээд алджээ.

“Энэ зүгээр нэг чухал ялалт биш. Энэ бол тулаан байсан” хэмээн 4-р үед л 19 оноо авсан Кармело хэлж. 4:26 дутуу байхад тэрээр довтолгоогоо амжилттай болгосноор Денвер 2-р үеэс хойш анх удаа оноогоор илүү гарсан юм. Тэр болтол Портлэнд байнга тэргүүлж байв. 7 минут дутуу байхад 7 оноогоор илүү байсан ч давамгайллаа алджээ. Мэдээж Кармелог хамгаалж чадаагүй. Кармело 2 тоглолтонд нийт 71 оноо аваад байна.

Тоглолтын дараа Оден хожигдолд өөрийгөө буруутгасан. Харин Рой түүнд “Бид бүгдээрээ шидэлтүүдээ алдаж байсан. Одоо тэр тухайгаа мартах хэрэгтэй” гэж зөвлөсөн гэнэ.

“Портленд” – “Денвер” – 94:97 (17:24, 26:18, 24:20, 27:35)

П: Рой – 30. Фернандес – 22. Вэбстер – 10.

Д: Энтони – 41. Биллапс – 22.

chi_g_rose2_sw_288x324Чикаго Буллз улирлын нээлтийн тоглолтоо талбай дээрээ хийж, Сан Антион Спэрсийг 92:85 харьцаагаар хожлоо. Деррик Роуз гэмтэлтэй байсан учир присисонд нэг их тоглоогүй ч Спэрсийн эсрэг дажгүй тоглолт үзүүлжээ. Өнгөрсөн улирлын сүүлийн 22 тоглолт болон плей-оффыг өнжсөн Луол Денг тоглолтын дараа:

“Роуз бол миний дуртай тоглогчдын нэг. Тэр тоглолтыг маш сайн уншиж, мэдэрч чаддаг” гэв. Харин өөрийнхөө тухай: -“Би баяртай байна. Гэхдээ энэ бол зөвхөн нэг тоглолт” гэжээ. Денг 17 оноогоор багаа тэргүүлсэн юм. Ер нь Буллзын тоглогчид жигд тогложээ. 7 тоглогч нь 10+ оноо авсан байна.

Харин Спэрсээс Данкан сайн тоглож, 28 оноо, 16 самбараас авалт хийсэн ч бусад нь тааруухан байснаар 1 хожил, 1 хожигдолтой болов. Шинээр ирсэн Ричард Жефферсон 2 дахиа дараалан базаахгүй тоглосон.

“Тэд илүү шийдэмгий байсан. Бөмбөгний төлөө тэмцэх, самбараас авах гээд ер нь бүх л зүйлд илүү эрч хүчтэй байсан” гэж Попович Буллзыг магтжээ.

Буллз маргааш бас нэгэн том өрсөлдөгчтэй тоглоно. Бостон Селтикс Буллзыг хүлээж байгаа. Өнгөрсөн плей-оффт гал гарсан 7 тоглолт болж байсан ч Бостоны Гарнетт байгаагүй. Харин одоо Гарнетт тоглоно.

“Чикаго” – “Сан-Антонио” – 92:85 (22:23, 25:23, 27:18, 18:21)

Ч: Денг – 17 +  9 самбар. Хайнрич – 14. Тай. Томас – 13.

С: Данкан – 28 + 16 самбар. Жинобили – 12. А. Паркер – 8.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. amgaa says:

    Bag mine hojigdchih gej dee eee tenger mine he he he. neeree bullsd husuulchdag mia yum aa. za yaahav dee bartsadaa ehnii togloltuudad gargah sain bdiin he he he

    GD Star Rating
    loading...
  2. Batka says:

    Melo Melo Melo ene jil buzarlah bh daa.

    GD Star Rating
    loading...
  3. T.I says:

    Melo uneheer gaihaltai bainale … Ter Utah tai togloj baihad hisen dunk ni uu ? YaYa.! Bulls-d D.Rose baigaa . ! 4 5 jiliin daraa Season MVP magadgui Final MVP ch avtsan yavjah chadaltai PG.!

    GD Star Rating
    loading...
  4. crusader says:

    Юта Жаззай тоглоход шууд стил хийгээд Миллсапын ДЭЭЭЭЭРЭЭЭЭЭЭЭС нь тохдог нь аймшигтай байсан шүү. Яг л Леброн тэгэж тохдог доо.

    GD Star Rating
    loading...
  5. suganii us says:

    crusader odoo shaatsan shaajina.hahaha.

    GD Star Rating
    loading...
  6. jackal says:

    MELO UGASA SN. GEHDE LEBRON WADE KOBEGIIN ZEREGT ENE JIL L HURNEDE GJ.
    ROSE ONGORSON JIL HEDEN SN TOGLOLT HGEEL BZ
    TER MVP AWBAL BI LEBRON KOBIIG SHUTEHE BOLIHOOS
    IREH 10 JILD
    LEBRON
    WADE
    MELO
    PAUL
    DERON
    DURANT
    ROY
    HOWARD
    IGOUDOLA NBA-G AWCH YWNA HARIN ROSE METIIN ZAWSRIIN OD BISH

    GD Star Rating
    loading...
  7. nisdeg_melkhii says:

    za za saihan togloltuud boljee zaluu buhnuud ch ungulug bgaan bna daa

    GD Star Rating
    loading...
  8. ene chn l minii shuteen shuu dee gj
    2nzaasaa aygui ih ichdeg bhdaa zailuul
    wade lebron 2ni 2laa avargiin tuluu garaad irtsen hehe

    GD Star Rating
    loading...
  9. George says:

    The future yostoi ene ulirlas ehled hochniho uchir sha;tganig gargah ni de melo goy shu

    GD Star Rating
    loading...
  10. BAT says:

    Boston ch huctei ulun chono shig baina. Clevland ter shaq gej buhel mah daahgui hogshin choniig yaah gej avdag baina.

    GD Star Rating
    loading...
  11. skyizthalimit says:

    D.Rose-d tm potential bga gej bodjogo!
    T.I.-d helehed Rose PG-gin bairlald toglodoggu, SG shu!

    GD Star Rating
    loading...
  12. aka_melo03 says:

    Сайн уу? / http://crossover-mix.ucoz.com / НБА сонирхдог заавал ороорой
    НБА микс, НБА тоглолтууд гэх мэт бүхий л ВИДЕО нарыг зөвхөн таньд???

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: